yunaas ch buu ai

Хурал...

Бичсэн: gereltuya
15:32, 2008-09-08 .. Бичигдсэн: Зүгээр л .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Мэдэхгүй ээ... Намайг ажилд ороход л Даваа гарагийн 10:30-аас хурал хийдэг уламжлал энэ байгууллагад байсан. Өнөөдөр ээлжит хурал их л ширүүхэн боллоо. Ажилд орсноос хойш анх удаагаа хурал дээр хүн загнуулж уйлж байхыг харав. Бас хүн өөрийгөө хамгаалахын тулд нүүр нь улайлгүй худлаа ярьж чаддагийг үзлээ... Би ч яах вэ, өөрт ногдсон ажлаа цагт багтаагаад яаж ийж байгаад өгсөн болохоор айх юмгүй тайвал л байлаа. Гэтэл, хамгийн түрүүн миний нэрийг цохож байгаад.... Ёооё. Ёстой үзээгүйгээ үзнэ гэдэг байхаа... Өнгөрсөн пүрэв гаригт хариуцаж авсан материалуудаа эх бэлтгэлд өгчихсөн байхад хугацаа хо...


Фермерийн аж ахуй талбайн соёлоос эхэлдэг

Бичсэн: gereltuya
13:19, 2008-09-08 .. Бичигдсэн: Ярилцлага .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос

Тун удахгүй Хөдөө аж ахуйн их сургууль байгуулагдсаны 50 жилийн ой болно. Энэ удаагийхаа зочны хойморт ХААИС-ийн, Агробиологийн сургуулийн Таримал судлалын тэнхимийн ахлах багш, доктор Б.Батболдтой эрчимжсэн фермерийн аж ахуй болон хөдөө аж ахуйн салбарын тулгамдсан асуудлуудын талаар ярилцлаа.  

-          Хөдөө аж ахуйн салбарын бэлтгэгдсэн боловсон хүчний төвшин ямар байна?

-          Хөдөө аж ахуйн боловсон хүчин жилээс жилд нэмэгдэж байгаа. Харин төгсөж байгаа мэргэжилтнүүдэд ажлын байр хомс. Гэхдээ газар тариалан, агрономийн чиглэлээр төгсч байгаа оюутнуудын ажлын байр сүүлийн үед э...



Ц.Хулан:Үеийнхэн маань өөртөө тодорхой зорилго тавьдаггүй нь анзаарагддаг

Бичсэн: gereltuya
13:19, 2008-09-08 .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос

 

Одоогоос арваад жилийн өмнө Монголын үндэсний телевизээр жижигхэн охин англи хэлийг ус цас шиг сурчихсан, хүүхдүүдэд зааж байсныг хэн хүнгүй санаж байгаа байх. Харин одоо тэрээр БНХАУ-ын Шанхай хотод хятад хэлний сургуульд сурч байгаа ажээ. Зуныхаа амралыг дуусгаад сургуульдаа явахынх нь өмнөхөн түүнтэй хэдэн хором ярилцлаа.

-         Телевизийн цуврал хичээл зааж байх үедээ хэдэн настай байв? Хүүхэд хүүхэдтэйгээ ажиллахад амаргүй байсан байх...

-         Одоогоос 11 жилийн өмнө арван настай жаахан охин өөрөөсөө дөрөв дүү зургаан настангуудад хичээл зааж байсан. Тэдэнд хичээл зааж бай...



Жилдээ нэг удаа эх орондоо ирж эрч хүч авдаг

Бичсэн: gereltuya
13:17, 2008-09-08 .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос

Гадны олон оронд монголчууд ажиллаж, амьдарч байгаа. Тэндэх амьдралдаа сэтгэл ханаж, дасаад явах нэгэн байхад сэтгэлдээ үргэлж эх орноо тээж, хааяахан хүний газар илүү үзэгдэж, адлуулахдаа гуньж гутралгүй би Монгол хүн, хэн болохоо заавал харуулна гэж өөдрөг алхах хүн ч олон бий. Хэдийгээр Япон улсын иргэнтэй гэр бүл болж хоёр хүүхдийн ээж болсон ч “Миний хоёр хүү монголын иргэн болоосой” гэж ярих энэ бүсгүйг Б.Үүлэнсолонго гэдэг. Түүнтэй дэлхийн энхийн их наадамд сайн дурын идэвхтэнээр оролцохоор ирээд байхад нь уулзаж ярилцлаа.     

