yunaas ch buu ai

Туслаарай, залуусаа

Бичсэн: gereltuya
16:02, 2008-07-09 .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
Өглөөгүүр бороотой зэрэгцээд ажлаасаа гарлаа. Гадуур гарч хүүхдийн эмчээс ярилцлага авах санаатай гарсан юмаа. Харамсалтай ЭХ НЯЛХАСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ дээгүүр очоод тусыг эс олов. Нэг нэг рүүгээ түлхээд ярилцлага өгөх хүн алга. Уул нь эмч нар урьдчилан сэргийлэлт муу байна гээд л гомдоллоод байдаг санагдах юм. Харин урьдчилан сэргийлэх арга хэмжээнийнх нь талаар асуухаар уурлаад завгүй байна гээд байхийн. Та нарт танидаг эмч байна уу? Танидаг эсвэл утсыг нь мэддэг хүн байвал дамжуулж  холбоо барих арга бодохоос....


АЖИЛ ХЭРЭГ

Бичсэн: Обдоо
12:18, 2008-07-09 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
 

Балжинням ч гэнэ үү Дашням ч гэнэ үү давхацсан өдөр анхны алтан хараацай ч гэнэ үү элсний  13 ч гэнэ үү хэдэн нөхөд Блогчдын холбоо байгуулах алхам хийгдэж байгааг дуулгасанч гэнэ үү ... Мэдээж төрийн бус байгууллага хэлбэрээр. .. үйл ажиллагаа нь уян хатан хэлбэрээр.. цаасан дээр байх нь нэг өөр, ажил хэрэг, үйл хэрэг өндөрт тавигдах биз…… обод

 

Нийт бизнес эрхлэгчид Та бүхэндээ блоггеруудын зүгээс

уриалах нь:

 

Үймээний улмаас хохирсон Монгол Улсын Филармони /Баян Монгол чуулга, Соёл Эрдэнэ хамтлаг, Морин хуурын чуулга/, Уран зургийн галлерей, Соёлын төв өргөө зэрэг байгууллагуудад...



Найз нөхөр гэж хэн бэ?

Бичсэн: gereltuya
10:06, 2008-07-08 .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Өнөөдөр ийм асуултад хариулах хэрэг гараад байна. Хүмүүсийн дунд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн чин сэтгэлээсээ нөхөрлөж чадахгүй, хэн нэгэнд нь далд санаа байдаг гэсэн яриа байдаг. Үнэхээр эрэгтэй эмэгтэй хүмүүс чин сэтгэлээсээ үерхэж нөхөрлөж чаддаг уу? Бас найз нөхрийн холбоо хэзээ тасардаг юм бол? Яагаад найзаа гэж нэг, эсвэл хэсэг хүмүүсийг тооцоод итгэл хүлээлгэдэг юм бэ? Үнэхээр сайн найз гэж хэн юм? гээд найз гэдэг хүний тухай, найз гэдэг үгийн тухай өөрийн бодож байгаа зүйлээ надтай хуваалцаарай....


Үр хөндөлт сэтгэлийн хамгийн том шаналгаа, стресс

Бичсэн: gereltuya
09:40, 2008-07-08 .. Бичигдсэн: Жирэмсэн .. 28 сэтгэгдлүүд .. Холбоос

Эх болох хvсэл нь биелж хүүхэд олсон эмэгтэй шиг жаргалтай хүн ховор байдаг.  Харин хүсээгүй жирэмслэлт, төлөвлөөгүй хүүхдийг эх нь хаана, яаж, хямдхан үр хөндүүлж болох талаар боддог.

