yunaas ch buu ai

Хүн дотроосоо дулаацдаг

Бичсэн: Обдоо
11:13, 2008-12-23 .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос

Залуу замд гарчээ. Тэр явах хүртлээ зөвхөн түүнийг зөвхөн түүнийг боддог, хайрладаг. Хэр удахаа мэдэхгүй ч гэсэн эргээд ирэхэд байна гэсэн бодол нь түүний сэтгэлийг дулаацуулна. Андуу ташаа алдаа оноотой  хэдэн долоо хоног,  магад сар, жилээр түүнийг хүснэ бас хайрлана. Нууцхан…. . Гэхдээ тэр хэзээ ч хэлж зүрхэлдэггүй л байлаа…. Хотын гудамжаар дүнхийсэн өвлөөр алхаж яваа түүнд одоо хүнийг хүлээх хэрэг байхгүй болсон мэт….  Хүнийг хайрлах тэр цагт  гадаа өвөл байна уу үгүй юу гэдэг нь огтын хамаагүй ч зүрх хамгийн дулаахан.....  Орхиод одсон тэр мөчид үлдсэн тэр сэтгэл магад зуны аагим халуунд...



Баярын ширээний “гоёл”

Бичсэн: gereltuya
09:17, 2008-12-22 .. Бичигдсэн: Зөвлөгөө .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос

Хүүхнүүд гоёлоо зэхэн, хүүхдүүд гацуураа чимэглэн шинэ жилийн баярыг хүлээж байна. Найз нөхөд, хамт олны баярт уригдаж явсаар нэг л мэдэхэд 12 сарын 31 болчихно. Эзэгтэй та хамгийн сайхан оройг тэгс ингэс гээд өнгөрөөхөөр хам хум хоол хүнс цуглуулж бялуу, буузаар шинэ оныг угтаж хэрхэвч болохгүй шүү. Гэр бүлийнхнийгээ сэтгэл хангалуун баяр жаргалтай байлгах зүйл бол халуун дулаан уур амьсгал бас сэтгэл гарган “урласан” баярын ширээ. Ганган ногоон гацуур, өнгө өнгийн чимэглэл, хөгжилтэй анивчих гэрлээс гадна тансаг ширээ энэ үдшийн чухал хэсэг байх  нь. Баярын бялуу, хоол унд, амттан тэргүүтн...



“Диваажингийн мод” аз жаргал бэлгэддэг

Бичсэн: gereltuya
09:15, 2008-12-22 .. Бичигдсэн: Зүгээр л .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос

Шинэ жилийн хамгийн том бэлэг тэмдэг нь мөнх ногоон гацуур юм. Ганцхан энэ баяраар л гацуурыг гэртээ, гудамжинд ер нь бvхий л хvссэн газартаа засч, хамгийн гоё тоглоомоор чимэглэн, гоёлын гэрэл асааж, оройд нь од тогтоодог. Барууны оронд гацуур модондоо сахиусан тэнгэрийн дүртэй тоглоом хамгийн түгээмэл өлгөдөг. Энэ нь сахиусан тэнгэр шинэ жилээр тэднийг ивээж, хүссэн бүхнийг нь бүтээнэ гэж итгэдгээс үүдэлтэй аж. Шинэ жилийн модыг эртний Германаас үүсэлтэй гэж үздэг. Учир нь эртний германчууд мөнх ногоон гацуурыг хамгийн чухал бэлгэ тэмдэгээ болгодог байжээ. Бремений Адам хаан есөн жил тутам...



Таны сав суулга “эрүүл” үү?

Бичсэн: gereltuya
09:12, 2008-12-22 .. Бичигдсэн: Зөвлөгөө .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос

Хоол ундыг эрүүл ахуйн шаардлага хангасан сав суулганд бэлтгэх нь хамгийн чухал. Чанартай сайн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг ч сав нь элдэв төрлийн химийн бодис, хүнд металл агуулж байвал таны болон гэр бүлийнхний тань эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх нь дамжиггүй. Өдөр тутмын хэрэгцээ болсон гал тогооны сав суулгыг төрөл бүрийн материалаар, олон янзын арга технологиор хийж байгаа бөгөөд тэдгээрийн хүний биед үзүүлэх нөлөөллийн талаар хамтдаа сонирхъё.

Хөнгөн цагаан. Уг материалаар хийгдсэн сав суулга нь хөнгөн авсаархан, хямд, амархан халдаг, түргэн буцалдаг гэх мэт давуу талтай ч халал...



үхтрээ бичлээ..

Бичсэн: хундага
07:42, 2008-12-22 .. Бичигдсэн: аа донгосч л байхгүй юу .. 24 сэтгэгдлүүд .. Холбоос

зиа... энд нэг хүйтрээд нэг дулаараад, энэ дунд нь би өдөн дээл, өнөөх хөвөнтэй бор дээл хоёрынхоо хооронд тэлээлээд л.. зовж гүйцлээ. шинэ жил гээч юм болкээл байгаа болтоймаа даа? үүний өмнөх бичлэг дээр бас асууцан байжийгаа. хүмүүс хариулахгүй л байхын.
яджийхад би өөрөө мэджийж яагааллл асуугаад байгаам дээ..  баталгаажуулкээд байгааму, итгэж өгөхгүй зовоод байгааму.. хайшаа ч юм. хариулсан хүнтэй нийлж шинэ жилийг муулкээд байгааму, сайлкээд байгааму.. ойлгох ч юм алга.
ер нь би өөрийгөө ойлгохоо байгаад асар уджийшд.. баргалжил.. баргалжил.. зуун жил. зуун жилийн ганцаардал гэдэг шиг...



урт ба богино, ойрын ба алсын..

Бичсэн: хундага
10:56, 2008-12-21 .. Бичигдсэн: ннннн.. .. 13 сэтгэгдлүүд .. Холбоос


人生はクローズアップで見れば悲劇。ロングショットで見れば喜劇。

"амьдралыг...

- сайн фокустай каамэрийн дурангаар татаж харвал эмгэнэлт жүжиг
- харин тэр каамэрийн дурангаар алсаас харвал инээдмийн жүжигшд.."

гэж энэхүү хайвгар алхаат, сонин сэтгэгч хэлжээ. 

энэ дээрх зураг, ингээд харахаар зажгаалак, ойртоод харвал Чаплин.. ийм л ид шидтэй.

гэснээс шинэ жил болох гээд байгааму даа? ... хүмүүс хөөрцөглөөд байхын.

хайвгар ← Баясумаас ккк
 ...


ХАЙР ГЭДЭГ ЧИНЬ ТЭР ЧИГЭЭРЭЭ НУЛИМС...

Бичсэн: gereltuya
09:40, 2008-12-19 .. 9 сэтгэгдлүүд .. Холбоос
Өөрийгөө ойлгохоо болиод уджээ. Сүүлийн үед харин жаахан уужуухан байх гэж байдгаараа хичээгээд тэгээд "Хайр гэдэг чинь зүгээр нулимс юм байна" гэж бодоод л... Хүүдээ хайртай, хааяахан санаад уйлдаг юм. Нялхаараа юм байж ухаантай. Одоо өвөө, эмээтэйгээ Багануурт амьдарч байгаа. Охиноо санаа адлахынх нь тоогоор өрөвдөөд байдаг юм. "Би аавыгаа санаж болохгүй тэ, та уйлна" гээд л... Амралтын өдрүүдээр ээж дээрээ очсон юм. Сэмэрч үл барагдах хорвоо... Мэдэхгүй ээ, ээжийгээ, хүүгээ, охиноо гэсэн хайр минь нулимс болоод л урсах юм. Өөр юу ч хийж чадахгүй нь....
...


улаан малгайт Сэдгарав

Бичсэн: хундага
19:52, 2008-12-18 .. Бичигдсэн: ннннн.. .. 18 сэтгэгдлүүд .. Холбоос

дээр үед ээ... баргалжил өнгөрдгийн өнгөрдөг сард Токиогийн баруунчаа байх Такаозан гэдэг ууланд бидний зоригт нөхдүүд мацан гарч, уулын орой дээр алсын бараа ширтэнгээ улс орон, эх дэлхийнхээ ирээдүйг шүүн хэлэлцсэн билээ.
үр дүнд нь дэлхийг хамарсан санхүүгийн хямрал сайхан "хөгжжийна".

тэрхүү мацалтын явцад зарим нөхдийн маань урьд хожид үзэж хараагүй юм хум, үйл явдалтай учирч, бид нийтээрээ ихэд баясан хөгжсөн юм. тэдний заримын учрыг олохоор мулгуу би мөчид ухааныхаа, мөлгөр тархиныхаа мини түвшинд энд тэндээс өвдөл цөвдөл цуглуулснаа өргөн барьжийна. буруу зөрүү байваас хэлнэздээ.
...