-         Гадаад гарч байгаа олон хүмүүс тэндээ бүр мөсөн...



дурлалын улирал намайг тэрий хадуулсан нь

үүний өмнө атмааны буруугаас эсвэл хятадуудын буруугаас болоод дутуу орж намайг шараа болгосон бичлэг.
==============================================================================
"бүтэн биш муу биш өдөр" болжийна.. 

нэг дуу зориулчий. нэгхэн л дуу шүү. яагаад гэхлээр зарим хүмс дараалан нэгээс олон, нэгээс маш олон бичлэг оруулж нүүр хуудсан дах шинэ бичлэгийн жагсаалтыг дүүргэж хор шар хөдөлгөөд, атаархал буцалгаад, аймаар хэцүү байшд надад.. цээж хорсоод.. даанч надад нэг л дуу байна.
ингэж нэг дор олон бичлэг оруулах ухамсар, зүтгэл, чармайлт, сэтгэл, ичгүүр, хүсэл, дур, шунал, чад...



О.Уянга ба алс нутгийн бэр

Бичсэн: Обдоо
16:12, 2008-09-07 .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос

Ээж хааяа утсаар хүмүүстэй нихх утсаар ярихыг нь яана гээч. Ажлын хэдэн өдөр даварсаныхаа хариуг чангахан хүртэж амралтын өдрүүдээр царайчлангуй гэмшиж гэртээ хэвтэж байв.Анд нөхдийнхөө уурыг нь хэд хүргээд авсан болохоор утсаар ярихаас ичээд … за за тэр яахав.. гол юмандаа орий.

 

Ээж утсаар ярьж байна. Ажлынхаа хүнтэй:

-          Ээж: За сайхан амарч байна уу

-          Сайн сайн…….. 

-          Танай Уянгаа зүгээр үү /ээж инээнэ/

-          Зүгээрээ….. /гээд байгаа бололтой/

-          Түмээтэй таарамж тууай байгаа гээздээ /Энэ үед миний толгой эргэж гүйцэв/

-          Одоо эвлэр...



Шээс хүрээд байсан юм чинь…..

Бичсэн: Обдоо
11:26, 2008-09-04 .. 8 сэтгэгдлүүд .. Холбоос
 

Нэхх тэнэг цагдаа дагаж гүйгээд л дадлагад гарчаад байсан цаг. Хүн мүн торгохийг харж хэсэг зогсоно ….. Тэгээд л ах цагдаа миний хажууд нэг нөхрийг торгож байхаар нь би нээх шээс хүрсэн хүн тэр хүний хажууд очоод зэрэгцээд шээж гарав аа. .. Торгуулж байсан хүн байж , над шиг шээж байгаад….. тэгсэн цагдаа ах уурлаад .... Нөгөө хүн ч гэсэн чиний дагуулж яваа энэ нөхөр чинь бас л шээгээд байна ш дээ гэж хэлчихэээд маадгар гэгч нь алхаад одов. Би ч гэж би …. Шээж байгаа хүнтэй зэрэгцээд л шээж байдаг……

Бас нэг цагдаа байх . Тэгээд л шээс нь хүрээд л ийш тийш харж байгаад л нээх жижиг булан эрг...



挫折後の...

Бичсэн: хундага
21:45, 2008-09-03 .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос

ゴンチチの「放課後の教室」だ。
「挫折後の休息」にぴったりだ。



Өчигдөр орой

Бичсэн: gereltuya
09:13, 2008-09-03 .. Бичигдсэн: Зүгээр л .. 8 сэтгэгдлүүд .. Холбоос
Эгч маань намайг хүүхдүүдтэйгээ илэн далангүй ярьж байгаарай гэж зөвлөсөн юм л даа. Тэгээд л өчигдөр орой охинтойгоо баахан ярьж хэвтлээ.
- Миний охин өнөөдөр цэцэрлэг дээрээ юу хийв?
- Зураг зурсан. Эмээг байшингийхаа гадаа цэцэг услаж байгаагаар, өөрийгө хөмт зогсож байгаагаар зурсан.
- Өвөө дүү хоёрыгоо зураагүй юмуу?
- Тэр хоёрыг гэртээ байгаа гээд байшингаа л зурсан.
- Аан. Ямар хоол идэв?
- Будаатай хуурга, буцалсан ус, боов идсэн.
- Танай ангийхан өндөр болж уу?
- Хамгийн өндөр нь Санчир
- Чи ангийнхаа хөвгүүдтэй тоглодог уу?
- Үгүй, тэд нар чинь муухай
- Яагаад?
- У...


