yunaas ch buu ai

Нууц амраг

Бичсэн: gereltuya
11:48, 2008-06-30 .. Бичигдсэн: Эргэцүүлэл .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос

Нууц амраг

Та нууц амрагтай юу? Айдас, Хайр, Аз жаргал гээд хүмүүсийн хоорондын харилцааны чиглэлээр бичсэн нийтлэлүүдийн дараа нууц амрагийн талаар бичиж өгөөч гэсэн хэд хэдэн санал сэтгүүлийн хаягаар ирлээ. Энэ сэдвээр манай редакцид бөөн яриа болж, яах аргагүй хөндөх ёстой, нийгмийн өргөн хүрээг хамарсан асуудал гэж үзэн уншигч тантай санал бодлоо хуваалцахаар шийдлээ.

 

Хаалттай бүхэн сонирхол татна

Та хүүхэдтэйгээ сексийн харилцааны тухай ярьдаг уу? Ийм асуултаар энэ сэдвийг ярьж эхлэх нь зөв байх. Энэ асуултад олон эцэг, эх “Ярьдаггүйгээр барахгүй тас нуухыг хичээдэг” гэж хариулах б...



Бичсэн: хундага
23:16, 2008-06-27 .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос

давахгүй гэсэн даваагаар гурав давах

нэг давав
... хөшиг.. хурдан... үл... мэдрэх.. 

толгой хагарах нь



Чингис хаан минь өршөө

Бичсэн: gereltuya
16:25, 2008-06-27 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Соёлын гавьяат зүтгэлтэн Ш. Гүрбазар
Чингис хаан минь өршөө

 Мөнх хөх тэнгэрийн доор

Мөргөн байж хүлцэл өчье

Гурван гурвын есөн шөнө

Гуйлгын үгээр үнэнийг учирлая

Эзэн богд Чингисийхээ сүлд хийморийг

Энэ цагийн буулган дор дээдэлж чадлаа гэж үү

Шагай шиг тарсан Монгол их гүрэн

Шарын шашинд хүлүүлсэн номхон доройд хувилж

Тэнгэрийн шүтлэгтэй их ард түмэн

Тэрлэгэндээ өтөлтлөө доройтсон доо, Миний Монгол

Цагийн салхи эргэж

Тусгаар тогтнолоо зарласан ч

Эзэн богд Чингисийнхээ нэрийн дуудах эрхгүйгээр

Эртний их түүхээн

Нууж уншихын дайтай төөрөлдсөндөө

Хорьдугаар зууны давалгаанаар

...


наад захын ...

Бичсэн: хундага
22:15, 2008-06-25 .. Бичигдсэн: аа донгосч л байхгүй юу .. 14 сэтгэгдлүүд .. Холбоос

миний олон балиар зангийн дотроос онцгой нэгэн балиар занг яах вэ гхгхгх. эгдүү хүргэсэн хүнд гаргачих гээд байх нь гэм биш зан, гэдэс биш харвин болж хуралджээ... гэж мэгж оршил үл нуршин шууд бичсүгэй.
    хамгийн сүүлийн байдлаар, энэ балиар занг бултаар нь бөөндсөн булай ховор завшаан тохиож, үр дүнд нь миний бие ихэд тавирч, сэтгэл машид ханасан нь эндхийн цөөн хэдэн монголчууд дотроос хоорондоо долгион, хэлбэлзэл таардаг болон таардаггүй, таарч магадгүй болон хэзээ ч таарахгүйг үл харгалзан хэсэг бүлэг хүмүүс болзож, боодог хийх боломжгүй тул хүний газрын хонь нэг ширхэгийг тэнгэр харуу...



Бичсэн: хундага
08:02, 2008-06-24 .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос


Чацаргана тариалахаар зэхэж байгаа бол..

Бичсэн: gereltuya
12:44, 2008-06-23 .. Бичигдсэн: Зөвлөгөө .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос

 Хөрсөө хэрхэн бэлдэх вэ?

Аливаа ургамал тарих хамгийн сайн хөрс бол ус, агаар, дулааны тохиромжтой харьцааг өөртөө агуулж байх ёстой. Хөрсийг эрүүлжүүлэхийн тулд элдэв хогийг цэвэрлэж, том хэсгийг нь бутлана. Хөрсний бичил биетнийг тэтгэхийн тулд багсармал тэжээл болон бууцаар бордоно.

Хэзээ тариалбал хамгийн сайн ургац авах вэ?

Чацаргана 2-5 м өндөр, олон салаалж мөчирлөсөн, мөнгөлөг цайвар ногоон өнгийн урь навчтай буйлст хэлбэрийн мод юм. Жимс нь тос, каротин, А, В,С,Е витамин идээлэгч ба будагч бодис, чихэр нэлээд хэмжээгээр агуулдаг, дэлхийн зах зээлд эрэлт ихтэй хvнсний болон эмчи...



Эхнэр нөхөр хоёрын мэдэх ёстой 15 зөвлөгөө

Бичсэн: gereltuya
12:43, 2008-06-23 .. Бичигдсэн: Зөвлөгөө .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос

Бие биедээ хайртай, чин сэтгэлээсээ ойлголцдог хосууд харцаараа нэгийгээ ойлгодог гэлцдэг. Гэсэн ч тэдний хоорондын нарийн нандин харьцааг сонирхолтой, идэвхитэй байлгаж гэмээнэ бат бөх, аз  жаргалтай байна хэмээн секс судлаачид үздэг аж. