yunaas ch buu ai

Heseg zavsarlalaa

Бичсэн: Обдоо
08:44, 2008-10-27 .. 11 сэтгэгдлүүд .. Холбоос

TYr bayartai blogmn..... heseg zavsarlalaa... obod



Би хэн бэ?

Бичсэн: Обдоо
14:34, 2008-10-24 .. 17 сэтгэгдлүүд .. Холбоос

Хүн өөртөө үргэлж энэ асуултыг тавьж байх хэрэгтэй юм шиг ээ. Урьд нь хэн байсан одоо хэн болсон, дараа нь хэн болох гээд л …..

 

Энэ зун, намар цалингийнхаа нилээдгүй зоосыг хэрэгцээгүй зүйлд үрж, дураараа дургижээ. Би огт мөнгөгүй болоод саяхан бүүр хоол ч авч идэх, автобус унааны мөнгөгүй хэдэн өдөр болсон чинь нэг л сонин санагдаад. Хэн ч биш болчихсон юм шиг уур хүрээд ч гэх шиг…Үнэхээр сүүлийн хэдэн жил сүрхий л болчихсон юм байна би чинь. Ийм их биеэ тоолоо гэж үү ? Ийм хүн байсан гэж үү ?

 

Картын барааны хүнд хэцүү үед дэлгүүрийн үүдэнд мангар бацаан байхдаа “цэнхэр дэлгэ...



замд...

Бичсэн: хундага
11:08, 2008-10-24 .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос

бороотой, манантай.

8 цаг 34 минут.

гүүрний төгсгөлд байх автобусны буудал дээр өнөөх жижигхэн эмэгтэй сууж байна. өнгө алагласан хээ хуартай, ганган ягаан шүхэр барьчихаж. түүнтэйгээ ижилсүүлэн гоёмсог цүнх энгэртээ унжуулчихаж. сандал үгүй тул замын хашлага дээр сууж байна. тогтож харахгүй л бол сууж байгаа, зогсож байгаа нь анзаарагдахгүй шахам. хэдэн минутын өмнө хойно гарвал өглөөд “тааралдахгүй” өнгөрнө, түүнтэй. дандаа л инээчихсэн эсвэл инээмсэглэчихсэн суух нь заримдаа оюун санаа нь цоо эрүүл эсэхэд эргэлзмээр. гэхдээ л түүнийг хараад урам орох шиг болно. энэ саарал өдрүүдийг би ч ...



Бичсэн: хундага
18:41, 2008-10-23 .. Бичигдсэн: тармаг үгс .. 26 сэтгэгдлүүд .. Холбоос

Навч болъё, би

Намайг тасд, чи

Хатаж хатуурхаар, бие минь

Хага базаж хатуурх чи минь

Бутран унах үртсийг

Бүү хадгал, үлээ

 

чөлөөлөгдөхсөн...



Хараалын үгс ба бүдүүлэг зан...талархах сэтгэл

Бичсэн: Обдоо
19:57, 2008-10-21 .. 12 сэтгэгдлүүд .. Холбоос
Саяхаан би хэдхээн хоногийн өмнө шинэхэн танилцсан нэгэнбээртэй буу халаад зогсож байлаа. Тэр хүн блогийн тухай надаас асууж байна би хариулна. Ийм юм байдаг, тийм юм байдаг, ийм үр ашигтай хэмээн хэсэг тайлбарлав. Тэгсэн мань хүн хэлж байнаа: Тийм соёлтой нэгэндээ итгэдэг, найз нөхөд болдог газар тэгээд яг байдаг юм уу аль нэг сайт руу яваад орохоор энэ хорвоогоор дүүрэн хараал байдаг ш дээ. Хаая нэг юм бичичээр энд тэнд нь хүлээж байсан хэдэн гарууд шууд л  харааж зүхээд л хааж туугаад л дайрдаг гэнэ.

                               Өөрөө ороод үзлээ  хөөрхий. Би мэдээллийн сайтуудын сэтг...


30 нас

Бичсэн: gereltuya
12:37, 2008-10-21 .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос
30 настай хүмүүс юу бодож хэрхэн амьдардаг талаар бичих гэсэн юм. 30 настнууд дараах асуултад хариулт өгч туслана уу?
1. 30 насны босгыг алхахад юу ажиглагдаж байна вэ?
2. Та 25 настайгаасаа өөрчлөгдсөн үү?
3. Бүхийл амьдралынхаа хэдий хэр хугацааг өнгөрөөсөн гэж боддог вэ?
4. 30 насныхаа төрсөн өдрөөр ямар бэлэг авахыг хүсдэг вэ?
5. Цаашдынхаа амьдралыг хэрхэн төсөөлж байна вэ?...


