yunaas ch buu ai

やつら..

Бичсэн: хундага
23:08, 2007-11-18 .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос

泣きたかった訳ではない。泣けてきた訳、期待が大きくはずれたようだったから。悲しいんだか、悔しいんだか。それともただ憎いんだか。心悲しいんだか。

やつらも、泣いた...と...思う...いや...やつらは泣けないのだ。やつらには涙がない。涙腺どころか、眼さえない。やつらはただ感じるんだ。感覚は持ってる。それが単純なものではない。鋭いのだ。知性チックなんだ。なにせ、心臓と脳、感情と理性を行き来してる。やつらの方がつらいはず。泣きたいだけ泣けるのと泣くことが許されないのと、両方を往来してる。どっちかの見方ができない。どっちにも運ぶんだ、命を...やつらの使命なんだから。

パソコンの画面に表示されたメールを前にして、繰り返し何十回読んだことか、心が折れそうになり、そのせいで眼が碌に涙ぐむこともなく、乾いてきた。見据えるつもりだったのか、無意識に瞬きしなかったからだ。そっか...送ってこなくてもいいメールだったんだ...返信しないでおけば良かった...動揺しちゃって!!...心臓がパクパクしてたじゃない!!...ホントォ笑っちゃう...可哀想な人...持ち主、やつらの...まったく。

やつらはオモッテル、きっと、くそ下手な恋らしきものに付き合ってられるかっ..つうの...草臥れるわっ..つうの...頭と心臓、痛くて当然だっ!! やつらは、怒りの面しながらもゲラゲラと...嘲てる...止...



санаад...

Бичсэн: pupa_inn
23:37, 2007-11-16 .. Бичигдсэн: хавтгай дэлхий.. .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос

Лагерийн байшиндаа очиж хэвтэхийг хүслээ... ганцаарханаа

 

Бүгчим өдөр

 

Үд дунд босоод ... хүйтэн ус уучихаад ... муу байшингийхаа сүүдэрийг даган хэвтэх зуураа зураг сараачих юутай жаргалтай.... надад саад болох хэн ч гүй...цаг хугацааг үл ойшоон дараад л хэвтчихэд.... сайхан бсан.... дулаахан ч бсан.... элдэв хувцас хунар ... будаг шунх юу ч гүй .... хуучин муу кээтнийхээ ар дээр нь гишгэж бгаад л ийш тийш гүйнэ.... тэнгэр ширтэж хэвтэнэ... шувуу болохыг хүснэ... тэртээ уулан дээрхийг ... бас үүүлсийг хараад л хэвтэхэд цаг бас хугацаа үгүй ....

 

Бороотой өдөр

 

Шөнө бороо орсон өгл...



г.с эээс хайр авсан ....

Бичсэн: pupa_inn
21:28, 2007-11-15 .. Бичигдсэн: мөр холбосон... .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Бүгдийг чинь хайрламуу:::....

 

Юу ч хийсэн бсан юу ч болсон байсан...

 

Амьдарч бгаа хүн танд би хайртай.... хамгаас илүү хайртай...

 

Уй гунигт автаж шар хар ус шарз нэрмэл бүгдий нь залгилаад

Уйлагнан дуугарч хэвтэхэд чинь ч бас л хайртай

 

Амьдралд цөхөрч бгааг чинь хараад

Алгаараа нүүрээ дараад уйлж бгааг чинь хараад ....

 

Аяа бас аз жаргалаар дүүрэнхэн инээмсэглэж бхад чинь ч...

 

Ганцаардал ба цөхрөхүй н дунд дөжирч орхиход чинь ч гэсэн...

 

Хайрлаж л сууна.... би

 

Эл бүгд надад ер хүртээлгүй ч ......

Эгэл жирийнээр амьдарч л яваад тань баярлаж бна...

 

Амьдраа...