Намайг тоогоогүй бүсгүйчүүдэд баярлалаа

Бичсэн: Обдоо
17:53, 2008-09-02 .. 21 сэтгэгдлүүд .. Холбоос
 

obod: sainuu hu

Setsee: sain

Setsee: chi sain u

obod: uu sain sian

obod: yu bn gugshuun

Setsee: uu ajlaa hiigeed l guigeed bna

Setsee: chamaar yu bna, sonin saihan

obod: teneed l heden aimgaar yavsaar zuniig avloodoo

Setsee: ajlaa ruu , hicheel zaagaad u

obod: gugshen chen sudalgaa, ene ter za teged amralt, mamralt geed l

Setsee: oon

obod: yaj amrav?

Tsegtsee: amraagui shd, ajlaa hiigeed l blaa

obod: puuh yadardgyymuu

Tsegtsee: yadarlaa geed yahaw de, amraltaa awah hugatsaa boloogui yum chini

obod: chinii uur garsanuu

Setsee: xexexe,  ter ch mud garahgui bhaa

obod: uu che...



тамирчны алдар - 3700 эн

Бичсэн: хундага
15:12, 2008-09-02 .. Бичигдсэн: аа донгосч л байхгүй юу .. 8 сэтгэгдлүүд .. Холбоос

зуны олимп дууссан гэв үү. хэдий завандаа дуусчихав. манийх бол дуусаагүй л байна. маний олимп бол шүршүүрт гялс булхалт болон хөлсөнд үл норох сэлэлт, дугуй жийлт болон дээш доош шатаар алхалт, богооны суудал булаалт болон богоонд нойр гүйцээлт гэх мэтийн авхаалж самбаа, хурд хүч, эм зориг шалгасан, сорьсон, хурцалсан төрлүүдтэй юм байгаам. төрөл тус бүр дээр би нэлээн хэдэн удаа хувийн дээд амжилтаа эвдэлчээд мөн төдий удаагаар буцаан эвлүүлжийсан бөгөөд энэ зуны хувьд бөөжин-2008-н үеэр дийлдэнгүүтээ шар нь хөдлөөд өрсөлдөгчийнхөө мөрнөөс шүдээрээ зууцан байжийсан хаанахын ч билээ боксчинг ...



Уртаас урт... Гэхдээ уншуулмаар байна "Найз"

Бичсэн: gereltuya
12:09, 2008-09-01 .. 18 сэтгэгдлүүд .. Холбоос

Найз гэж хэн бэ?

Өнгөрсөн өдрүүдэд хангалттай ганцаардлаа. Ганцаардлын тухай бодсон бодол минь аажмаар найз, нөхөрлөлийн тухай эргэцүүлэхэд хүргэв. Бодоод байхад би тийм ч олон найзтай биш юмаа. Гэсэн ч жаргалтай дурсамжууд маань найз, нөхөдтэй ямар нэг сэжмээр холбоотой байдаг.

Ер нь найз гэж хэн бэ? Яагаад бид олны дундаас хэн нэгнийг найзаа гэж дотночлон үздэг юм болоо? Итгэж нөхөрлөсөн болгон найз мөн үү? эсвэл нууцлаг бүхнээ хуваалцдаг дотны хэн нэгэн бидний жинхэнэ найз уу? Энэ асуулт тэр болгон яригдаад байдаггүй “Найз” гэсэн сэдвийг тогтож ярихад хүргэлээ.

  Найз, нөхөрлөл гэдэг хү...