Аборт буюу vр хөндөлт гэдэг нь жирэмслэлтийг зориудаар таслахыг хэлдэг. Санхүүгийн бололцоогүй, ойрын үед хүүхэд гаргахаар төлөвлөөгүй, эсвэл залуу хосууд орох оронгүй гээд түмэн бэрхшээлийн өөдөөс хүүхэд тэврээд явахаас зүрхшээдэг. Жирэмслээд аборт хийлгэх бус төлөвлөж үр хүүхэдтэй болох учиртайсан. Залуучууд боловсролтой, мэдлэгтэй, биеэ аваад явах чадвартай болсон гэж ярьж байгаа боловч үр хөндүүлэх эмэ...



Би 37 насаараа бахархадаг

Бичсэн: gereltuya
09:01, 2008-07-07 .. Бичигдсэн: Үзэл бодол .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос

Шүрэн бугуйвч, И-мэйлээр илгээсэн ягаахан сарнай гээд түүнийг тодотгох олон зүйл бий. Сэтгүүлч, зохиолч Б.Шүүдэрцэцэгтэй уулзаж ярилцлаа.

-         Шүүдэрцэцэг нэрийн тухайд? 

-         Ямар нэгэн бэлгэдлийн утгаар агуулаагүй. Шүүдэр гэдэг бол хатаж алга болдог зүйл. Монгол хүний оюун сэтгэлгээнд шүүдэр гэдэг бол ариун нандин зүйл гэсэн ойлголт байдаг. Эхийнхээ ачийг хариулахын тулд шүүдрийн усаар цай чанаж өгдөг гэдэг. Тэгээд ч сонсоход сонсголонтой. Би өөрийнхөө нэрээр сэтгүүлчийнхээ бүтээлүүдийг гаргаж байсан. Тэгэхэд хүмүүс намайг ихэвчлэн эрэгтэй хүн гэж ойлгодог байсан л даа. Тийм бо...



HERO

Бичсэн: Обдоо
05:36, 2008-07-07 .. 53 сэтгэгдлүүд .. Холбоос
 

БААТАР

Хүүхэн эргүүлдэг, найз эмэгтэйтэй болдог баатар эр Obod ….  Баатар ч гэж дээ хөөний эр…. Утасных нь дугаарыг мартсанаас болоод эгээтэй л  delete-лэгдсэнгүй. Төд удалгүй нөгөөх бүсгүй маань надад нүүр өгөхөө байж тэгэсгээд энэ явдал эцэс болов.  Сайндаа ч мартаагүй юм, автоматаар гар утсан дээрээ хадгалсаны гай. Утсаа хаячихсан хэрэг..

Уг нь сайхан, хөөрхөн хүүхэн л дээ. Ухааныг нь ухамсрыг нь харин би хэмжиж үзээгүй юм байна.  Тэр ч яахав, ямар хэмжиж үзэх албатай ч биш. Харин хүний утасны дугаар мартах, ялангуяа эргүүлж байгаа эмэгтэй хүнийхээ утасны дугаарыг мартах энэ тэр бол б...



Орох оронтойн бас оронгүйн зовлон

Бичсэн: gereltuya
02:25, 2008-07-07 .. Бичигдсэн: Үзэл бодол .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос

         Бид хөгжиж байгаа юу? Хүн бүр өөр өөрийнхөөрөө хариулна. Хөгжил гэдэг өндөр барилга, шил толь болсон гудамжаар хэмжигдэх тал бий. Гэсэн ч энэ бүхнээс илүү иргэдийн амгалан тайван, тохь тухтай амьдрал хамгийнм чухал. Гантиган байшинд нурж унах вий гэсэн сэтгэлийн дарамттай амьдрахыг хэн хүсэх билээ. Залуусын дотроос байнга түгшүүрийн харанга дэлдэж байгаа асуудал бол орох оронгүйн зовлон. Хадмындаа, халаасны өрөөнд, хүний байр хөлсөлж суухын зовлон заримдаа уур бухимдлын эх үүсвэр байдаг. олон олон байшин баригдаж, өрх бүлүүд орох орнтой болж байна. Харамсалтай тэр бүр сэтгэл хангалуун...