Эзэгтэйн нэрийн хуудас гал тогоо

Бичсэн: gereltuya
10:31, 2008-10-21 .. Бичигдсэн: Зөвлөгөө .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос

 

Ихэнх эзэгтэй нар ганц хутга заазуураар л  зүсч, хэрчих ажлаа амжуулдаг. Яг адилхан бүтээгдэхүүнээр хоол хийгээд байхад хэн нэгний хоол атаархмаар гоё харагдаж байсан уу? Тэгвэл түүний нууц нь зориулалтын хутганд ч байж болох юм. Магадгүй мах хэрчдэг хутгаараа улаан лооль хэрчих гээд хамаг шүүсийг нь гоожуулж, зүгээр л хальс болгоод хаячихсан тохиолдол гарч байсан л байх. Тэгвэл гал тогоондоо ганц хутгаар бүхнийг хийх бус зориулалтаар нь ашиглаж болох хэд хэдэн төрлийн хутгатай байвал хоолны үзэмжид нөлөөлөхөөс гадна нэг бүтээгдэхүүний амтыг нөгөөд нь холихгүй байх сайн талтай.

Гал тогоон...



Өнгө болгон өөрийн аялгуутай

Бичсэн: gereltuya
10:30, 2008-10-21 .. Бичигдсэн: Ярилцлага .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос

Германы иргэн Gertrud muller: Өнгө болгон өөрийн аялгуутай

        - Германчууд ямар өнгийг таашаадаг вэ?

    - Яг тийм өнгө гэж хэлэхэд хэцүү л дээ. Ер нь тухайн улиралын моданд орж байгаа өнгийг сонгодог. Түүнээс өөр өнгийг сонгож хувцаслах нь тийм ч таатай харагдаад байдаггүй. Ямар ч зүйлд өнгө нь зохицохгүй байвал муухай харагддаг. Харин миний хувьд өнгө бол агаар гэсэн үг. Гоё өнгө харвал бараг шүлс гоождог. Өнгө болгон өөр өөрийн аялгуутай гэж би боддог. Цэнхэр хурц нарийхан, улбар шар өнгө Африкийн модон хөгжтүүд шиг гүнзгий аялгуутай.

- Та ямар өнгөнд дурт...



Даварчихсан бацаан

Бичсэн: Обдоо
20:43, 2008-10-20 .. 9 сэтгэгдлүүд .. Холбоос
Сүүлийн үед нээрээ үнэн даварчийндоо. Гэртээ 2 хоног хоносонгүй. Ажилдаа 1 өдөр явсангүй. Үнэхээр даварч байнаа. Өөө нээрээ сониноос ном зарархгүй бол цалин өгөгөхгүй гэсэн. 1 ном зарсан боловч нөгөө нөхөр нь санхүүд тушаагаагүй байна.  Бас дээрээс нь би сахлаа аваагүй байгаа. Хэдэн найз нараасаа нэгийг нь гомдоогоод явуулчихсан юм шиг байна. Үүнийг уншиж байгаа бол уучлаарай л гэж хэлмээр байна. Даварцан бацаанаа гэж......

...


Бичсэн: хундага
10:02, 2008-10-19 .. Бичигдсэн: аан гэжээда.. .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос

дасаагүй бол, дүүрэнд
давах л байсан, хоосонг

дассан ч байсан, дүүрэнд
давах л болно, хоосонг

дээр бас юу ч гэж донгослоо доо би, нэг иймэрхүү хэдэн үг бомборолдуулсан... 
аа гэхдээ...аль нь ч байсан би "би"-гээрээ л үлдвэл барав. 
мэдээж хоол хүнсний тухайм. идэх юмны тухайм. амьдралаас өөр юу ч хүсэх билээ.. 
тэжээл хэнд ч, юунд ч чухал.

ханиад хүрсэн. хоолой гэж уугидаг тамхи татдаг авгайнхаас ялгарах юм алга.. 
парр парррхийгээл.. 
ховорхон ч, би бас хаа нэг тамхи зуучихвал ч зуучихна шүү, мэдээж өөр тамхи. 
бас хамар най алга. үнэрлэхүй нойл заасан. доторх орчин нь тун чи...



Санаад байна...

Бичсэн: gereltuya
17:42, 2008-10-16 .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос
Өдөр хоног өөрийнхөөрөө урссаар... Санаад байна... Тэсэхгүй нь ээ... Тэнгэр бүүдийх бүрт цээжин дээр бул хар чулуу дараад байгаа юм шиг өвдөөд... Тэр өдрүүдийн сайхан дурсамжийг бодох бүрт нулимс урсаад... Өнөөдөр бүр ажил ч хиймээргүй санагдаад... Ийм л жимээр амьдрал үргэлжлэнэ... Бурхан байдаг юм бол явж очоод заргалдмаар байна... Буцаагаад авмаар байна...  Яагаад... Яагаад ганцхан үүнд л хариулт авмаар байна... Санаад байна......