П.Шагдарсүрэн: Халхын голын дайн тусгаар тогтнолын төлөөх ариун дурсамж мөн

Бичсэн: gereltuya
12:08, 2008-09-01 .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос

 


Нас сүүдэр 90 гарсан энэ буурай одоогоос 70 шахам жилийн өмнө 21 настайдаа эх орон, элгэн садныхаа төлөө нойр хоолгүй байлдаж явсан. Халхын голын дайн, хамтран зүтгэж явсан нөхөд, түүхэн хуудаснаа үлдсэн тэр он жилүүдийг дурсахдаа нүүрэнд нь залуугийн жавхаа тодорч, инээмсэглэн сууж, эгээ л цэл залуу цэргийн дарга шигээ цогтой харагдана. 

-         Энэ зургийг хэзээ авахуулсан, ямар учиртай зураг вэ гэсэн асуултаар яриагаа эхэлье.

-         Би 1939 онд Халхын голд Тамсагийн зургадугаар дивизийн 17 дугаар  хорооны штабын дарга байхдаа зөвлөлтийн сургагч М.Солодовников гэдэг хүнтэй хамт ...



Мөрөөдөлд хүргэх хамгийн сайн машин бол хичээл зүтгэл

Бичсэн: gereltuya
12:07, 2008-09-01 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

 

Монголын анхны реалити шоу “Миний гэр” тухайн үедээ үзэгчдээс магтаал, зэмлэл аль алиныг нь хүлээж байсан. Гурван жилийн өмнө энэ шоунд оролцож, өөрийгөө бага ч болов олонд таниулж чадсан н.Амараатай уулзаж яриа өрнүүллээ.

-          Өөрийн тань хувьд “Миний гэр” реалити шоунаас юу олж авсан бэ?

-          Одоогоос гурван жилийн өмнө энэ шоунд оролцсон. Хүн цаг үргэлж өөрчлөгдөж байдаг гэж би боддог. Миний гэрийн Амараа одоо нэлээд өөрчлөгдсөн. Тодорхой хэмжээгээр үзэл бодол төлөвшсөн. Энэ шоунаас, туйлын сайн, эсвэл туйлын муу хүн гэж байдаггүй гэсэн дүгнэлттэй гарсан. Дөрвөн сарын ту...



Гэм

Бичсэн: Обдоо
11:03, 2008-09-01 .. 13 сэтгэгдлүүд .. Холбоос
 

Хичээлийн шинэ жил  эхэлж байхад шал дав далий юм бичихдэг юм уу? Нэг хурал дээр сууж байлаа. Юуны ч билээ хэзээ ч билээ байз нээх том хурал байсан юмдаг. Хүний эрх мэрхийн талаар хэлэлцээд л баахан эвэртэн туурайтнууд ирчихсэн би гэж нэг зулзаган нөхөр тэнд жавь жавь, напь напь гээд л сууж байв. Төд удөлгүй нойр хүрч, нозоорч нүд бүрэлзээд л ….тасарчиж…  Нэг сэрсэн би өөр ширээн дээр байна. Хажууд шаал танихгүй нэг цмэбэгэр эмэгтэй сууж байнаа.. мэл гайхаж цэл хөхөрсөнийг яана гээч

-         Би хаана байна?

-         Та миний хажууд байна

-         Би яагаад ийш хүрээд ирсийн?

-     ...



Хазчихмаар, базчихмаар...

Бичсэн: gereltuya
09:43, 2008-09-01 .. Бичигдсэн: Зүгээр л .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
Алтан навч хийслээ дээ
Аяны шувуу буцлаа даа
Ээждээ үнсүүлж, аавыгаа дагаад
Эрдэм сурахаар явлаа даа...
Өнөөдөр охиноо цэцэрлэгт нь хүргээд ажилдаа ирлээ. Хөөрхөн охидууд, хөвгүүд ээждээ, аавдаа хөтлүүлээд, тэврүүлээд ирцэгээжээ... Яг л цэцэг шиг... Бүр барьж аваад хазчихмаар, базчихмаар... Эгдүүтэйгий нь яана... Аав, ээжийнхээ хормойноос зүүгдээд үлдэхгүй ээ гэж уйлахыг нь яана. Харин манай охин дажгүй ээ... Бүр ой хоёр сартайгаасаа цэцэрлэгээр явчихсан "аниа" юм болохоороо "Ээж хурдан яв" гэж бараг хөөх дөхөв.  Ухаантай шүү миний "муухай" охин....


