yunaas ch buu ai | |
|
Бороо орсоор л
Би алхсаар л Бодол хөвөрсөөр л Нулимс урссаар л... Ээжийгээ уучлаарай...
Миний хөөрхөн охин ээжийгээ уучлаарай... Өлмийд чинь сөгдөж, өөрийнхөө хийсэн болчимгүй авир, бодлогогүй үг бүрийн төлөө уучлал эрж байна. "Миний хайртай аав хэзээ ирэхийн?" гэж асуух тоолонд чинь худал хэлж, уруулаа унжуулан уйлах бүрт чинь намайг зовоолоо хэмээн загнаж байгааг минь өршөө... Дахиж ингэхгүй... Одоо л амлая. Хайртай шүү хөөрхөн охиндоо. ...
Доржоогийн болчимгүй явдлууд ¹1Зараагийн хэдэн банталт уншчихсан чинь зүрх хөөрчихлөө байна… /http://3apaa.blog.gogo.mn/entry/ff8080811c034c10011c078d623c00c5 / Нэг ийм явдал болдог юм байнаа. Манай нэг найз байх эхнэргүй буг болж байгаа нөхөр л дөө...Удаж байгаа гэж ярих юм биш. Эхнэр олж өгөх гэж хэрдээ л дайн болно…. Хэдэн найзуудаараа нийлж аваад л их зураг төөрөг гаргана. Гэтэл гэнэт нэг нартай өдөр мань Доржоо эхнэрийнхээ найз хүүхэнтэй танилцуулах юм болов оо. Тэгээд л нээх өдөр судраа товлоод л мань эрийг госчоом пиджаакийг нь гашраалгуулаад л сүйд болж болж л гарцгаажээ. Доржоо ч эхнэрээ, эхнэр нь найз хүүхнээ да... 1 нэг нас хүрчээ …. Obod1 нас хүрчээ. Обод… хөлд орж байгаа хүүхэд яаж алхдаг билээ?. Эх барьж авсан блогмн дээ баярлалаа. “Идэж өмсөх зүүхээр” блог ямар дутаана гэж байх биш дээ. Хаяадаа тулга тойрсон бичлэг хийсээр нэг жил өнгөрчээ. Хов жив ч гэх хэцүү авах ч юмгүй бичлэг бичсээр нэг жил өнгөрчээ. Яасан ч хурдан юм. Блогоосоо авах гэхийн ухаанаар хандаад их юм сурсандоо. Олон сайхан танилтай, найзтай, нөхөдтэй болжээ…. Би энэ бүхнээс юу олж авав…..?. Мэдээж би хамгийн баян хүн болсон... Өөрийгөө өөрчилж чадсан… нийгмийн идэвхээ сэргээлээ… ядаж санаагаа илэрхийлж, бичиж сурлаа. Ухаарал хайрласан олон бичлэгээс... Хэдэн насаар хөгширмөөр байна
Хэдэн насаар хөгширмөөр байна. Хүнд жаахан хүүхэд гэж хэлүүлэхээс залхаж байна. Өнөөдөр шинэ ажлын гэрээ хийхээр очсон чинь хэдэн хүн хүлээн авч уулзлаа. Зарим нь хэтэрхий жаахан хүүхэд байна гээд хоорондоо яриад байсан. Харин ганц хоёр хүн нас хамаагүй, чадвартай байх нь чухал гэсэн байр суурьтай байлаа. Ажлынхаа хажуугаар хийж болмоор аятайхан ажил гээд баярлаж байсан юмсан. Анх уулзахад хүмүүс нь хамтарч нэг баг болоход болохгүй гэх юм алга гээд л бичсэн, хэвлүүлсэн, засаж, залруулсан юмыг маань хараад хэлж байсансан. Гэхдээ яах вэ. Есөн сарын нэгнээс өмнө хариу өгнө гэсэн. Хүлээж л байхаас...
