yunaas ch buu ai

Миний дэмийрэл, өнөөдөр эмээ уусангүй

09:33, 2008-10-25 .. Бичигдсэн: onts sonirholtoi .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Биднийг бага байхад ямар нэг даруулга байхгүй хүүхдийг задарсан гэж ахмад хүмүүс загнадаг байсан. Тэгвэл бүхэл бүтэн нийгэм яг тийм байдаг. Хүмүүс өлсөж үхэхгүйн тулд ажиллаж байх үедээ л даруулгатай байдаг. Эдийн засгийн энэ үе шатыг давсан л бол даруулгагүй, задарсан амьдрал эхэлнэ. Ийм амьдрал дунд ихэнхи зүйлс санамсаргүй, тааварлашгүй байдаг. Цөөнхөд хамаарах өөртөө даруулгаа хадгалж байх шинжтэй хүмүүс байна. Гэхдээ бид ямар нэг зүйлийг олонхид хамаарах шинжээр нь төлөөлүүлж ярьдаг. Тиймээс би энэ ертөнцийг задарсан ертөнц гэж нэрлэж байна. Задарсан амьдралаар амьдрахад хүнийг юу түлхдэг юм бэ? "Би энэ ертөнцөд 70 жил амьдраад л үүрд алга болно" гэсэн бодол. Энэ хугацааны дотор харин болохгүй үйл явдал гэж байхгүй. Яг одоо үүнийг уншиж байгаа томоотой залуу та хэсэг хугацааны дараа шоронгийн хадаас, улс төрийн будлиан хутгагч, янханд зуучлагч, луйварчин эсвэл үзмэрч хийгээд явж байхад гайхах зүйл юу ч байхгүй. Яг үүнтэй адил үүнийг уншиж байгаа онц сурлагатай бяцхан оюутан охин та хэдэн жилийн дараа барилгачин, гудамжны янхан, тусгай үйлчилгээтэй баарны ширээний охин, баахан хүүхэд цувуулсан авгай, эсвэл Арабын тэрбумтаны 33-р эхнэр болсон байхад бас гайхах зүйлгүй. Би энэ бүхнээр юу хэлэх гээд байна гэж үү? Үүнийг уншиж байгаа цөөнх болох даруулгатай залуучуудад өөрийгөө задлах хэрэгтэй гэж хэлэх гээд байна. Задалж байгаа нь энэ гээд учир, утгагүй амьдрах биш, нүдээ нээгээд хайр сэтгэл, үнэнч журамтай эхнэр, цаашилбал хүмүүжилтэй үр хүүхэд гэх мэт хайрцагласан бяцхан ертөнцөөсөө гарахыг зөвлөж байна. Таны энэ бяцхан хайрцагласан бодлууд, итгэл үнэмшлүүд таны амьдралын утга учир болох юм бол хэсэг хугацаа өнгөрсөний дараа таны ертөнц тэр чигээрээ нуран унах үед танд гудамжинд согтуу хэвтэж өдөр хоногийг өнгөрөөхөөс өөр утга учиртай зүйл энэ хорвоод байхгүй болно. Энэ ертөнцөд нухацтай зүйл гэж байхгүй. Нухацтай хайр сэтгэл, нухацтайгаар хашдаг албан тушаал, нухацтай улс төр, нухацтай нөхөрлөл, нухацтай үзэл бодол гэж байхгүй. 70 жилээр хэмжигдэх амьдралийн цикл дунд бүгд өөрчлөгдөн, хувьсаж байх жамтай. Гэхдээ заавал тийм урт 70 жилээр ярих шаардлагагүй. 1-5 жилээр өөрчлөлтүүд явагддаг гэж хэлэхэд болно. Миний энд яриад байгаа бүх зүйлийг ганцхан нэрээр хэлж болно. Энэ бол Nihilism. Энэ яригдсан зүйлсийг хүмүүс хоорондоо нээлттэй ярьж болохгүй. Тэгвэл тухайн хүний нэр төр, карер, гэр бүлдээ хүндлэгдэх хүндлэл алга болох аюултай. Тийм ч учраас интернет мэтийн хэн бичээд байгаа нь мэдэгдэхгүй ийм зүйлд л илэрхийлэгддэг. Хүн жорлонд сууж байхдаа л өөрөөрөө байдаг. (Хөмсөг зангидаад бааж байдаг хүн байдаггүй байх) Үүнээс гадна хүн өөрийнхөөрөө байж болдог нэг газар нь блог байдаг. Тэгэхээр таны уншсан бүх зүйл 100 хувь элдвийн нөлөө агуулаагүй үзэл бодол байсан гэж хэлж болно.


Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 11-р хуудас Нийт хуудасны тоо: 43 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

duu
hicheel
onts sonirholtoi

Сүүлийн бичлэгүүд

Хөврөх бодол
*** *** KOMMENTУУД ИРСЭНД УРАМШААД ДАХИАД НЭГ ЮМ БИЧЛЭЭ
*** *** za neg anhaaral tatsan yum bichchihie novsh gej
Hicheel 6
Hicheel 5

Найзууд

0rgil
gereltuya
хундага
Обдоо
pupa_inn



:-)
 
xaax