yunaas ch buu ai

*** sex baga nasnii huuhduud unshij bolohgui

20:41, 2008-09-02 .. Бичигдсэн: onts sonirholtoi .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос

Би саяханаас ер нь гурван янзын бүсгүй байдаг юм байна гэж боддог боллоо. 

Нэгдүгээрт сексэд дургүй. 
Хоёрдугаарт сексэд дуртай. 
Гуравдугаарт дуртай ч юм шиг, дургүй ч юм шиг гэж. 

Нэгдүгээр төрлийн бүсгүйчүүд зөвхөн эр нөхөр, эсвэл найз залуудаа үнэнч. Бусдад худлаа горьдлого төрүүлэхээс зайлсхийдэг. 

Хоёрдугаар төрлийн бүсгүйчүүд болохоор чөлөөтэй, задгай. Хүсвэл яавал ч яачихдаг. 

Гуравдугаар төрлийн бүсгүйчүүд бол эрэгтэй хүн бүрт горьдлого төрүүлж байдаг. Заримынх нь мөнгө, цагийг үрж, үрчихээд яг унтах дээрээ тулахаар татгалзаад, гүрийчихдэг. 

Нэгдүгээр төрлийнхнийг харахад андашгүй. Тантай харц тулгарна энэ тэр гэсэн юм огт байхгүй. Өндөр өсгийтэй гутал барагтай л бол өмсөхгүй. Нэг их будаг ч хэрэглэхгүй. Харьцах шаардлага гарвал эрэгтэй хүнийг хүндэтгэж, бас нэлээд хөндий харьцана. Тэгэхээр тэднийг бол зүгээр орхиж болно.

Хоёрдугаар төрлийнхнийг гуравдугаар төрлийнхнөөс ялгахад их хэцүү. Адилхан хувцаслана. Адилхан ааш, зан гаргана. Тийм болохоор зарим залуучууд маань хоёрдугаар төрлийнхөн байна гэж андуураад хамаг байдаг цаг хугацаа, эрч хүчээ гуравдугаар төрлийнхөнд зарцуулна. Тэгээд эцэст нь нүүр лүүгээ нулимуулаад буцна даа. Харин толгойгоо бага зэрэг ажиллуулаад, жоохон ажигч байх юм бол тэгж дэмий зүйлд эрч хүчээ зарцуулахгүй. Хоёрдугаар төрлийнхөн тантай ярьж байхдаа таны нүд рүү удаан хугацаагаар харна. Гар, мөрөнд чинь санамсаргүй ч юм шиг гар хүрнэ. Бааранд байгаа бол бүжгийн тавцан руу барагтай л бол гарахгүй, аль болох ярьж суухыг эрхэмлэнэ. Тамхи татах, 100 грам архийг бол нэг амьсгаагаар давуулж л орхино. Хоёрдугаар төрлийнхөн гуравдугаар төрлийнхөн хоорондоо их адилхан. Нэг ялгаа байж магадгүй. Тэр нь хоёрдугаар төрлийнхөн гуравдугаар төрлийнхөнөөс арай махлаг байх талтай. Ер нь махлаг бүсгүйчүүд хэзээнээс эрчүүдийн хамгийн дуртай ан байдаг шүү дээ. За тэгээд надтай үзэл бодол нийлэхгүй, эсвэл нийлж байгаа бол коммент үлдээгээрэй. Доромжилсон коммент байсан ч болно. Би арилгахгүй. Өөр шинэ санаа байвал нэмэрлээрэй.  


Сэтгэгдэл үлдээх

09:17, 2008-09-04 .. Бичсэн: Зочин
гуравдугаар төрлийнхөний гар утас маш их дугардаг. тэдэнд анхаарлын төвд байж, олон хүнээр хөөцөлдүүлж байх нь сайхан байдаг. хоёрдугаар төрлийнхөн тооны араас биш чанарын араас хөөцөлддөг болохоор утсаар ярьсан олон залуус байдаггүй. харин нэг азтай залууг сонгож аваад эдэлж өгнө дөө.

18:45, 2008-09-03 .. Бичсэн: хундага
чи өөрөө ямаршуухан "эр" юм бэ дээ?

zz

11:19, 2008-09-03 .. Бичсэн: Зочин
тийм шоо унэн гхдээ 3дах гдг н арай оор мэт санагджийн шоо

Hugshuun

21:34, 2008-09-02 .. Бичсэн: linux
ер нь тийм байдаг шүү чи нэлээн сайн ажгилсан байна хэ хэ санал нийлж байна b-)

{ Сүүлийн хуудас } { 31-р хуудас Нийт хуудасны тоо: 43 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

duu
hicheel
onts sonirholtoi

Сүүлийн бичлэгүүд

Хөврөх бодол
*** *** KOMMENTУУД ИРСЭНД УРАМШААД ДАХИАД НЭГ ЮМ БИЧЛЭЭ
*** *** za neg anhaaral tatsan yum bichchihie novsh gej
Hicheel 6
Hicheel 5

Найзууд

0rgil
gereltuya
хундага
Обдоо
pupa_inn



:-)
 
xaax