Нэг л гуниглангуйНэг л гуниглангуй өдрүүд ар араасаа хөвөрч Нэхэл хатуу хорвоод жиндэж явнаа, хань чинь Намар намрын бороонд шүхэр ч үгүй алхахдаа Нөмөр нөөлгийг чинь үгүйлж санааширч явнаа, би чинь Хэрүүлийн бузар
Хэрүүлийн бузар гэж нэг юм байх... Автобусанд ороход 2 хүн хэрэлдэж байв. Бүүр хашгирч гуугачаад л үнэн аймаар. Хараалын үг баруун солгойгүй чихний хажуугаар урсана… Ажил дээр очиход дарга албан хаагч хоёр хэрэлдэж байна. “Чи зайл”, “чи яв”, “үх чи” гээд л хараалын бус “эелдэг үгс” чихний хажуугаар урсана. Блог руу орно хэн нэгний бичсэн юман дээр баахан хэрүүл “Чи болиоч” “яваач чи” “битгий тоо” “миний үзэл бодол чамд ямар хамаатай юм” гээд л нүдний урдуур бичлэг, comment урсана. Байгаа хорвоо дэлхий дээрээ, давчуу амьдрал дундаа хэрэлдээд, муудалцаад явахад бүтэх ажи... Та нөхдийн санал....
Сэтгүүлийн есдүгээр сарын нэгний дугаарт найз нарын талаар нэг юм оруулах санаатай үзээд л байна. Харин сая хийсэн редакцийн хурлаар найз нөхдийг ангилаад үзвэл сонирхолтой юм биш үү гэсэн нэг хүний үг дэмжигдэв. Тэгээд л та нөхдийн саналыг авахаар хандаж байна.
Жинхэнэ Багын Арван жилийн Оюутан цагийн Айл хөршийн Архины, шоуны Гэр бүлийн Ажлын гэх мэтчилэн ангилах юм. Санаа, оноо байвал хэлж өгөөрөй. Бодоод бодоод үүнээс өөр ангилал олж чаддаггүй ээ... ... гэ гэ..гэдэс цатгалан байна өглөөний шууданзун дуусах нь... нэг ийм палааж ч болсон олж авий.. гэж боджийна. аааааа.а.а.а.а... тийм ээ, би хятад хүн... чихшиккк
Бичсэн: хундага
20:27, 2008-08-23 .. Бичигдсэн: аа донгосч л байхгүй юу .. 20 сэтгэгдлүүд .. Холбоос уг нь эндээ улс төр мөр гэж домбоорохгүй гэж боддын. нийтээр, нээтээр дүүрэн улстөржсөн түмэн байхад мань нь бол мөрөөрөө мөөмчигөө яг тааруулж өмсөөд, боломжоороо боов пэчээн яриад байжийя гэж боддын. агуурахын өвчин туссан биш. хэнээрхэхийн халдвар авсан биш. хэнхэг эх орончийн хуурамч баг наалдсан биш.... гэнгүүт тэгээд битгий "би хуурамч биш үнэнч" гээд байж үзээрэй. эх орондоо үнэнч л юм бол тэр эх оронд чинь юу хэрэгтэй байгааг зөв хардаг байх хэрэгтэй... ёоо наасаннн, нян ман маньд халдчижээ, хуухай гэж. Сэргээш...
Бүрхэг, бүүдгэрхэн шинэ өдөр эхэллээ. Ойрдоо сэтгэл санаа гэж авах юмгүй хэцүү байгаа болохоор ганц нэг найзаа уруу татаад ээж хад руу явахаар зэхээд л байж байна. Хүн аргаа барахаараа бурхан номонд шүжиглэж, гандан хийд эргэж , ном судар уншуулдаг байхаа... Гэхдээ саяхан нэг лам дээр очоод нэлээд зүйл асуусан яагаад ч юм зөв хэлээд байх шиг санагдсан. Санагдсан бишээ... Би бүр жинхэнээсээ итгэсэн. Агаар салхи амьсгалангаа ээж хад яваад ирнээ. Өнөөдөр лусын буулттай сайн өдөр гэсэн. Ямар ч байсан навс унаад байгаа сэтгэлээ жаахан тордохгүй бол нэг л өдөр өндийж чадахгүй юм шиг сангдаад байна...