Үнэн санагдаад ...

Бичсэн: gereltuya
13:20, 2008-10-16 .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
Үнэн санагдаад байхаар нь http://oops-goyo.blogspot.com/-оос аваад ирлээ Егөөтэй ертөнцийн гуравууд

Мөнгөгүй хүний ирээдүй нэг бүрхэг
Мөрийтэй тоглоомчдын амьдрал нэг бүрхэг
Төргүй ард түмний төөрөг нэг бүрхэг

Ядуу тарчиг айлын дээвэр нэг цоорхой
Ярьдаг томчуудын баталсан хууль нэг цоорхой
Ятгасны үгээр зардаг төсөв нэг цоорхой

Хоол нэхээд ходоод завгүй
Хор найруулаад улс төрчид завгүй
Хоёуланд нь түүртээд төр завгүй

Нам нам дагаад улс төр нэг бутархай
Лам лам дагаад шашин нэг бутархай
Ийш тийш цацсаар эдийн засаг нэг бутархай

Түшээдийн бодсон нь хийхдээ нэг өөр
Түмэн...



Тоглоом зөвхөн зугаа биш

Бичсэн: gereltuya
09:10, 2008-10-16 .. Бичигдсэн: Хүмүүжил .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

Таны сонгосон тоглоом хүүхдийн чинь оюуны хөгжилд хамгийн ихээр нөлөөлдөг. 0-6 сард нялх хүүхдэд бүх зүйл тоглоом мэт харагддаг тул энэ насанд нүд алаглам эрээн мяраан тоглоом авч өгөх хэрэггүй. Ер нь тоглоомын шаардлагагүй үе гэж болно. Үүнээс арай томрохоор нь жижиг зөөлөн тоглоом авч өгөөрэй. Хүүхдийн арьсыг гэмтээхгүй, сайн чанарын материалаар хийсэн тоглоом сонгоорой.

Хүүхдийг тань хүрээлж буй өнгийг анхаар. Хэдий чинээ олон өнгө байна, хүүхдийн танин мэдэхүй төдий чинээ илүү сайн хөгжинө гэсэн үг. Багадаа ямар нэгэн өнгө хараагүй хүүхэд хожим нь амьдралд бага мэдрэмжтэй болох нь тогт...



Эмч хаана байна...

Бичсэн: Обдоо
22:13, 2008-10-15 .. 13 сэтгэгдлүүд .. Холбоос
Нийгэмд гараад байгаа хар бараан зүйлийн тухай нэг хэсэг бичдэг байсансан... Ийм зүйл бичилгүй удчихаждээ.
     Яг одоо ямар зүйл хүмүүсийн уурыг хүргэж байна вэ!  За тэр сонгууль бол ч дүүрч . Угаасаа би өөрөө сонгууль өгөхгүй гэсэн мөртлөө очоод л өгчихсөн. Блогч бичдэг залуус энэ тухай хангалттай бичсэн болохоор давтаад юухэв.
   Гол нь юу гээч...  Хүүхдүүд бөөн бөөнөөр 7,8,9 жилийн ял авцгааж Монголын шоронг дүүргэж, ирээдүйн гэмт хэрэгтнүүдийн эгнээг бэхжүүлж байна. Гадаадын орнуудад хүүхдийг эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны бус түүнээс ангид журмаар шийдвэрлэдэг гэсэн. Манайх у...


сөөөү пөөэрпьл

Бичсэн: хундага
20:13, 2008-10-15 .. Бичигдсэн: ннннн.. .. 14 сэтгэгдлүүд .. Холбоос

энэ дууг дүнкүүртлээ сонсовшд. 

 
подынхоо трансмиттийг хураалгачихсан хүн одоо яая гэхэв, өглөө гарахынхаа өмнө яаран сандран шүүрч авсан сд нь мэга хит хэдэн он ч гэнэв, тийм сд байж таараад, түүн дээр энэ дуу байж таараад, сонстол таалагдаж таараад, бусад дуу нь шал гачан байж таараад... ирэх очих хоёр цаг гаруйд өөр хоёр дуутай ээлжлүүлээд л эргүүлээд байлаа. 
хоолойд нь шилэн бөмбөлөг эргэлдүүлээд байгаам шиг л дуугарахым.... даагэнннннхам дэивввввь... даагэнннннхам дэивввввь... тэгш хэмгүй ч юм уу... тааж болохгүй өнгө рүү шилжээд л, анх сонсоход.
гэснээс энд сэрүүсээд арай намаршу...