Намар цаг, автобус, бид гурав….

Бичсэн: Обдоо
11:48, 2008-08-31 .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос

Гэрээсээ гараад bus huluglun ajildaa явна өглөө…. Ажилдаа түүртээд л өдрийг өнгөрөөнө ухнадаад л….. орой автобусаар гэртээ харина….хэмнэл нэг хэмээр үргэлжлээд… намар цаг надад уйтгар гуниг авчирдаг... автобусны кондукторт дөрвөн зуун төгрөг өгч бухимдангуй ч гэсэн чихэвчний хөгжимөө сонсон ажилаа төлөвлөн… ирнэ…. буцна.. орой болно.. өглөө болно..….. Намар цаг автобус бид гурав….

 
Бонус: Сонсогч байхдаа автобусанд суух гэж уралдаж байгаад нам цохиулж унаад . Сэхээ аваад харсан чинь цасан дунд цагаан өнгийн автобусны чиглэл бичдэг самбар мөргөөд уначиж….цус гараад л…. Нэгмөсөн өвөл болчоосо...



эрхтэн И ба түүний эзэн Ш нар

Бичсэн: хундага
15:13, 2008-08-30 .. Бичигдсэн: аа донгосч л байхгүй юу .. 10 сэтгэгдлүүд .. Холбоос

зиа... нэг газартай битүүлтэл ийм зүйл ↓ алганд атгуулсан байна.
=======================================================================
Токио хотын Минами Аояма-д байдаг Омотэ сандо-н (болоогүй ээ... энэ нь яджийхад лакк гудамж нь) замын уулзвар дээр өнгөрсөн шөнө (үүшшш.. энэ аль 5 сарынх байх шо) нэгэн "баривчилгаа" болжээ. баривчилгааны объект нь эрхтэн И ба түүний эзэн Ш нар байжээ. 

Асахи ТВ-ийн сурвалжлагч Шимамото гэмээх 29 настай эр хотын төвийн тэрхүү ганган гудамжаар гунхан явсан залуухан бүсгүйд биеийн доод хэсэгт байрлах Ичимдэг эрхтнийг, уг эрхтний хүсэл зоригоос нь үл хамаа...



Урмын үг

Бичсэн: gereltuya
15:57, 2008-08-29 .. Бичигдсэн: Зүгээр л .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
Ёооё... Одоо л нэг хүн танихтайгаа боллоо гэхгүй юу... . Хэд хоног бичиг цаасныхаа доороос өндийж чадахгүй, хажуугаар нь сэтгэл санааны байнгын дарамт доор, захиралдаа загнуулж, найзууддаа зэмлүүлж, блогчид та нөхдөөсөө хүртэл найзуудыг ангилах муухайн энэ тэр гэсэн зөв шүүмж сонсоод өөрийгөө чадваргүй, чадалгүй, тэнэг, азгүй гэж баахан зүхсээр өнөөдрийг үзэв . Энэ хооронд уурлаж, бухимдаж, охиноо гомдоож, уйлуулж, өөрийнхөө ажлын бүтэмжгүй байдлыг өрөөлд гаргаж тэнэгтэв . Энэ бүхний эцэст өнөөдөр алдартай "Найз" сэдвээ бичиж дуусгалаа. Одоогийн байдлаар хоёр хүнд уншуулаад байгаа. Сайн болж, ...


***

Бичсэн: хундага
11:01, 2008-08-29 .. Бичигдсэн: тармаг үгс .. 16 сэтгэгдлүүд .. Холбоос

миний уруул
цас хайлуулдаггүй болоход
чиний уруул
хэнийг хайлуулж байх бол?



{ Сүүлийн хуудас } { 40-р хуудас Нийт хуудасны тоо: 67 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

duu
hicheel
onts sonirholtoi

Сүүлийн бичлэгүүд

Хөврөх бодол
*** *** KOMMENTУУД ИРСЭНД УРАМШААД ДАХИАД НЭГ ЮМ БИЧЛЭЭ
*** *** za neg anhaaral tatsan yum bichchihie novsh gej
Hicheel 6
Hicheel 5

Найзууд

0rgil
gereltuya
хундага
Обдоо
pupa_inn