yunaas ch buu ai | |
Хөврөх бодолХүний амьдралд том жижиг хоёр янзын шийдвэр гарч байдаг. Том нь үргэлж тодорхойгүй, бас сүрдмээр байдаг. Хувь заяаг бүхэлд нь өөрчилдөг шийдвэр энэ л байдаг. Гэтэл бид энэ шийдвэрийг хэзээ ч бодож гаргадаггүй. Бас энэ шийдвэр нь хүний сэтгэл санааны байдалтай холбоотойгоор илүүтэй гардаг. Тийм учраас логик ашиглагдах нь маш бага байдаг. Ихэнхидээ санаанд таарсан үр дүнг бий болгодоггүй. Үүнийгээ бид хувь заяа, заяа төөрөг гэх мэтээр нэрлэдэг. Хэрвээ энэ том шийдвэрүүд тулгараад ирэх үед анализ хийж байж сонголт хийдэг болчих юм бол бид ёстой нөгөө гэгээрэл гээч юманд хүрэх байх. Даанч ийм хэмжээний анализ хийх боломж бараг байхгүй. Гэхдээ хүний дотоод зөн билэг тухайн хүний өмнөөс анализ хийгээд өгчихдөг. Тэгээд бид зөнгөө дагадаг. Тэгэхдээ ШУ-ны үүднээс зөн билэг гэж зүйл байгалийн амьтан болохын хувьд бидэнд заяасан бүдүүлэг гэмээр таамаглал юм. Амьтан араатнаас зугатаахдаа зөнгөөрөө хамгийн зугатаж гарах магадлал өндөр зүг рүү зугтдаг. Хүн амьдралаа шийдэх шийдвэрийг ийм бүдүүлэг байдлаар л гаргадаг. Харин жижиг шийдвэрүүдийг бол маш сайн бодож гаргадаг. Хэн нэг хүний төрсөн өдөрт ямар бэлэг авч өгөх вэ, баяраар гэртээ хэнийг урих вэ, түрийвчиндээ хэдэн төгрөгтэй гэрээс гарах вэ гэх мэт шийдвэрүүдийг бол маш сайн боддог. Тэгсэн хэр нь ямар мэргэжил сонгох вэ, ямар хүнтэй гэр бүл болох вэ, ямар улсад очиж ажиллаж, амьдрах вэ, ямар бизнест хөл тавих вэ гэх мэт асуудлуудыг зөнгөөрөө шийддэг. Тэгээд тэрийгээ хувь заяа гэх мэт үгээр өөрөөсөө хамааралгүй мэтээр тодорхойлж суудаг. Азтай нь зөв шийдвэр гаргасан байдаг. Дийлэнхи нь бүдүүн тойм зөнгөө дагасан болохоор яваандаа алдах зүйл хийдэг. Хоёр учраа мэдэхгүй жоохон бацаан хамт унтаж хэвтэж байгаад нэгийгээ хүүхэдтэй болгож орхидог. Тэгснээ гэнэт эр сүвтэй товаариш нь би аав болчлоо гэж сэтгэхүйд нь буугаад хөөрцөглөж, эм сүвтэй нөгөөдөх нь би ингээд ээж болчилоо гэж баясаад нэг гэрт ордог. Тэгээд өдөр болгон гуйлгачилж, нусаа хацартаа нааж байгаад нөхөр нь угаасаа ажил хийж үзээгүй мангар бацаан байдаг болохоор шантарч гадуур тэнэж, компьютер тоглоод баардаад алга болдог. Авгай нь сэгсэгэнэж баардая гэж хүсэвч хүүхэддээ тээртээд хэсэгтээ шаналдаг. Тэгээд хэрүүлтэй амьдарч эхэлдэг. Эцэг эх нь боломжтой бол амьдралыг нь өөд нь татсан болдог. Боломжгүй бол салалт, өрх толгойлсон эхчүүдийн тоог нэмцгээдэг. Энэ бүх үйл явц зөнгөөрөө хийгддэг. Бид бүгд л зөнгөөрөө амьдарцгаадаг. Гэхдээ үүнийг өөрчилж, тэр явах ёстой жимээс гадуур гарч, өөр жимээр явж болох юм шиг санагдах юм. Магадгүй болох ёстой бүх зүйл болох ёстой байсан учраас болоод өнгөрдөг байх. Гэхдээ энэ эмх замбараагүй юм шиг мөртлөө маш тодорхой зүй тогтолд нэг эвдрэл учруулах юмсан гэж, ухаанаараа замаа гийгүүлж, зөнгөөр биш оюунаар сонголт хийж амьдрах юм сан гэж бодох юм. Энийг бичье гэж найруулгатай бичсэнгүй. Бодлоо хөвөрч байгаа чигээр нь бичиж орхилоо. Шүүмжлэл байвал үлдээгээрэй Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 1-р хуудас Нийт хуудасны тоо: 43 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:![]() Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудduuhicheel onts sonirholtoi Сүүлийн бичлэгүүдХөврөх бодол*** *** KOMMENTУУД ИРСЭНД УРАМШААД ДАХИАД НЭГ ЮМ БИЧЛЭЭ *** *** za neg anhaaral tatsan yum bichchihie novsh gej Hicheel 6 Hicheel 5 Найзууд0rgilgereltuya хундага Обдоо pupa_inn |