yunaas ch buu ai | |
***Баар хэрхэн ажиллуулах вэ?Хүмүүс сайн дураараа халаасаа хоослуулдаг цорын ганц газар бол зугаа, цэнгээний газар. Та найзуудаасаа гэртээ мах авах гэсэн чинь мөнгө байдаггүй, мөнгө байвал өгөөч гэж асуухад өгөх хүн их ховор байх нь ойлгомжтой. Харин тэрний оронд өнөөдөр тэр бааранд ийм шоу болно шалихгүй ээ 10000 төгрөг (2кг махны үнэ) гэхэд бүгд очино. Үүний цаад утга учрыг задлах гэж оролдъё. Маш их харамч хүнийг хөөргөөд 100 грам татуулаад, сайхан хүүхнүүдээр хүрээлүүлсэн газар аваачихад хамгийн өглөгч хүн болж хувирна. Тэгэхээр хүн бүрийн тархи хоёр нөхцөлд шилжин ажиллаж байдаг. 1. Аль болох удаан хугацаагаар, аюулгүй, тайван амьдрах, 2. Аль болох их таашаал авч, зугаатай амьдрах. Энэ хоёр нөхцөл байдалд шилжиж байгаагаа хүн мэддэггүй. Нэг мэдэхэд л хэзээ ч үрэхгүй гэж бодож ирээдүйд зориулж хадгалж байсан мөнгөө үрээд зогсож байдаг. Хоёр дахь нөхцөл байдалд тархи нь ажиллаж байгаа хүнтэй найз болох нь их ашигтай. Учир нь тэр тантай албан өрөөнд зангиа зүүж уулзаагүй, бааранд хүүхэн хайж яваад уулзсан учраас таны элдвийн ятгалганд орох нь илүү хялбар байх болно. Иймээс та цаашид гуйж ажиллах хүнтэй анх танилцахдаа албан маягаар уулзаж ерөөсөө болохгүй. Гэхдээ ихэнхи хүмүүс ердийн үедээ 1-р нөхцөл байдалд байдаг. Тэдэнд таксинд суугаад нэг газар очихын тулд тэр хооронд туулах км буюу төлөх мөнгөний тоо маш чухал. Учир нь тэд удаан хугацаагаар амьдрахад хангалттай санхүүгийн эх үүсвэргүй гэдгээсээ айж байдаг, санхүүгийн эх үүсвэрээ шавхчихвал аюулгүй, тайван амьдрах аргагүй гэдгээ мэдэрч байдаг. Тэгэхээр 1-р нөхцөл байдалд байгаа хүмүүс ямар тохиолдолд 2-руу шилждэг вэ гэсэн асуулт гарч ирнэ. Бага зэрэг нөхцөл бүрдүүлэх л хэрэгтэй. Орлого ихтэй баарны дотоод засал, тохижилтыг сайн ажиглахад миний юу яриад байгааг ойлгоно.
За баар ажилладгаараа ажиллаж байна. Цаашид нэг хэвийн ажиллаад байх нь уйтгартай. Та баарандаа олон янзын уулзалт зохион байгуулах хэрэгтэй. Миний дээр хэлсэн шиг 1-р нөхцөл байдалд байгаа хүмүүсийг 2-руу шилжүүлж байж ажил хэргээ ярих, хөнгөлөлттэй нөхцөлтэй гэрээ байгуулах асуудлыг хялбар шийдэж болно. Энэ асуудалд дахиад л дээрх нөхцлийг бүрдүүлсэн байх хэрэгтэй. Ажлын цаг, бусад цаг гэсэн ойлголтууд бол өдөр шөнө шиг ойлголтууд. Бусад цагт л хүн хүнээрээ байдаг. Хүнтэй ойлгоцож, нөхөрлөх нь “жүжигчин”-тэй нөхөрлөхөөс өөр ойлголт. Хүмүүс хүнээрээ байх гэж л бааранд ордог, зугаалдаг, мөрийтэй тоглодог. Байнга жүжиглэх нь хүнийг их ядраадаг. Тэгэхээр таны шинэ бизнес хүнийг хүнээрээ байхад нь тусалдаг газар байх ёстой. Та бас энэ бизнесээс өөрөө маш олон жинхэнэ хүмүүстэй нөхөрлөх боломжийг олж авна. Цаашдын нарийн зөвлөлгөө төлбөртэй J танд амжилт хүсье Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 22-р хуудас Нийт хуудасны тоо: 43 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:![]() Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудduuhicheel onts sonirholtoi Сүүлийн бичлэгүүдХөврөх бодол*** *** KOMMENTУУД ИРСЭНД УРАМШААД ДАХИАД НЭГ ЮМ БИЧЛЭЭ *** *** za neg anhaaral tatsan yum bichchihie novsh gej Hicheel 6 Hicheel 5 Найзууд0rgilgereltuya хундага Обдоо pupa_inn |