Дэвүүр obdoo

Бичсэн: Обдоо
21:29, 2008-12-16 .. 12 сэтгэгдлүүд .. Холбоос

Ялааны ч бил үү шумуулны ч бил үү дэвүүр байдаг байсан даа. Хар өнгийн хаймраар наагаад мөн ч их ялаа алдаг байсан паа. Тэгэхэд хятдаас аваад ирсэн цагаан дэвүүр бас их худалдаанд гардаг ч байж…..

За тэр ч яахав дэнгийн эрвээхэй шиг дэрвэлзээд дэргэдэх нөхрөө ч гомдоочих шиг боллоо. Арай л олон юмаар хүмүүсийг залхаагаад байгаа юм болов уу гэж санагдаад. Дэвүүр болчих вий дээ найз нөхөддөө …. Дэмий юм санаачлаад, өөрсөдөөс нь зөвшөөрөл ч авалгүй найзаа гэж зарлан тунхаглаад,  далжиганаад ч байгаа юм шиг.

Зүв зүгээр мөрөө хөөгөөд явж байгаа хүнийг хараад сууж чаддагүй юм. Эрч хүчтэй амьдрах...



Хүүхдийн өрөөг гоёх хамгийн хэцүү

Бичсэн: gereltuya
11:47, 2008-12-15 .. Бичигдсэн: Хөөрхөн .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос

 

  Хүүхдийн өрөөг гоёход хамгийн хэцүү мөртлөө дизайны талаас нь үзвэл хамгийн сонирхолтой нь юм. Энэ өрөө нь хүүхдийн өсөлт бойжилт, зан ааш, цаашдын амьдралд маш их нөлөөтэй. Дизайнерууд хүүхдийг тав тухтай байлгах үүднээс өрөөг нь хичээл хийх, тоглох, амралтын гэсэн гурван хэсэгт хуваахыг зөвлөдөг. Боломжтой бол хүүхдийн өрөөнд жижигхэн спорт комплекс хийж өгвөл бүр ч сайн. Бичгийн ширээ нь сайн гэрэлтүүлэгдсэн байх хэрэгтэй бөгөөд гэрэлтүүлэг хүүхдийн өрөөнд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хүүхдийн өрөөнд хамгийн тохиромжтой нь ногоовтор туяатай гэрэл гэж үздэг. Ногоон өнгө нь тайвшруулах нөлөө...



Хувцсандаа тохируулж ярьж сур, эсвэл яриандаа тааруулж хувцасла

Бичсэн: gereltuya
09:20, 2008-12-15 .. Бичигдсэн: Ярилцлага .. 9 сэтгэгдлүүд .. Холбоос

Энэ дугаарын  зочноор Сургалт, судалгааны “Лектор” төвийн тэргүүн Ц.Баатархүүг урьлаа. Түүний ярианаас “5Э” буюу эрүүл сэтгэлгээ, эрдэм боловсрол, эрхэм суртахуун, эх оронч үзэл, эв нэгдлийг эрхэмлэе гэсэн уриа хамгийн содон нь байлаа. Залуучууд энэ нийгэмд ямар үүрэгтэй юм бэ? Энэ асуултыг танд ч бас тавья.   

-          Лектор төв хүмүүсийг зүгээр л сайхан ярьж сургадаг байгууллага уу?

-          Манайх сургалт, судалгаа, олон нийтийн компанит ажил гэсэн гурван чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Манайхаас зохион байгуулж байгаа сургалтууд аль нэг салбарыг хамрахгүй, хувь хүний х...



Эзэгтэйн инээмсэглэлээр гэр бүлийн аз жаргал тодорхойлогдоно

Бичсэн: gereltuya
09:03, 2008-12-15 .. Бичигдсэн: Ярилцлага .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос

 

Өглөө эрт гэрээсээ гарч, үдшийн бүрийтэй зэрэгцэн гэрийн зүг яардаг бүсгүйчүүд олон. Эмэгтэй хүн амьдралыг авч явна гэж бардамнахаасаа өмнө гэр бүлийнхээ аз жаргал, үнэ цэнийн тухай бодох ёстой гэж ярьсан энэ бүсгүйг Р.Оюундарь гэдэг. Тэрээр Гэр бүлийн радио 104,5-д хөтлөгч хийдэг.     

-          Эмэгтэйчүүд нийгмийг нуруун дээрээ үүрч байна гэдэг. Та үүнтэй санал нийлэх үү?

