yunaas ch buu ai | |
君が生きるといいねдуртай ириклаам. сүүлийн үед дурлаж байгаа ириклаамуудын ихэнх нь олон ангит жүжиг, кино мэт үйл явдал нь өчүүхэн эсвэл сонин учигаар холбоотой үргэлжлэх бүтээлүүд. заримдаа зурагтаар хань хийн суухдаа уйтгартай драмын дундуур гарах энэ мэт сайхан бүтээлүүдийг үзэж мөчийн зуур баясдаг гэхэд хилсдэхгүй. юу мэдрэгджийна?... Зүүд, тэр залуу, итгэл...Зүүд...
Хайртайн байна өө, тэгээд ч хэнийг...Блогоо хаав. Буцаагаад нээв. Өөрөө өөрөөсөө өөрийгөө нуух гэсэн оролдлого амжилтгүй болов. Он цаг урсан өнгөрсөөр нэг л мэдэхэд 1345 хоног энэ орон зайд амьдарчихаж. Гэнэн бодлууд, гоёхон мөрөөдлүүд, итгэл, хайр, инээд хөөр, уй гашуу, уйтгар гуниг, нулимс бас... Олон олон дурсамжууд энэ л талбарт бичигдэн үлдэж... Блог, блог , блог... Яах гэж бичдэг тухай Захирал тун сайхан хүүрнэн өгүүлсэн байна лээ. Эргээд бодлоо. Би яагаад блогоо хаасын бол, яагаад өмнө нь бичээд байсын бол, бичихгүй болохоор яагаад байгаан бол гээд л... Өчигдөр, уржигдар мессэнжэрээр, мессэжээр, утсаар "Яагаад блогоо хаасын... Блог минь баяртай...
Блог минь баяртай...
долоо зууны тавин гурван хувь ба далан долоон үгааруул торчигнуулж суугаад арзгар хэдэн бутлагчийнхаа хамгийн отгоны нэг болох баруун доод агт арааныхаа 7.53%-иас хагацав. энэ тухай хэзээ хойно, тухайлбал, ааруул идсэнээс 30 минутын хойно хэлний үзүүрээр шүдний ариун цэврийг чээклэх эрүүл ахуйн уламжлалт ээвэнтийн үеэр олж илрүүлсэн ба бүхий л төрлийн эрэн сурвалжлах үйл ажиллагаа явуулаад ч аман дотроос лав илрүүлж дийлээгүй бөгөөд агт арааны өөдөс мөнөөх 7.53% нь ходоод болон түүнээс цаашхи шат дамжлагын аль нэгэнд боловсруулагдаж байгаа, эсбөгөөс, ходоодны мухар, арван хоёр нугалаа, бүдүүн, нарийн, шулуун, муруй гэдэсний завсар зайн хаа ... Хvний амь насны vнэ цэнэ
Сvхбаатар аймагт гарсан байгалийн онц аюултай vзэгдлийн улмаас амь насаа алдсан иргэдийн тоог Хятадын Сычуан мужид гарсан газар хөдлөлтийн улмаас vрэгдсэн хvмvvсийн тоотой /нийт хvн амын тоонд нь/ харьцуулахад манай улс илvv хохирол амссан vзvvлэлт гарчээ. Ер нь тоон мэдээ, баримтаас авч харахад гэмт хэрэг, болон осол гэмтлийн улмаас, амиа хорлох тохиолдол цөөнгvй. Дээрх золгvй явдал болон гэмт хэргийн улмаас манай улсад өдөрт дунджаар таван хvн зvй бусаар амь насаа алддаг байна. Гэтэл дайн болж буй улс орнуудад зарим өдөр хvний амь нас эрсдэхгvй байх тохиолдол ч б...
нөгөө..
Бичсэн: хундага
23:18, 2009-10-26 .. Бичигдсэн: бичүүлсэн эзэн нь уншихгүй дэмий үгс .. 8 сэтгэгдлүүд .. Холбоос зурхайд удирдамж заавар болгосон байсны дагуу хатуу шийдвэр гаргахаар шийдсэн.. ч гэж дээ, аль дивангаравт шийдчихсэн байсан гэдгээ баталгаажуулсан шийдвэрийг өөрт нотлох шийдвэр гаргах шийдэлд эргэлт буцалтгүй хүрсэн гэж хүлээн зөвшөөрөхөөр шийдэхийг шийдсэн. ийм олон “шийдвэр” орсон байгаагаас үзэхэд нэлээн ярвигтай шийдвэр байсан нь илэрхий байгаа биддэ. ямартаа ч шийдэхээр шийдсээн.. тэхх, шийдсэн, зурхайн зурсны дагуу, цурхайн тушаасны дагуу. илбэт цурхайн тушаалаар эмэгтэй маний шийдвэрээр... гэдэг билүү.