Үр хөндөлт сэтгэлийн хамгийн том шаналгаа, стресс

Бичсэн: gereltuya
02:25, 2008-07-07 .. Бичигдсэн: Зөвлөгөө .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос

 Эх болох хvсэл нь биелж хүүхэд олсон эмэгтэй шиг жаргалтай хүн ховор байдаг.  Харин хүсээгүй жирэмслэлт, төлөвлөөгүй хүүхдийг эх нь хаана, яаж, хямдхан үр хөндүүлж болох талаар боддог.

Аборт буюу vр хөндөлт гэдэг нь жирэмслэлтийг зориудаар таслахыг хэлдэг. Санхүүгийн бололцоогүй, ойрын үед хүүхэд гаргахаар төлөвлөөгүй, эсвэл залуу хосууд орох оронгүй гээд түмэн бэрхшээлийн өөдөөс хүүхэд тэврээд явахаас зүрхшээдэг. Жирэмслээд аборт хийлгэх бус төлөвлөж үр хүүхэдтэй болох учиртайсан. Залуучууд боловсролтой, мэдлэгтэй, биеэ аваад явах чадвартай болсон гэж ярьж байгаа боловч үр хөндүүлэх эмэгтэ...



Секс сайхан зүйл боловч зовлон бэрхшээлийг ч бас дагуулдаг

Бичсэн: gereltuya
02:18, 2008-07-07 .. Бичигдсэн: Зөвлөгөө .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос

Ээж аавууд хүүхэддээ сексийн харьцааны талаар юу хэлж өгдөг вэ? Ихэнх нь юу ч ярьдаггүй. Бид үр хүүхдийнхээ нөхөн үржихүйн боловсролд ямар зүйл хэлж өгөх ёстой болон бэлгийн замын халдварт өвчин, үргүйдэл гээд олон сэдвээр анагаах ухааны магистр, секс судлаач Т.Дан-Аажавтай ярилцлаа.

-         Сексийн харилцааны талаарх ойлголтыг хэдийнээс хүүхдэд өгөх ёстой вэ?

-         Хүүхэд гэдэг бол жижигхэн хүн юм. Эхийн хэвлийд бүрэлдсэн үеэсээ хүн төрөхийг олдог. Хүүхэд гэхээр томчууд тусдаа юм шиг ойлгодог. Бага насанд бол хүн болох, ертөнцийг танин мэдэх бүх үйл явц эрчимтэй хөгжиж байдаг. С...



Шоронд орох гэж байж юугаар ч идсэн яадаг юм бэ гэж загнасан

Бичсэн: gereltuya
09:18, 2008-07-05 .. 14 сэтгэгдлүүд .. Холбоос

Шоронд орох гэж байж юугаар ч

идсэн яадаг юм бэ гэж  загнасан

Энэ сарын 1-ний өдрийн үймээн самуунтай холбогдуулан олон хүнийг саатуулсан. Ингэж саатуулахдаа гэм зэмгүй олон хүнийг хомроголон авч яваад, зодож дарамтласан байх юм. Тэдний нэлээд хувийг насанд хүрээгүй хүүхэд эзэлж байгаа юм. Гэрийнхээ гадаа тоглож байсан хүүг хүртэл аваад явсан гэхээр цагдаагийн байгууллагын ямар арчаагүй дорой байгаа нь харагдах бизээ.

 

-     Хэзээ баригдаж, саатуулагдсан бэ?

-         Үймээн болсны маргааш орой буюу долдугаар сарын 2-ны 18 цагийн үед ажлынхаа ойролцоох ТҮЦ орчихоод эргэтэл хойноос нэг...



Jen Zazvoň = just ring the bell, thanks

Бичсэн: хундага
15:29, 2008-07-04 .. Бичигдсэн: ннннн.. .. 11 сэтгэгдлүүд .. Холбоос

үзээд юу бодогдсон бэ?... гэж үү... нннн.н.н.н..
хөгжим нь нэххх... ♪♪♪ ♪♪♪ омнитрио



БИД АЙСААР, АМАА БАРИУЛАХ ЮМ УУ?