-          Нийгэмд эмэгтэйчүүд голчлох үүргийг хүлээж, тэд байр суурь мэдлэг боловсролын хувьд эрчүүдээс илүү байна гэж ярьдаг. Эрчүүд нэг бол төрийн толгойд, байгууллагын удирдах албанд, эсвэл хар бор ажил хийгээ...



Бичсэн: хундага
21:17, 2008-12-14 .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
өвдөл цөвдөл юм бичихснээ болив...


Minii emeed zoriulsan duu

Бичсэн: Обдоо
21:38, 2008-12-11 .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос

Миний ээж ачтан та

2008-03/07

 

Хоёр зууныг өртөөлөн амьдаоч

Хоёргүй сэтгэлээр ханиа халамжилж

Хорвоогийн жаргалыг эдлэж амьдрсан

Хосгүй их азтан

   Миний ээж та ачтан

Ховорхон заяат үрс биднийгээ

Хүний дээд хүн болгох гэж

Зовлонг сөрж , жаргалыг дагаж

Зуны наранд сүүдэртээ авч

Өвлийн хүйтэнд өвөртөө багтааж

Ангаж цангахад

Ариун сүүгээрээ ундаасан

  Аяа миний ээж та ачтан

Өр зүрхээ сэмрүүлэн байж

Өрөөлийн үрийг ч хүн болгодог

Өнчин ишгийг ч мал болгодог

Өөдөсхөн зүйлийг ч далайн чинээ өсгөдөг

Өр нэхдэггүй өглөгч

Алтан гартан

Ариун сэтгэлтэн

  Миний ээж та ачтан

Ү...



цааш нь дамжуулаарай

Бичсэн: хундага
20:54, 2008-12-10 .. 28 сэтгэгдлүүд .. Холбоос
зиа.. нэгэн эрхэм ийм тэмдэглэл бичжээ. оролцохсон гэсэн хэсгээ өнгө ялгачихав. өөрөө очиж гар бие оролцож чадах эсэхийг одоохондоо хэлж мэдэхгүйм. манийг хувийн аахар шаахар юм бичдэг, богино бодолтой юм бичдэг этр гээд тээршаах хүн байх хэдий ч ядаж ганц удаа ингэж ч болов оролцоё, энэ чинь ккк.

уншаад, оролцох боломжгүй нь сэтгэлийн дэм өгч, оролцох боломжтой нь сэтгэлээрээ зүтгэж, зорьсон хэрэг нь эзэндээ хүрвэл юутай сайхан.
=======================================================================

БҮХ БЛОГЧдод....
блогчид-ийг 21 зууны Монголын шинэ үеийн сэхээтнүүд гэж боддог...,....


♪♪♪~

Бичсэн: хундага
13:34, 2008-12-09 .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
би энэ "салтаганасан" өвгөнд тийм ч дуртай байгаагүй.
хаа нэг драма-н хоёр дах гурав дах дөрөв дэх дүрд тоглож байгааг нь харахаар
нннн... нэг тийм... мэдээ алдуулах тариа хийлгэцэн эрүүгээ маажаад байгаам шиг
мэдрэмээр байгаа атал үл мэдрэгдэх ... ккк
дандаа хүн сайтай мөртлөө муухай ааштай, эмоци ихтэй,
эсвэл хулигаан, буруу гар марын дүр бүтээхтэй нь таарна.
тэд нь нэг тийм мэдээ алдуулах тариа ... за за ахиад адил зүйл бичих нь кк.
залуудаа ийм сайхан дуу дуулсныг нь саяхан олж мэдсэн.
одоо энэ өвгөнийг харахаар тийм ч "салтаганасан" санагдахаа байсан.
энэ бол... энэ дууных, э...


Би өөрийнхөө тухай...

Бичсэн: gereltuya
13:31, 2008-12-08 .. Бичигдсэн: Эргэцүүлэл .. 22 сэтгэгдлүүд .. Холбоос

Ажлын гараа

Манай сэтгүүлийн “Боловсролын инфляци” гэсэн дугаар таны гар дээр очоод удаагүй байгаа. Жинхэнэ инфляцитай боловсролоос өөрийнхөө халбаганы хэмжээгээр хутгаж аваад, шинэхэн дипломоо өвөртөлчихсөн, ёстой л будаг нь ханхалсан  шинэхэн сэтгүүлч би ажлын гараагаа “Цаг төр, хүмүүс” сэтгүүлээс эхэлсэн. Ямар ч мэргэжлээр суралцаж төгссөн байлаа залуу хүн бүрийн дотор би л өөрчилж чадна гэсэн тийм оргилсон хүсэл байдагтай адил би ч гэсэн сэтгүүл зүйн салбарт өөрийнхөөрөө ажиллаж, орон зайгаа бий болгож чадна гэсэн хүсэл мөрөөдөлтэй байсан. Одоо ч байгаа. Сэтгүүл гэхээр л гоё чамин зургаар...