Өвөл намрын завсар

Бичсэн: Обдоо
09:13, 2007-11-13 .. 10 сэтгэгдлүүд .. Холбоос

Богд уулыг эс харвал намар хэвээрээ л байна даа. Улаанбаатарын утаас эс тооцвол намар хэвээрээ л байна даа.  Амнаас уур гардагийг эс тооцвол намар хэвээрээ л байна даа. Нэг мэдэхэд цас дарчихсан байгаасай. Өвөл шиг өвөл болоосой. Дээхнээд л хүүхэд байхад аймаар их цас орчихсон цасанд дарагдсан гэрийнхээ хаалгыг ч нээж чаддагүй ,  цасан дунд шигдээд явж болдоггүй л тийм л байсандаг. Гэтэл одоо тэр цас орохоо байгаад намар ч юм шиг өвөл ч юм шиг муухай болчихож. Бүрзгэр саарал, бүүдгэр муухай цасгүй өвлийг хэдч үзчихэв дээ. Түрүү жил л лав цанын бааз дээр очоод зүгээр л шороон дээр гулгаж байгаа...



тохойн чинээ...

Бичсэн: хундага
18:16, 2007-11-12 .. 31 сэтгэгдлүүд .. Холбоос

өчигдөр чимдаанаа ухлаа. хэрэг болгож тэр холоос авч ирчихээд ил гаргалгүй хадгалчихсан байсан эд зүйлээ гаргав. эд зүйлсэх юу байхав, ганжин л даа. гурилын мод, элдүүр, гулууз өөр юу юу ч гэдэг билээ, манай аав, ээжийн нутгийнхан лав ганжин гэдэг юм. хэн гэдэг хүн, хэзээ “бүтээсэн” эд юм, мэдэхгүй. манийг мэдээ орох цагаас л манайд байсан юм. их том ширхэгтэй модоор хийсэн, тохойн чинээ урттай ганжин. ямар мод гэхээрээ ийм том ширхэгтэй байдаг юм, тоорой, алтан гагнуур, загийн үндэс.. за аль нь юм мэдэхгүй. их л том ширхэгтэй, ширхэг бүр нь тод гэгч нь товойгоод гараад ирчихсэн. борооны усанд...



Бичсэн: хундага
23:21, 2007-11-09 .. 9 сэтгэгдлүүд .. Холбоос

時を越えて君を愛せるか   本当に君を守れるか

m.oda

чамайг гэсэн хайр минь

цаглашгүй байж чадах болов уу

чанд нандигнан хайрлах нь

чин үнэн болов уу



мартчиж ... сорри

Бичсэн: pupa_inn
00:00, 2007-11-09 .. Бичигдсэн: хавтгай дэлхий.. .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос

анхнаасаа л би би биш бж....

 

бгаа бие маань минийх биш эцэг эх хоёрых гэдгийг мартчиж...

 

бодол санаа минь минийх биш хүнийх бж

 

бгаа ганц нь хүнийг хайрлах тэр зүрх юмуу гэтэл бас биш бж

 

ээжийн өгсөн зүрх аавын өгсөн зүрх түүний өгсөн л зүрх бж

 

надаа бгаа бүхэн минийх биш

 

би өөрөө би биш ...  



жаргаж үхэх нь ээ

Бичсэн: хундага
22:48, 2007-11-06 .. 20 сэтгэгдлүүд .. Холбоос

ай даа үүнийг л жаргал гэж хэлэх байх даа.

яг одоо байна шдээ, хоёр майжиг минь халуун устай түмпэнд дүрээстэй, даравгар ам маань өтгөн цайтай аяганы амсраас зуугаастай, хувийн хувьсгалын нийлсэн хэдэн шүд маань балга цайны завсар чөлөөгөөр амны хөндийд шидэгдэх мандриныг хумс хумсаар нь зажлаастай, хуурай агаар залгиж сөөнгөтсөн улаан хоолой минь хагас дутуу зажлагдсан мандриныг хальстай, үртэй, шахагдсан шүүстэй, халуун цайтай гуд гуд залгиастай... жаргаж үхэхнээ... хамаагүй ингэж жаргаж болжээнү гүй юу. үхтлээ жаргаж таарчээнү гүй юу. ингэсэн шэээээээг суужийхад бол, санаанд оромгүй хүүхэ...



