yunaas ch buu ai | |
Нүдний харааХүний нүдний хараа бүрэлзэхээс эхлэн мууддаг. Би өмнө нь онийж харах шаардлагагүй байдаг байлаа. Одоо бол юм л бол нүдээ зураас шиг болгож байж хардаг болсон. Сүүлдээ рефлекс болох шинжтэй. Би сүүлийн үед компьютер, зурагт маш их харж байгаа л даа. Дээрээс нь цаасан дээрээс юм уншихаа болиод бүх л юмыг компьютер дээрээс унших гээд байдаг болчихож. Саяхан манайд Болор мэлмий эмнэлэгт лазер хагалгаа хийдэг тухай олж сонссон. Тэнд очдог юм билүү гэж бодоод байгаа. Бас өөр хувилбарууд байна аа. Эрхүү явж болж байна. Эсвэл Тайландын нүдний эмнэлэг байна. Тэгээд Орос ах, Хужаа ах, Монголд алинд нь Туулын мөсийг долоож байж олсон хэдэн бор юмаа өгдөг юм билээ гэж эргэлзээд сууж байна. Нүд бол маш чухал эрхтэн. Хэдэн бор юмнаасаа илүү чанарыг анхаарах хэрэгтэй ч юм шиг. Хэдэн бор юм гэснээс уг нь урагшаа хэлний сургуульд суръя гэж бодож байсан юм. Одоо нэг л өдөр дургүй нь хүрвэл сургууль, мургуулиа хаяад Тайланд явчих байх. За ямар ч гэсэн блогоо хөтөллөө. Сэдэв, мэдэв ч хамаа алга бичиж л байвал. Ер нь энэ чиглэлийн хагалгаа хийлгэх гээд судалж байгаа хүн байвал холбоо тогтоогоорой. Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 13-р хуудас Нийт хуудасны тоо: 43 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:![]() Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудduuhicheel onts sonirholtoi Сүүлийн бичлэгүүдХөврөх бодол*** *** KOMMENTУУД ИРСЭНД УРАМШААД ДАХИАД НЭГ ЮМ БИЧЛЭЭ *** *** za neg anhaaral tatsan yum bichchihie novsh gej Hicheel 6 Hicheel 5 Найзууд0rgilgereltuya хундага Обдоо pupa_inn |