Аав болно гэдэг нэг шөнийн ажил. Аав байна гэдэг насан туршийн ажил

Бичсэн: gereltuya
13:27, 2008-12-08 .. Бичигдсэн: Зөвлөгөө .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос

Хүүхдийн хүмүүжил, ёс суртахуун гэдэг үг амны уншлага болсон ч бид тэр болгон хүүхэддээ анхаарал халамж тавьж чаддаг билүү? Энэ сэдвээр ярилцахаар “Төгс амлалт” ТББ-ын гүйцэтгэх захирал, гэр бүл судлаач П.Буяндэлгэрийг урьлаа.

-         Хүүхдээ “болохгүй”, “боль” гэж хүмүүжүүлдэг уламжлалт хэвшил хэвээрээ л байгаа өнөө үед эцэг эхчүүдэд юуг анхааруулж хэлмээр санагддаг вэ?  

-          Бид хүүхдээ огт сонсдоггүй. Хүүхдээ өнөөдөр юу хийж, хэнтэй нөхөрлөж, ямар бэрхшээл тохиолдоод байгааг нь ихэнх эцэг эхчүүд мэддэггүй. Гэрээсээ оргохоор завдсан, амиа хорлох гэж оролдсон гээд олон хүүхэдтэ...



Би том хөлтэй. Гэхдээ бусдын хөл дээр гишгэхгүй

Бичсэн: gereltuya
12:13, 2008-12-08 .. Бичигдсэн: Ярилцлага .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос

 

Хүний эрх гэдэг гарт баригдаж нүдэнд харагдахгүй мөртлөө амны уншлага болчихоод байгаа асуудлын талаар ярилцахаар “Монфемнет” ТББ-ыг зорьлоо. Өрөөнд олон залуус бужигнана. Өөрийнхөө бодож явдаг, хүмүүст хүргэхсэн гэсэн үгнүүдээ “урлаж” байлаа.  “Би том хөлтэй. Гэхдээ бусдын хөл дээр гишгэхгүй”, “Энэ гар хүчирхийлэл үйлдэхгүй” гэсэн зурагт хуудаснууд “агаарт” тогтсон хүний эрхийн тухай арай бодитой ойлголтыг надад өгсөн. Тус байгууллагын ерөнхий зохицуулагч Т.Ундаръяатай ярилцлаа.

-          Хүний эрхийн тухай улиг болтол ярьж байгаа. Олон байгууллага байгаа ч гэсэн гарч байгаа бодитой зүй...



Төгссөн завдалт

Бичсэн: Обдоо
11:09, 2008-12-05 .. 11 сэтгэгдлүүд .. Холбоос
               Зам гараад л явж байсан юм. Багшийн дээд сургуулийн автобусны буудлын тэрүүгээр.. /за байз/  цаагуур нь нэг зам байдаг даа. Яагаав дээ баахан төмөр цагаан киоскууд байдаг ш дээ. Санаж байгаа биз дээ тэрний урдуур нэг тийм машинууд яваад байдаг туслах зам байдаг юмаа. Яг тэрүүгээр явж байлаа ш дээ. 
               Тэгээд л яг гарцаар гараад л явж байсан чинь нүдний үзүүрт нэг юм сүүдийгээд л ороод ирлээ шүү... Золиг гэж ..самбаачлах хором тун бага байлаа. за ямар ч гэсэн машин дайрах нь гэсэн бодол тархинд эгшин зуур харван орж ирэхийн зууртгүй үсрэв. Амьхандаа хамар дээр нь гар...


{ Сүүлийн хуудас } { 33-р хуудас Нийт хуудасны тоо: 67 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

duu
hicheel
onts sonirholtoi

Сүүлийн бичлэгүүд

Хөврөх бодол
*** *** KOMMENTУУД ИРСЭНД УРАМШААД ДАХИАД НЭГ ЮМ БИЧЛЭЭ
*** *** za neg anhaaral tatsan yum bichchihie novsh gej
Hicheel 6
Hicheel 5

Найзууд

0rgil
gereltuya
хундага
Обдоо
pupa_inn