би "би"-гээ болимоор байна

Бичсэн: хундага
23:31, 2007-11-05 .. 14 сэтгэгдлүүд .. Холбоос

би "би"-гээ хаямаар байнаа.. өөрөөр баймаар байна.. өөрөөр.. одоогийн байгаагаас тэс өөрөөр.. өөрөө хэвээрээ мөртлөө өөрөөр баймаар байна.. өөрөө өөрийгөө хаяаад өөр өөрийгөө олж авмаар байна..

яджийхад Л. Өлзийтөгс гэдэг бүсгүйн уртай ч юм шиг, ургүй ч юм шиг доорх мөрүүдийг ариун цэврийн ариухан өрөөндөө ариусаад суужийхдаа олоод уншихлаашд. ингэж бичиж..

би чөлөөлөгдөхийг хүсч байна

бие сэтгэлээсээ ангижрахыг хүсч байна

хайр, хүслээс, шунал, тэмүүллээс

харанхуй мунхагаас, атаа хорслоос

хагацахыг, амирлахыг хүсч байна

бие минь гэрэл нэвтрүүлдэг болоод

би өөрөө тув тунгалаг болоод

ү...



би пайлот...

Бичсэн: pupa_inn
23:18, 2007-11-05 .. Бичигдсэн: хавтгай дэлхий.. .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос

Нислэг нэг

 

 

Тэр хөгжмийн аянд мансуураад нисдэг ... хаа сайгүй л хаана л бол хаана ... хамгийн тохиромжтой газар бол харанхуйд эсүүл хав харанхуй дахь лазеран гэрлүүд дунд л ... тэнд өөрийгөө олж болно .. тэгээд нисдэг ... нүдээ аниад бүхнийг умартаад  дэээшээ хөөрдөг.. дипузертэй ойр бх тусмаа сайн ... илүү чанга илүү ойр тэгээд бийт бүр зүрхэн тушаа мэдэргэдэхэд .... бас л сайхан уусан пиво транстай ходоодонд нь холилдоод дээшээгээ тархи руу очоод гацдаг ... тэхдээ тийм ч удаан биш... түүнийг мэдэрдэг джэй д тэр дуртай... зөвхөн түүнд л зориулж нислэг хийхэд нь тусалдаг тэр энд баярлал...



тогоочийн дамжаа... этр гсн. (эмэгтэй Б.А Танаа)

Бичсэн: хундага
22:28, 2007-11-04 .. 16 сэтгэгдлүүд .. Холбоос

зиа ингээд манай тогоочийн дамжаа өнөөдрөөс хичээлээ эхлэж байнаа.. гэж мэгж манараад байвал яасий. тогоочийн дамжаа гэснээс манай нийтийн хоолныхонд яс маханд нь шингэтэл заасан нэг айхтар багш байнаа. нэг айхтар тэхэнлоогоо. бүр үе дамжаад дамжаад бүх тогооч нар сурцан, тэрийг нь. агшаасан цагаан будааг бөмбийлгөж тавиад дээр нь нэг дусал кээчуп дусаах гэдэг тэхэнлоог. мээм шиг л харагдаад байдын. мээм.. мөөм.. хөх.. аль нь гайгүйм дээ. за тэр мээм яахуу. тэр нэг дусал кээчупыг яаж идэх хэрэгтэйн бол гэж би дандаа шаналдаг. тэрүүхэн тэнд нь будаатай нь хутгаж байгаад мах зэрэг бусад хольцтой...



цагаан өдөр ... цагаан хүмүүс

Бичсэн: pupa_inn
00:34, 2007-11-02 .. Бичигдсэн: өдрөө тэмдэглэсэн... .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос

Эмэгтэй хүн хуримын даашинз өмсөхөөрөө их л үзэсгэлэнтэй харагдах юм... ямар ч эмэгтэй хүн.... тэр урт цагаахан өмсгөл нь түүнийг урьд нь хэн бсан одоо хэн болох ямар зан ааштай гээд л бүхнийг нь далдалж нуугаад гагцхүү эл өдөр тэр хадамд гарч буй үзэсгэлэнтэй бэр сүйт бүсгүй, цагаахан бүхний эхлэл... магад энэ ертөнц дээр анх төрсөн шигэээ цагаахан л харагдах юм.... яаасан үзэсгэлэнтэй яаасан ч цагаахан , буртаггүй... бүхний нүдэнд цагааханаар л  .. бүгд л түүн рүү хараад инээмсэглэнэ.. чухам түүнийг...  сүйт бүсгүйг хараад сууж буй энэ олон хүмүүс дотроо юу бодон суугаа бол.. хажууд минь суу...