Бичсэн: gereltuya
07:24, 2008-07-04 .. Бичигдсэн: Үзэл бодол .. 8 сэтгэгдлүүд .. Холбоос
СҮҮЛИЙН ӨДРҮҮДЭД ХӨӨРХИЙ АРД ТҮМНИЙХЭЭ ТАРХИЙГ ГАНЦ ТЕЛЕВИЗ, НЭГ РАДИОГООР УГААХ ГЭЖ БИШГҮЙДЭЭ Л ОРОЛДЛОО. ХАРИН ТҮҮНИЙХ НЬ ҮР ДҮН ЭСРЭГЭЭРЭЭ ҮЙЛЧИЛНЭ БИЗ ДЭЭ. ЯАГААД АРД ТҮМНЭЭ ЭЛЭГЛЭЭД, ШОГ ГАРАА ТАВИАД БАЙГАА ЮМ БОЛ? МАНАЙ АРД ТҮМЭН УХААНТАЙ ЭНЭ ТЭР ГЭЭД ОЛОН ЮМ ЯРЬДАГГҮЙ БИЛҮҮ? ТЭГСЭН ӨНӨӨДӨР ЭРХЭМ ДЭЭДСҮҮД ЭНЭ ҮГ БОЛ ТА НАРЫН ХУЛХИН ДЭЭР ЦЭЦЭГ УРГУУЛАХ ГЭЖ, ХОШГИРУУЛСАН Л ҮГ ГЭЖ ҮГЭЭР БУС Ч ҮЙЛДЛЭЭРЭЭ ҮЗҮҮЛЭЭД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ? НЭГ ҮЗЭЛ СУРТАЛ, НЭГ НАМЫН ДАРАНГУЙЛАЛ, НЭГ ТЕЛЕВИЗ, НЭГ РАДИО...ОДОО БҮГД НЭГТИЙН СИСТЕМ РҮҮ... ГЭХДЭЭ ХҮМҮҮС ТЭНЭГ БИШ. БУУНААС АЙГААД ЖАГСАХГҮЙ БАЙНА ГЭЖ БОДОЖ ...


УДИРДЛАГА

Бичсэн: gereltuya
08:51, 2008-07-03 .. Бичигдсэн: Шүлэг .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос



       

Яруу найрагч Бархасын Дорж

УДИРДЛАГА

Алив удирдлага өгөөч зурагтаа асаая

Аниргүй нам гүмд дуртай ч харанхуйд дургүй гэрлээ асаая

Хүчит удирдлагаар цайгаа чанаад

Хөлөө ачин сууж, номоо уншъя

Дохиж нарны гэрлийг ихэсгэж багасгаад

Дохиж оддын тоог нэмээд

Дохиж салхи исгэчүүлж эсвэл намдааж

Дохиж бороо оруулж, бас солонго хатгая

Цаг хугацааг удирдлагаар эргүүлье

Санжаасүрэнгийн Зоригийг

Согтоож унагаад тэр шөнө

Гэрт нь үл хариулъя

 

Далласт Ерөнхийлөгч Кеннедийг сумнаас бултуулж

Дараа нь бас Бобийг ч аваръя

Гитлерийн ээжийг ааваас нь төөрүүлж

Гэмгүй далан сая х...



