yunaas ch buu ai

Нүдний хараа

14:59, 2008-10-20 .. Бичигдсэн: onts sonirholtoi .. 14 сэтгэгдлүүд .. Холбоос
 

Хүний нүдний хараа бүрэлзэхээс эхлэн мууддаг. Би өмнө нь онийж харах шаардлагагүй байдаг байлаа. Одоо бол юм л бол нүдээ зураас шиг болгож  байж хардаг болсон. Сүүлдээ рефлекс болох шинжтэй. Би сүүлийн үед компьютер, зурагт маш их харж байгаа л даа. Дээрээс нь цаасан дээрээс юм уншихаа болиод бүх л юмыг компьютер дээрээс унших гээд байдаг болчихож. Саяхан манайд Болор мэлмий эмнэлэгт лазер хагалгаа хийдэг тухай олж сонссон. Тэнд очдог юм билүү гэж бодоод байгаа. Бас өөр хувилбарууд байна аа. Эрхүү явж болж байна. Эсвэл Тайландын нүдний эмнэлэг байна. Тэгээд Орос ах, Хужаа ах, Монголд алинд нь Туулын мөсийг долоож байж олсон хэдэн бор юмаа өгдөг юм билээ гэж эргэлзээд сууж байна. Нүд бол маш чухал эрхтэн. Хэдэн бор юмнаасаа илүү чанарыг анхаарах хэрэгтэй ч юм шиг. Хэдэн бор юм гэснээс уг нь урагшаа хэлний сургуульд суръя гэж бодож байсан юм. Одоо нэг л өдөр дургүй нь хүрвэл сургууль, мургуулиа хаяад Тайланд явчих байх. За ямар ч гэсэн блогоо хөтөллөө. Сэдэв, мэдэв ч хамаа алга бичиж л байвал. Ер нь энэ чиглэлийн хагалгаа хийлгэх гээд судалж байгаа хүн байвал холбоо тогтоогоорой.


" width="425" height="355" type="application/x-shockwave-flash">

Сэтгэгдэл үлдээх

16:03, 2013-11-15 .. Бичсэн: Зочин
сайн байцгаана уу энэтхэг явж орохоор шийдлээ гэхэд очоод орж бологээ өгчихөөд явдаг болохгүй нүд байна гэвэл яах вэ. энд шинжилгээнд орох ёстой юм бол уу 95901026руу залгаарай, jargalmaannnnn@yahoo.comruu mail bicheerei



22:29, 2009-12-05 .. Бичсэн: сэвжээ (зочин)
манай найз залуу хараа муутай юм л дааа тэгэл энэ бүгдийг судалж байна


11:23, 2009-06-25 .. Бичсэн: dadido (зочин)
Ажлын шаардлага биш бол заавал хагалгаанд орох хэрэг байна уу хүмүүс ээ.
Миний хувьд хөдөө нэг хоёр жил ажиллаад жинхэнэ натур усаар нүдээ угаахад шал өөр болох байх гэж таамагладаг. Надтай цуг хөдөө явсан эгч тэнд арав хонохдоо шилээ аваад холын хүнийг таниад байсан шүү дээ. Хотжилт хүнийг алах юм даа.

22:49, 2009-03-26 .. Бичсэн: Blessing Tara
Би хувьдаа тэгж эрхүү, Тайланд явах хэрэггүй гэж бодож байна. Мухар олгойны хагалгаа хүртэл амжилтгүй болдог шдээ. Хол газар хагалгаа хийлгээд, сүүлд нь үрэвсэл эсвэл ямар нэгэн дагавар нөлөө гарахад ахиад тийшээ явж заргалдах юмуу?
Германд хэдий тэр лазерийн хагалгаа хийгээд удаж байгаа, эмч болоод техник, материалын хувьд хамаагүй найдвартай ч гэсэн 2 нүдийг хэзээ ч зэрэг эмчилдэггүй. Нэг нүдийг лазераар эмчлээд сар болж байж нөгөө нүдэнд нь хийдгийш дээ. Элдэв юм болоход 2 нүд 2уулаа сохрохгүй гэдэг үүднээс.

20:35, 2009-03-26 .. Бичсэн: Зочин
nerd би гэж хараат муутай хүн шилгүй бол хүн танихгүй линз зүүхээр бас хэцүү юмаа энэ хагалгааг бас их сонирхож байна -2.5

dadido

10:20, 2009-01-27 .. Бичсэн: зочин (зочин)
бөөн л хараа муутай улс.би ч гэсэн. минийх хасах нэг л дээ. гэхдээ яаж сайжруулдаг юм бол бүү мэд. шил зүүхгүй дөрвөн жил болж байна. яг хэвэндээ л байна лээ. сая харин линз зүүсэн чинь муудчих шиг боллоо...А витамин, луувангийн шүүс сайн гэсэн шүү. Сая би Панков автортай "Нүдний эрүүл мэндийн дайсан" гэдэг ном авлаа. Одоо ид шидийг нь үзнэ нь дээ...