......Мөрөөдлөө битгий мартаарай

Бичсэн: Обдоо
19:16, 2007-11-01 .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос

Хүүхэд байхдаа олон сайхан зүйлүүдийг мөрддөг байждээ. Киноны гол дүрийн баатар ах шиг болно, дандаа сайхан харагддаг аав шигээ болно, бүхий л юмыг хийчихнэ,  бусдаас хол илүү гоогоо болно гээд дотроо юм юмыг багтаагаад мөрөөдчихсөн  гүйгээд л явдаг байсаан.

Харин одоо тэр мөрөөдөл хаашаа ч  юм  бэ хийсэн одож өдөр тутмын проблемээсээ болоод зүгээр л мөрөөрөө даруухан  явдаг нэгэн болчиж. Амьдарлын бяцхаан бартаа сааданд мөрөөдлөө нэг нэгээр гээсээр өөрөөсөө өөр хэн нэгэн ч байгаа гэдгийг мэдэхгүй .  Бүх л юман дарлуулж сурчаад.......  яваад байх шиг.  Үүнийг аав минь харсан бол загнах байса...



Зурагт үзэж чадахаа байлаа

Бичсэн: Обдоо
09:37, 2007-10-25 .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос

Аль сувгаар юу үзэхээ ч мэдэхээ байлаа. Аль улирсан баларсан Соц үеийн магтан дуулал бүх сувгаар үргэлжилнэ. Хэрэлдэнэ, хэлцэлдэнэ, сайрхана, чамирхана.  Бүр бүх сувгаар шүү . Нэг юмыгаа COPY , PASTE  хийгээд байгаа юм уу хаашаа юмбэ? 

                    Хүн болгоны мэдэж байдаг дарвайтлаа пиджакиндаа чихэлдсэн хэдэн гахайнууд юу ярьж байгаагаа ч мэдэхгүй байж сэгсийтлээ хуралдаад байх юм. Хуралдсаар байгаад юу болж байгааг ч харах сөхөөгүй байна.

Тэнд ардууд автобусандаа мөнгөө төлж чадахгүй алхаж явцгааж байна. Энд хүүхдүүд идэх юмгүй байна.  Хамраараа газар хатгаад унаж байна. Зарим нэг ...



Бусдын төлөө амьдрах нь

Бичсэн: Обдоо
17:49, 2007-10-24 .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос

Хүний төлөө бусдын иөлөө амьдарлынхаа нэг хэсгийг зориулаад явж байгаа хүмүүсийг би аймаар шүтдэг юм.  Хүүхдийн хорих ангиар орсон нэг дунд эргэм насны эр ял эдэлж байгаа хүүхдүүдэд хичээл зааж байна. Бүр үнэн сэтгэлээсээ хамаг анхаарлаа төвлөрүүлээд л  бага ч атугай юм сургачихсан гээд л......

Ял эдэлж байгаа ч гэсэн  хүүхдүүд маань  түрхэн зуурын хичээл заалгуулж байгаа ч царайд нь аз жаргал тодорч, нийгмээс салан тусгаарлагдсан гэдгээ ч мартчихсан байж байхыг нь хараад  өхөөрдсөөн. Хамар мамар нь бал  мал болцон байсан ш дээ..хөөрхөн

Гэмт хэрэг үйлдэх замд нь нөлөөлсөн эцэг эх, уруу татаг...



Бичсэн: pupa_inn
02:54, 2007-10-24 .. Бичигдсэн: хавтгай дэлхий.. .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

үүлс хөвж бна аажууханаар алгуурхнаар... тэд их гоё ...зөөлхөн бх тэдэнд хүрч бас барьж үзмээр баригдвал хэсэгхэнийг аваад ам руугаа хийнэ ...