зүрх сэтгэлээ юутай зүйрлэн жишье дээ... гэдэг дуу

Бичсэн: хундага
04:47, 2008-07-03 .. 16 сэтгэгдлүүд .. Холбоос

бид... монголчууд... уг нь их сайхан заяатай улс шиг санагддаг. дахин хүн болж, дахин энэ ертөнцөд ирж суралцах завшаан тохиовол дахин монгол хүн болж төрнө л гэж боддог.
бид бусад олон үндэстэнтэй харьцуулахад том дайн үзээгүй, их өлсгөлөнд нэрвэгдэж үзээгүй. амьдрахын төлөө үхэн хатан тэмцдэг минь хэд билээ.
]]]
газар дэлхий дээрх амьдралын утга учир чухам юунд байдаг бол? 
зовлон зүдгүүр, бэрхшээл, тэмцэл тулаан хэрэгтэй гэж үү?
хэрэгтэй!

яагаад гэвэл ... тэрийг л бодох хэрэгтэй дээ.

...


нннн...

Бичсэн: хундага
14:55, 2008-07-02 .. 71 сэтгэгдлүүд .. Холбоос

гэрийнхэн рүүгээ утасдлаа. бүгд эсэн мэнд, ээж маань бурхны шашинтны яадаг яадаг хурал ч гэнэв, тийм юманд сууж байна гэчихсэн.. жирийн үеийнхээс ялгарах юмгүй л ярьж байна. юутай ч нэг санаа амрав.
сонин.мн-ийг бага сага гүйлгэж харав. уншдаг цөөхөн хэдэн блогынхоо заримыг гүйлгэж харлаа. хэзээ, хаана, хэн, яасан тухайд бол харьцангуй үнэн бололтой хэдэн тоо, хүний нэр энээ тэрээг олж уншив. блог, тэмдэглэл бичсэн эрхмүүдийн хувийн дүгнэлт тун олон янз байна. бухимдаж бачуурсан зарим нь бодол санаагаа эмхэлж амжилгүй буулгасных уу, юу хэлэх гээд, яг юунд бухимдаж дургүйцээд, яах гээд байгаа ...



Аминаас илүү албан тушаал

Бичсэн: gereltuya
05:42, 2008-07-02 .. Бичигдсэн: Үзэл бодол .. 13 сэтгэгдлүүд .. Холбоос
        Би сонгох эрхтэй... Тэгээд л саналаа өгсөн. Үр дүнд нь сэтгэл дундуур байгаа ч галдан шатааж, буу шийдэмдээ тулахыг хүсэгүй. Нулимс дусч, зүрх базалж байна. Уулгалан дайрч, уурлан бухимдах хүмүүсийн өмнөөс төрийн цагдаа тушаал аваад зогсож байгаа. Сүнсээ хүртэл чөтгөрт арилжаад, сүүлчийн амьсгалаа эх орныхоо төлөө зориулсан өвгөдийн эцэг дээдсийн хүсэл цалгардаж байна.
        Эцсийн дүнд их хурлын гишүүний суудал бурхны сэнтий юм гэж үү? Ард иргэд уурлан үймхэл ардын илч, ерөнхий сайд С.Баяр хаачсан бэ? Гүрийж, гүрдийж олон түмнийг уландаа гишгэсэн нь эрх барих хүсэл шуналаас нь доо...


Ичиж байна

Бичсэн: Обдоо
05:18, 2008-07-02 .. 27 сэтгэгдлүүд .. Холбоос
 

Нийгэмд болж байгаа үйл явдлыг хараад хуульч хүнийхээ хувьд жаахан тунгаамж хийчихмээр санагдчихлаа. Мэдээж ухамсар дорой хэдэн малнууд, учраа мэдэхгүй жаахан бацаанууд, архинд халамцсан бөбөөчид, хаанаас юм бэ нэг нэгнээ дуудаад үүнийг далимдуулж тонуул хийх гэсэн залуучууд бүгдээрээ л эрүүгийн хариуцлага хүлээх нь гарцаагүй.  Яахав дор хаяж 200-300 этгээдээр монголын шохон хахаж, залуу гэмт хэрэгтнүүдийн арми бэхжиж, батжих буйзаа. Угаасаа ингэж байж цаашдаа ийм жишиг тогтоож, нийгэмд хяналт тавьж чадна. Гол нь хариуцлага хүлээх, ял үүрүүлээд асуудал шийдчихгүй, Угаасаа манай эрүүгийн ялы...