Яаж ч хичэгээд...
Яаж ч хичээгээд болохгүй байна... Жаргалтай царай гаргаж зөндөө инээлээ... Одоо хангалттай... Яаж ч хичээгээд ажил бүтэхгүй байна... Бас л хангалттай... Тэвчээртэй хүн болох гэж байдгаараа гүрийлээ... Одоо дахиад чадахгүй... Ганцаардаж байна, гадаа бороо орсоор л байна... Сэмэрч барагдахгүй сэтгэлийнхээ талд чинийхээ хайраар гоёж явсанаа санаж байна... Уйлмаар байна, ууж идээд ухаан санаагаа алдмаар байна......
Зүүд
Шөнийн талд солонго татуулан байж зүүдэллээ Шүүдрийн дуслаар хөлөө норгон хамтдаа алхаж зүүдэллээ Шүхэрлэн орох цасан дунд дуулж хамт зүүдэллээ Шаналан энэлэх сэтгэлээ холоо үдэж зүүдэллээ Нарны ханхүү болоод намайг авна гэж зүүдэллээ Навчны шүүдрээр цай чанаж зүүдэллээ Нэг л өдрийг хамдаа өнгөрөөе тэгэх үү гэж асууж зүүдэллээ Нар тусч, гэгээ ороход ганцаар сэрж уйллаа...
Болор мөнгөн оддын дунд хамт аялж зүүдэллээ Борхон хөөрхөн үрсээ хөтлөж явна гэж зүүдэллээ Бодлын мананг хөөж гэртээ ирлээ гэж зүүдэллээ Би чамдаа хайртай гэж дахиад хэлж байна гэж зүүдэллээ Өвгө... Би яамаар байна гээч.... ?Би яамаар байна гээч.... ? Зуслангийн эсвэл байшингийн тагтан дээр халуун цай ч юм уу кофе уугаад, шиврэн орох бороог ажин, бага зэргийн уйтгартай хөгжим сонсоод элдэв зүйлийг эргэцүүлэн, дув дулаахан ноосон цамц өмсөөд , дүүжин сандал хөдөлгөн суух тэр мөч надад хамгийн сайхан байдаг. Энэ үед хайртай хүн /эсвэл хайртай болох/ маань дэргэд байвал за тэгээд л эрхэлж дуусахын гайхамшигийг үзүүлэх байсан биз. Яг одоо би тэгмээр байна......... бороо гэж.... хүн бүрийг л гэгэлзүүлэх юм дaа... /Obdoo/ ...уншаад өгчих
Бичсэн: хундага
22:34, 2008-08-19 .. Бичигдсэн: аа донгосч л байхгүй юу .. 26 сэтгэгдлүүд .. Холбоос
зиа.. нэг хүн их бухимдаж гэнэ, хөөрхий. тэгээд маний блогийн сэтгэгдэл бичдэг дээр бичлэг бичээд орхиж. доор байгаа. зөвхөн надад хэлэх гэсийм биш байж таарна гэж сэтгэнгүүтээ бичлэг болгож оруулаад завшчих хомхой сэтгэл төрөнгүүтээ, оруулангуутаа...оруулцан. аа гэхдээ ингэж оруулсан нь "алтан медальт ард түмэн"-ий талаарх миний өөрийн бодож санаж байгаатай огтхон ч хамааралгүй болой. би бол зүгээр л бухимдсан нэгэнд чин сэтгэлээсээ туслах гэсэн ариун бодолтон бөлгөө... чихшик.