нүднээс нулимс зүрхнээс бас нулимс... түүний ирж явааг хараад зүрх аажим аажимаар огшиж ирдэгсэн

яг тэр мэдрэмж ... одоо энд .... эргэн тойрон хил хязгааргүй уудам бас хөх цэнхэр .. далайн ус... энд аниргүй ... хичнээн үзэсгэлэнтэй

урьд өмнө нь төсөөлж ч чадахааргүй тийм л...  харж ханатлаа эндээс явмааргүй ....

...


Бичсэн: pupa_inn
21:22, 2007-10-22 .. Бичигдсэн: мөр холбосон... .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос

 

                   Нохой зүрх

 

Зунжингаа дурлалцаж зунжингаа үнсэлцэв

Намаржингаа хагацаж намаржингаа цурхирав

Өвөлжингөө мартаж өвөлжингөө унтав

Хаваржингаа хайж хаваржингаа сээтэгнэв

Хичнээн ч хавар хичнээн ч дурлал

Хичнээн ч зун хичнээн ч халуухан хайрууд

Хичнээн ч намар хичнээн ч доголон нулимстай залуус

Хичнээн ч өвөл хичнээн ч олон дурсамжууд

Ханаж цадахыг мэдэхгүй зүрх тэгээд би

Ховдог сувдаг бидэн хоёр....

 

...


fffff

Бичсэн: pupa_inn
19:16, 2007-10-21 .. Бичигдсэн: хавтгай дэлхий.. .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

зүгээр л ... би бүгдийн эхлэл шиг санагдах ... заримдаа бас төгсгөл нь мэт санагдах.....эхлэл бас төгсгөл болохоор би хөндий орон зай... ийм л ....



Андууд

Бичсэн: Обдоо
16:33, 2007-10-20 .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос

Андуудтайгаа саяхан уулзлаа. Ойрд уулзаагүй их сайхан байлаа доо. Баахан буу халах шив.  Буу халах гэхээсээ илүү хашгирсан гэвэл дээр байх.  Багын хэдэн найз нараас маань одоо хэдхэн  нь л үлдсээн.  Ихэнхи нь эхнэр хүүхэдтэй болоод найз нар тэгэсгээд мартагддаг бололтой юм билээ.  Хааяа нэгнийх нь гэрээр орохоор эхнэр нь харамлангуй аястай байна. Дагуулаад дампуурна гэж бодддог бололтой.  Яахав нөхдүүд гарахдаа миний нэр барьж гарсаар хашраачихсан бололтой дог. Одоо яахав хүндэтгэн үзэх шалтгаан байсан байх гээд тоохгүй өнгрөхөөс.

Олон найз, нөхөдтэй болжээ.  Энэ тусмаа л ажил сайн бүтэж, ст...



Хөөрхий охид минь дээ

Бичсэн: Обдоо
14:59, 2007-10-19 .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос

Хангүг эрчүүдтэй суух гээд 50 орчим охид хүүхнүүд зургаа, зараа танилцуулгаа Солонгос site  дээр тавьчихаж.  Ой гутах шиг л боллоо. Хайран сайхан охид минь .  Хууль зүйн яам, Гадаад хэргийн яаман дээр цагдаа, шүүх дээр, орон нутагт зөвхөн үүнээс үүнээс л урьдчилан сэргийлэх гэж сургалт семинар явагдаж дуусаагүй байхад охид маань бөөн бөөнөөр солонгос эрчүүдийн өвөрт орж хэвтэхийн  хүслэн болжээ. Амар хялбар аргаар амьдрах далд санаа нь ч  үүнтэй холбоотой биз. Угтаа эдшээр охид хүүхнүүд маань хүн худалдах  хэргийн золоис хохирогч болж болзошгүй.

Харин энэ бүхний ард юу нуугдаж байгааг тэд мэд...



{ Сүүлийн хуудас } { 58-р хуудас Нийт хуудасны тоо: 67 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

duu
hicheel
onts sonirholtoi

Сүүлийн бичлэгүүд

Хөврөх бодол
*** *** KOMMENTУУД ИРСЭНД УРАМШААД ДАХИАД НЭГ ЮМ БИЧЛЭЭ
*** *** za neg anhaaral tatsan yum bichchihie novsh gej
Hicheel 6
Hicheel 5

Найзууд

0rgil
gereltuya
хундага
Обдоо
pupa_inn