талархжийна..

Бичсэн: хундага
01:01, 2008-07-01 .. Бичигдсэн: бичүүлсэн эзэн нь унш!! .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос

зэ зэ зэ зэ зэ .. одоо боллоо. хангалттай шд. ханацан шд. пологтлоо шд.
бишгүй л сайхан байлаа. илүү юу хүсэхэв. 
талархжийна.. талархжийна.. талархжийна.. 
гомдохгүй, гонсойхгүй, муу санахгүй, муухайгаар бодохгүй, үзэн ядахгүй, үргэлж сайхнаар л дурсана.
харин би бол санаж байгаагаас чинь хамаагүй саар биш хүн, сайн биш юм гэхэд... 
гэхдээ намайг саараар дурссан чинь дээр биз. 
эс тэгвээс санаанаас чинь гарахгүй хэсэгтээ тарчилгана гэж мэд.
талархжийна... талархжийна... 
тарчилгана.. биш ээ.. талархжийна..

...


Хөгжил бол эмх цэгц, тав тухын цогц

Бичсэн: gereltuya
13:11, 2008-06-30 .. Бичигдсэн: Зүгээр л .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

Хөгжил бол эмх цэгц, тав тухын цогц

Монгол Улсаас Польшт суугаа элчин сайдын яамны зөвлөх Б.Дорж өөрийн уран бүтээлийн дөрөвдэхь номоо хэвлүүлэхээр явж байхтай тааран дараах ярилцлагыг авлаа. Тэрээр олон жил Европын орнуудад дипломат алба хашиж байгаагаас гадна эх нутаг, байгал дэлхий, хүн зоны амьдрал, ахуйн тухай олон шүлэг бичжээ. Харь нутагт ажиллаж, амьдарч байгаа монголчуудын сүлд дуу гэж болох “Чингис хаан” хамтлагийн “Харийн нутаг давчдаад байна” дууны үгийг бичжээ.

-         Сүүлийн үед туурвиж байгаа уран бүтээлийнхээ сониноос манай уншигчидтай хуваалцахгүй юу?

-         Уран бү...



Наадмын бэлтгэл юу болов?

Бичсэн: gereltuya
13:10, 2008-06-30 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Наадмын бэлтгэл юу болов?

Хойтон жилийн наадам хол байна даа гэсэн гэгээн гунигаар бид наадмыг үддэг. Наадмын маргааш яагаад ч юм бүхэлдээ шарлаад намрын дохио орчихдогсон.

Сонгуулийн сүрд дарагдсан наадмын тухай бодол өнөөдрөөс сэргэж эхэллээ. Хэд хоног тасралтгүй орсон бороо хотын өнгийг засаад сайхан болох шинжтэй. Уул нь жилийн жилд яг өдийд төв цэнгэлдэхийн засвар, зүлэг ногоо, зам засварын талаар ид ярьцгааж байдагсан. Гэтэл энэ жил арай хожуу энэ талаар иргэд мэдэх болоод байна.

Нөгөө хэдэн бөх нь цолоо наймаалцаж, морь нь гараандаа хүрэлгүй эргээд, сурынхан талбайгүй боллоо гэж го...



{ Сүүлийн хуудас } { 45-р хуудас Нийт хуудасны тоо: 67 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

duu
hicheel
onts sonirholtoi

Сүүлийн бичлэгүүд

Хөврөх бодол
*** *** KOMMENTУУД ИРСЭНД УРАМШААД ДАХИАД НЭГ ЮМ БИЧЛЭЭ
*** *** za neg anhaaral tatsan yum bichchihie novsh gej
Hicheel 6
Hicheel 5

Найзууд

0rgil
gereltuya
хундага
Обдоо
pupa_inn