yunaas ch buu ai | |
*** Ярих урлагХүмүүс анх танилцсан үеээсээ эхлээд бие биенээ яриагаараа шинждэг. Яриа нийлэхгүй байгаа тохиолдолд ямар ч бизнес, ажил, нөхөрлөл урагшаа явдаггүй. Энэ тохиолдолд ярианы сэдэв, ярианы үр дүн чухал биш. Өөрөөр хэлбэл зорилгогүй ярьж сурах хэрэгтэй. Зорилготой ярих нь үргэлж муу үр дагавар авчирч байдаг. Жишээ нь:Төмөр: Юу байна? Болд: Өө, юу байна хөгшөөн? Чи чинь манай сургуульд сурдаг байсан билүү? Төмөр: Үгүй ээ, Чи манай байранд байж байгаад нүүгээд явсан Болдоо биз дээ? Болд: Өө, Төмөрөө байшд. Энд юу хийж байгаа юм? Төмөр: Хөгшин нь энд ажилладаг шд. Болд: Өө, би энд ажилд орох гэж байгаа юм. Чи юу хийдэг юм бэ? Төмөр: Хөгшин нь хүний нөөцийн менежер. Болд: За, чи тэгвэл хэрэгтэй хүн байна даа. Хөгшинийгөө ажилд авах юм байгаа биз дээ? Төмөр: Би ганцаараа шийдэхгүй л дээ. Ярилцлагын дараа хуралдаж байж шийдвэр гаргана. Болд: Чи тэгээд хөгшиндөө хэдэн оноо нэмээрэй дээ. Төмөр: Нэмэхийг л бодъё. За хөгшин нь ажил руугаа орлоо. Энэ тохиолдолд Болд ажилд орох талаар ярианд хэтэрхий анхаарсан учраас тактикийн алдаа гаргаж байна. Болд яаж ярьж болох байсныг харъя: Төмөр: Юу байна? Болд: Өө, юу байна хөгшөөн? Чи чинь манай сургуульд сурдаг байсан билүү? Төмөр: Үгүй ээ, Чи манай байранд байж байгаад нүүгээд явсан Болдоо биз дээ? Болд: Өө, Төмөрөө байшд. Энд юу хийж байгаа юм? Төмөр: Хөгшин нь энд ажилладаг шд. Болд: Аан, цайндаа орчихоод ирж байгаа юм уу? Төмөр: Тийн. Болд: Гадаа ёстой хөлдөж үхмээр хүйтэн байна аа тээ. Мань хэд байрныхаа орцонд өвөл хөлдөж үхэх гээд л охинтой уулзах гэж хүлээдэг байсан даа. Төмөр: Чи байрны ах нартай их нийлдэг байснаараа тэгдэг байсан байх даа. Болд: Үгүй ингэхэд чи Дагваа ахыг мэднэ дээ. ::::::: (Танидаг хүмүүсийн талаар, өнгөрсөн цаг хугацааны хамгийн их дурсамжтай зүйлүүдийг ярьж, аль болох саатуулна. Харин ярилцлаганд орохдоо Төмөр рүү нүд ирмээд л орох хэрэгтэй. Урьдчилан ярилцлаганыхаа талаар огт дурдахгүй өнгөрсөн байсан ч, Төмөр танд туслахдаа баяртай байх болно) Тэгэхээр аливаа уулзалтанд танидаг хүн, танихгүй хүн байснаас үл хамаараад ямар нэг хэмжээгээр зорилгогүй яриа өрнүүлж байх хэрэгтэй. Тэр яриа нь ярилцагч хүнд чинь сонирхолтой байх нь хамгийн чухал. Ийм яриаг өөрийн болон ярилцагчийнхаа адил сонирхол, адил түүх зэргийг тандах байдлаар явуулах хэрэгтэй. Нэг адил сонирхол, адил түүх олдсон байхад яриа чинь өөрөө сонирхолтой болж эхэлнэ. Нэг сонирхолтой яриа өрнүүлсэн байхад та түүний хувьд зүгээр нэг хөндлөнгийн хүн биш "манай талын хүн" болж хувирна. Миний энд бичсэн зүйлүүд мэдээжийн зүйлүүд шиг санагдаж байгаа хэдий ч хүмүүс төдийлөн анхаараад байдаг зүйлс биш юм. Тиймээс бичгэн хэлбэрт оруулж блогт бичсэнээр та үүнд илүү анхаарна. Илүү анхаарна гэдэг энэ сэдвээр өөрийгөө хөгжүүлнэ гэсэн үг. Та бүхэн коммент үлдээхдээ ярианы тохиромжтой сэдэв гаргах аргуудын талаар бичвэл их сайн байна. Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 29-р хуудас Нийт хуудасны тоо: 43 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:![]() Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудduuhicheel onts sonirholtoi Сүүлийн бичлэгүүдХөврөх бодол*** *** KOMMENTУУД ИРСЭНД УРАМШААД ДАХИАД НЭГ ЮМ БИЧЛЭЭ *** *** za neg anhaaral tatsan yum bichchihie novsh gej Hicheel 6 Hicheel 5 Найзууд0rgilgereltuya хундага Обдоо pupa_inn |