01:18, 2009-01-10 .. Бичсэн: Зочин
bi ch bas ene hagalgaag mash ih sonirhoj bna gehdee aigaad baih yumaa big grin

16:43, 2008-11-21 .. Бичсэн: tomor (зочин)
tusalj bololgui yahav. chi utsaa esvel emailee orhichih, enetheg, thailand ruu yavuulj ogch ch bolno

би

17:38, 2008-11-19 .. Бичсэн: Зочин (зочин)
надад туслаач би шил зүүхээс залхаж байна бас линзээс надад яг хийлгэсэн хүн байвал хагалгааны талаар зөвөлгөө өгөөч утасаач юм уу сэтгэгдэлээ биччих ээ гуйя

helehee martchihaj

09:27, 2008-10-24 .. Бичсэн: tomor (зочин)
ene butelgui bolj baigaa hagalgaanii heseg shuu. emch tuhain hunii nudnees zuselt hiij avchihaad teriigee urchiilgeed suuldee bur arga ni baragdaad tasalj avch baigaa baidal. ter emch shuuhed ochson baihaa.

19:58, 2008-10-23 .. Бичсэн: galbaatar
энэ видеонд яг юу гарч байгааг би сайн ойлгосонгүй, эхлэл хэсэг нь "аймар" байсан ч үзээд дуусгачлаа.

Хүү ахын арга надад таалагдаа, энэ талаар бодож байгаагүй юм байна, ээж л миний сэрүүлэг болоод удаж байна /ээждээ баярлалаа/

10:49, 2008-10-22 .. Бичсэн: tomor (зочин)
энэ хагалгааг хийлгэсэн хумуус олон л байдаг юм байна лээ. тэгэхдээ би нэг ч хун танихгуй, тийм хун байвал уулзаж асуух юм их л байна даа

22:16, 2008-10-20 .. Бичсэн: xvv
Харин тийм би бас сүүлийн үед санаа зовоод Chameleon Clock гээд цаг татаж авч суулгачихаад 30 минут тутамд сэрүүлэг тавиад нүдээ амрааж байгаа. Үнэхээр давраад яваад байсан чинь бас муудах тийшээгээ болж ирж байна. амрааж нүдний дасгал хийж байгаа... Заримдаа ч сэрүүлгээ унтраагаад үргэлжлүүлээд л суучихаж л байгаа юм л даа..

Ер нь хараа гэдэг бол маш чухал, хагалгаа бол маш сайн сонгож байж л шийдэх хэрэгтэй. Ер нь таг 0 болчихоогүй л бол маш сайн бодож, сайн эмнэлэгийг мөнгө хайрлалгүй сонгох нь зөв байх шүү. Сонсож байснаар Энэтхэгт хамгийн хямд сайн хийдэг гэсэн. Тэгээд мэдээж Япон, АНУ байх...

17:20, 2008-10-20 .. Бичсэн: honzo
Адилхан юм байнаа. Шил зүүгээд байхаар улам муудаад байхийм. Одоо бүр шилтэй, хамгийн урд л сууж байгаа мөртлөө бүрэлзээд дургүй хүрээд байхийм. Сүүлрүүгээ шалтаглаад хичээлдээ суухаас ч дургүй хүрэхийм. Шилээ болиод линз болгочихьяа гэхээр бараг ялгаагүй юм шиг. Тэрний оронд наад ултрахагалгааг чинь хийлгүүлээд бүр ноолилуулчдгиймуу. Хамгийн гол нь хэр найдвартай юм бол. Нухы нь авах гэж байгаад нүдий нь сохлох гэгчээр бүр муудчвал яах бол гэж хаширлаад байгаам. Энэ хагалгааг хийлгүүлсэн хүн байвал ямархуу, хэр найдвартай байдаг талаар сэтгэгдэл үлдээгээрэй.

{ Сүүлийн хуудас } { 13-р хуудас Нийт хуудасны тоо: 43 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

duu
hicheel
onts sonirholtoi

Сүүлийн бичлэгүүд

Хөврөх бодол
*** *** KOMMENTУУД ИРСЭНД УРАМШААД ДАХИАД НЭГ ЮМ БИЧЛЭЭ
*** *** za neg anhaaral tatsan yum bichchihie novsh gej
Hicheel 6
Hicheel 5

Найзууд

0rgil
gereltuya
хундага
Обдоо
pupa_inn



:-)
 
xaax