Бичсэн: хундага
23:46, 2009-10-25 .. Бичигдсэн: хааяа бас дуу муу сонсийшд .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
багад бол ая нь л таалагддаг байсан дуу
serial killer - 5
Энэ хэрэг нэг хэсэгтээ бүр дуулиан болсон л доо. Илэрхээсээ өмнө “хит” болчихсон байсан хэрэг. Ямар сайндаа энэ хэргийн явц байдлын талаар дуулж мэдэж байсан хаа газрын монголчууд бид айж, бэмбэгнэж байхав. Хараал идсэн амьдрал чи надаар тохуурхаж л байХараал идсэн амьдрал чи надаар тохуурхаж л бай Хар, цагаан баяр, гунигийг би чамаас авахдаа л авна Шатрыг өрөг дээрх жаахан хүү шиг харагдлаа ч Шийтгэл, шагнал, алдаа оноог чинь үүрэхдээ л үүрнэ Би Амьдралын жүжгийн гол биш туслах дүр Ад зэтгэр, бурхан буддад харагддаггүй өчүүхэн хорхой Намайг энд байгаагийн төлөө хэн ч баярлаагүй Намайг эндээс явлаа гээд хэн ч бас гунихгүй Гэхдээ Өвгөн улиас газраас бат зууран шуурганд тэсдгийг санаарай Өнөөдөрийнхөөр бүх зүйл мөнхөд үргэлжлэхгүй гэдгийг бодоорой Би чиний өгсөн болгоныг өөрийнхөөрөө үүрнэ Битгий тохуурх, хараал идсэн амьдрал... ... Serial killer - 4
За тэгэхээр үүнийг уг нь би бүүр serial killer-1 оруулах ёстой байлаа. Мэдээж энэ бол алдарт Андрей Чикатило “Эрин зууны аймшигт алуурчин гэгдэх энэ эр нийтдээ 53 эмэгтэйчүүд хүүхдүүдийг, төрөл бүрийн аргаар алж, хороожээ. Бэлгийн болон Сэтгэл зүйн өвөрмөц хам шинж нь түүний энэхүү үйлдэлд “дэм” болж олон жил баригдалгүй явж чадсан байна . Andrei Romanovich Chikatilo (Russian: Андрей Романович Чикатило, Ukrainian: Андрій Романовіч Чікатіло); October 16, 1936 — February 14, 1994) was a Soviet serial killer, sex offenderpaedophile , nicknamed the Butcher of Rostov, The Red Ripper or The Ros...Чамд захиа бичмээр байнаИнээмээр байна харин чи алга Итгэмээр байна бас л чи алга Өөрийгөө ойлгомоор байна чи алга Өрөөлөөс сургийг чинь сонсмооргүй байна хурдан ир Чамд захиа бичмээр байна үг дутна Чамтай утсаар ярьмаар байна үг дутна Чиний гэсэн бүхнийг өөрийн болгомоор байна үг дутна Чимээгүй өөдөөс чинь хараад суумаар байна хурдан ир Тэнгэр бүүдийгээд гунигтай шүүрс алдана Тэртээ холоос чиний сураг хааяахан дуулдана Өөрөөсөө чамайг хайсаар итгэл алдрах нь ээ Өмнө чинь сөгдөж гуйхгүй ээ, зүгээр л хүрээд ир...... Ингэх л гэж...Догдлох гэж Дороо эргэлдэн буух цасыг хүлээдэг Даарах гэж Дан цамцтай гадаа зогсдог Инээх гэж Эмзэгхэн усан ширхэгийг хүлээдэг Эмзэглэх гэж Ийм л өдөр чамайг боддог... өнхрүүш
Бичсэн: хундага
09:20, 2009-10-14 .. Бичигдсэн: бичүүлсэн эзэн нь уншихгүй дэмий үгс .. 11 сэтгэгдлүүд .. Холбоос борогдуухан гэр ба бор цаасны төлөө зүглэдэг газрын хооронд унадаг албан тэрэгний түлшний гэрэл, Блогмний намраа гэж...
Блогийн маань нүүр хуудас нээээх гоё болчжээ. Сая гэнэт анзаарав шдээ. Бид нэг нэгэндээ дэм өгч чаддаггүй юм шиг санагдлаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сард блогмн ажиллахаа болиход Алмас л буруутай мэт аашилж байсан. Би ч гэсэн тэгж байсаан. Хүлээн зөвшөөрнө. Тэрнээс хойш сайт маань сайхан ажиллаж байна. Олон олон өөрчлөлтүүд орж байна. Хийсэн зүйлд нь нэг ч удаа баярлалаа гэж хэлээгүйдээ гэнэт ичих сэтгэгдэл төрөв. Ганц энэ биш л дээ. Өнөөдөр ганцхан надад зориулаагүй ч надад үр ашгаа өгч байгаа олон зүйлүүд байгаа шүү дээ. Тэр болгонд баярлалаа гээд хэлээд сурчихвал... Гэхдээ би оройтоогүй гэж бод...