бөлгөө гэдэг үг бөглөө ч юм уу бөлдгөө ч юм уу.. нэг тиймэрхүү харагддын байна.. өөрөө бичиж байж сая нэг мэдэв ккк. ... Ийм байжИйм байж Үүлэн чөлөөний нар над дээр туссан нь чи минь байж Үйл үйлийн хорвоод уйлж суух нь заяа байж Үнэн худлын зааг дээр хайраар нөмөрсөн нь чи минь байж Үхэж чадахгүй тарчлах нь миний хувь тавилан байж Саран наран хоёроос чи минь илүү гэрэлтэй байж Санаж бэтгэрэхийн заяанд сөгдөж суух нь тавилан байж Сэрүүн зүүд шиг амьдралд сэтгэлд ойр нь чи минь байж Сэлбийн голын урсгал шиг ширгэх хувь минийх байж Найр наадмын хойморт ханисан суусан нь чи минь байж Намрын хүйтэн салхинд жиндэж суух нь би байж Насны энгээр дэлбээлсэн цэцэг нь гэв... Хүүхэд төрөлхийн эмгэгтэй байх тохиолдол нийт өвчлөлийн статистикаар нэгдүгээрт орж байнаЭМШУИС-ийн хүүхдийн тэнхимийн эрхлэгч Г.Эрдэнэтуяа. Тэрээр хүүхдийн эмгэг тэр тусмаа дотоод шүүрэл судлалаар дагнасан судалгаа шинжилгээ явуулж байгаа хүн юм. Тархины даралт, өсөлт хоцрох, манин байх гээд сүүлийн үед нярайн төрөлхийн гажиг ихсэж байгаатай холбогдуулан энэ удаагийнхаа дугаарын зочиноор урилаа. - Хүүхдийн өвчлөл, тэр тусмаа төрөлхийн гажигтай байх тохиолдол хэр байгаа вэ? - Хүүхдийн эмч гэхээр бүхий л төрлийн эмгэгийг мэдэх юм шиг санадаг. Хүүхдийн эмч нар дотроо нярай, амьсгал, дотоод шүүрэл, хоол боловсруулах, уушги, зүрх судас гээд чиглэл чиглэлээрээ ажил... Атаа хорсол, уур нь элэг цөсийг гэмтээдэг
- Эрүүл байна гэдгийг уламжлалт анагаах ухаанд юу гэж тодорхойлсон байдаг вэ? - Өнөө үед дэлхийн эрүүл мэндийн байгуллага эрүүл байна гэдгийг өвчин эмгэггүй байх буюу эрхтэн бүрэн бүтэн байхыг хэлэх бус бие бялдар сэтгэл санаа, нийгэм ахуй эсэн мэнд байхыг хэлнэ гээд тодорхойлчихсон байгаа. Ер нь дэлхий нийтийн хандлага бол зөвхөн эрхтэн эрүүл байх биш нийгмээрээ эрүүл байх талаар яр... Халдварт шараас эхлээд сүрьеэ хүртэл бэлгийн замаар халдарлах нь бийСекс судлаач Н.Дан-Аажавтай бэлгийн замын халдварт өвчний талаар ярилцлаа. Эмч нарын санааг зовоож байгаа асуудлуудын тоонд энэ төрлийн өвчин нэлээд дээгүүр “давхиж” байна. Сексийн харьцаанд хандах залуусын хандлаг төлөвшөөгүй байна гэсэн дүгнэлтийг мэргэжлийн хүмүүс хийж байгаа юм.
- Хамгийн түгээмэл тохиолдож байгаа бэлгийн замын халдварт өвчнүүдийг нэрлэвэл... - Төрөх насны эмэгтэйчүүдийн хувийн болон улсын эмнэлэгт хандаж байгаа шалтгааны дийлэнхийг бэлгийн замын үрэвсэлт өвчин эзэлдэг. нэгээс нөгөөд халддаг, нэгээс нөгөөд халддаггүй энэ төрлийн үрэвсэлт өвчнийг анги... |
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудduuhicheel onts sonirholtoi Сүүлийн бичлэгүүдХөврөх бодол*** *** KOMMENTУУД ИРСЭНД УРАМШААД ДАХИАД НЭГ ЮМ БИЧЛЭЭ *** *** za neg anhaaral tatsan yum bichchihie novsh gej Hicheel 6 Hicheel 5 Найзууд0rgilgereltuya хундага Обдоо pupa_inn |