Ноолууран эдлэл өдөл тутмын хэрэглээ боллоо

Бичсэн: gereltuya
17:03, 2008-10-15 .. Бичигдсэн: Зөвлөгөө .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

 

Ноолууран хувцас нь тааруулж, зохицуулж чадвал өмссөн хvндээ чимэг болдог. Харин зохихгvй бол өө сэвийг нь улам тод болгочихдог талтай. Тэгээд ч биед эвтэйхэн, зөөлхөн. Дээр нь хонины болон тэмээний ноосон хувцастай харьцуулахад эдэлгээ урттай байдаг. Тэмээний ноос нэг л суначихсан бол дахиад урьдын хэлбэртээ ордоггvй. Хонины ноос ч ялгаагvй. Гэтэл ноолуур хичнээн сунаж өөрчлөгдсөн ч vйлдвэрийн угаалтаар нэг угаалгаад, арчлуулчихсан байхад эргээд хэвэндээ ордог онцлогтой. Урьд нь тансаг хэрэглээнд тооцогддог байсан бол одоо энгийн, өдөр тутмын хэрэглээ болж чаджээ. Сvvлийн vед хvмvvс чөлөөт...



Люшерийн сэтгэл зүйн тест

Бичсэн: gereltuya
12:36, 2008-10-15 .. Бичигдсэн: Зүгээр л .. 19 сэтгэгдлүүд .. Холбоос



Шалгалт....

Бичсэн: Обдоо
20:47, 2008-10-14 .. 9 сэтгэгдлүүд .. Холбоос
Яах гэж шалгалт байдаг юм болов оо! Хичээл, элсэлт энэ тэр бол ч дүүрчээ гэж бодий. Намар налгар өдрүүд дуусч гэнэт ухаан орсон хүмүүс утга учиргүй нэгнээ шалгана.Чухам юуны төлөө яах гэж  шалгаад байгаа нь ч тодорхой бус. Зүгээр л тэр жилдээ заавал шалгах болохоор өөрөө өөрсөддөө ажил гарган нэгнээ шалгана. Шалгаж байгаа үйлдэл нь ажлынх нэг хэсэг болно. Танилцуулагдана, арга хэмжээ авна, сануулна, бангадна, сайшаана..... бла бла бла
             Хаа сайгүй шалгалтын сезон эхэлжээ. Цаасаар бөмбөгдөнө, цаасаар хуурна.  Цаашид анхаарах амлалт өгнө, Хэн нь хэнийгээ хуураад яах гэж ийм шалгалт ...


Хэн нэгнийг амлалтаа хэрэгжүүлэх хүртэл...

Бичсэн: gereltuya
19:36, 2008-10-14 .. 11 сэтгэгдлүүд .. Холбоос
Блогийнхоо өнгө төрхийг жаахан өөрчиллөө... Хүмүүс хүйтэн өнгөтэй, жаахан тиймэрхүү гээд байхаар нь... Нээрээ ч хараад байхнээ тийм санагдаад... Хүүг амлалтаа биелүүлж гоё загвар хийж өгөх хүртэл хүлээж байна... Угаасаа компьютерийн техник ажиллагаа талдаа муу, загвар энэ тэр хийхдээ муу болохоор блогмний бэлэн загвараас л аваад тавьчихлаа. Дашрамд хэлэхэд Хүүг  хүлээж байгаа шүү......


Цай уух зуур

Бичсэн: gereltuya
09:13, 2008-10-14 .. Бичигдсэн: Зөвлөгөө .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос

 

Тоглоом зөвхөн зугаа биш

Таны сонгосон тоглоом хүүхдийн чинь оюуны хөгжилд хамгийн ихээр нөлөөлдөг. 0-6 сард нялх хүүхдэд бүх зүйл тоглоом мэт харагддаг тул энэ насанд нүд алаглам эрээн мяраан тоглоом авч өгөх хэрэггүй. Ер нь тоглоомын шаардлагагүй үе гэж болно. Үүнээс арай томрохоор нь жижиг зөөлөн тоглоом авч өгөөрэй. Хүүхдийн арьсыг гэмтээхгүй, сайн чанарын материалаар хийсэн тоглоом сонгоорой.

Хүүхдийг тань хүрээлж буй өнгийг анхаар. Хэдий чинээ олон өнгө байна, хүүхдийн танин мэдэхүй төдий чинээ илүү сайн хөгжинө гэсэн үг. Багадаа ямар нэгэн өнгө хараагүй хүүхэд хожим нь амьдралд ба...



{ Сүүлийн хуудас } { 36-р хуудас Нийт хуудасны тоо: 67 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

duu
hicheel
onts sonirholtoi

Сүүлийн бичлэгүүд

Хөврөх бодол
*** *** KOMMENTУУД ИРСЭНД УРАМШААД ДАХИАД НЭГ ЮМ БИЧЛЭЭ
*** *** za neg anhaaral tatsan yum bichchihie novsh gej
Hicheel 6
Hicheel 5

Найзууд

0rgil
gereltuya
хундага
Обдоо
pupa_inn