ХАМГИЙН АМТТАЙ ХООЛ
Шинэ долоо хоногийн мэнд шүү. За тээд амралтын өдрүүдээр Багануур руугаа яваад ирлээ. Тэнд л хамгийн амттай хоолыг иддийн. Ээжийн банштай цай, аавын бууз бол энэ хорвоо дэрх хамгийн төгс хоол гэжугаа. Ямар сайхан рестораны хоолыг холоо хаяна. Үнэн тасархай. Хамаг ядаргаа, сэтгэл санааны тогтворгүй байдал этр бол аавын гэрийн хаалгаар ороол бүгд байхгүй. Тэгжийтал ээж цайгаан чанана даа. Хөлс гоожиж этр. Хэдэн жил юмны бараа хараагүй амьтан шиг хөлсөө цувуулаал уугаад суужийх ч мөн ч сайхан шүү. Харин хонож өнжиж эрхэлчихээд эргээд хот руугаа явах болохоороо аав гарын буузыг ч харин ч нэг гашра...
Бичсэн: хундага
00:19, 2009-10-12 .. Бичигдсэн: хааяа бас дуу муу сонсийшд .. 10 сэтгэгдлүүд .. Холбоос Миний цагийг харсан хүн байна уу?
Үүшээ таминь ээ... Миний цагийг харсан хүн байна уу? Харсан уулзсан хэн нэгэн байвал надтай уулз ингээд хэлээд өгөөч. Амьдралд унахгүй гэдэгтээ итгэдэг тэр хүүхэн намайг хаяж яваад нэлээд удчихлаа. Бүүр санаад болдгүй. Уруудаж байгаам шиг, унаж байгаам шиг энэ мэдрэмжээс салгаад өгөх хүн тэрнээс өөр алга. Өөрөөсөө өөрийгөө хайж байна. Өөр хэн нэгэн олоод өгсөн ч баярлана.
Алдаатай оноотой миний өдрүүд үргэлжилсээр... Би хэн нэгнийг өөрөөсөө гээчихсэн Би хэн нэгнийг өөртэйгөө нийлүүлсэн Бурам шиг амьдралд бялуурчихсан юм байлгүй... Итгэл, мөрөөдөл бүхнээ хаа нэгтээ гээчихэж Идэрхэн насаа өөр зүйлээр... элдэв шалдар булдар. дөрөв
Бичсэн: хундага
21:55, 2009-10-05 .. Бичигдсэн: аа донгосч л байхгүй юу .. 21 сэтгэгдлүүд .. Холбоос энэ улсад намар дундаа орох гээд тэнгэр хангай нь дүлэгнээд л байна. өглөө оройд сэрүүсээд л, өдөртөө огцом халаад л, заримдаа хэдэн дусал бороо хаяад л, зэврүүхэн орой салхилж үзээд л. хавар ягаахан дэлбэнтэй сакүрагаар харц зөөллөн хэд хоносон модод шаргал өнгөтэй навчсаар шивэрч эхэлжээ. гялалзсан ногоон байснаа жин хөнгөрч шарлан, зүс хувилгасан навчсын араас төрөх гуниг, дэлгэрч дуусаад хөлөөр нэг навсайж байсан ягаан дэлбэнг хараад төрснийг бодвол хамаагүй хөнгөн байх нь гоё сайхан байгаад муухай болох, гайгүй боломжийн байгаад муухай болохын ялгаа маний цийлэнд хэрхэн тусаж, мөлгөрхөн т... хайртай тэднийгээ нүцгэлэх дуртай
Бичсэн: хундага
20:58, 2009-10-04 .. Бичигдсэн: аа донгосч л байхгүй юу .. 15 сэтгэгдлүүд .. Холбоос чиклаадууд... дуулж баййййй... зэргээээццццц.. нооооомммхнннн!!! дөрвөөр жагсоооод... гурвалжилж гуравлоооддд... эхнээсээ нүцгэлээдддд.... 3 тоолохын дотор... 1..2..3.. дуусгааад... ноомхоннн!!! эхнийхийг нүцгэлэх тушаал өгч байх хооронд энэ 4-ийн нэг нь аль нэг тийш алга болов уу гэтэл.. аманд орсон байлаа. мэдээж нүцгэнээр. ай бурхан минь, амьдралын элдэв шалгуурыг давах болон сөгдөхөд шагнал болон аргадал болгож амтат чиклаадыг арвинаар хайрладагт тань талархдаг билээ. нүцгэлсэн амтатныхаа тугалган цаасаар шүдээ бүрж гялалзуулдаг балчир хөөрүү нас ард үлдээд арван мянган жил өнгөрсөн ч нүцгэн амтатн... |
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудduuhicheel onts sonirholtoi Сүүлийн бичлэгүүдХөврөх бодол*** *** KOMMENTУУД ИРСЭНД УРАМШААД ДАХИАД НЭГ ЮМ БИЧЛЭЭ *** *** za neg anhaaral tatsan yum bichchihie novsh gej Hicheel 6 Hicheel 5 Найзууд0rgilgereltuya хундага Обдоо pupa_inn |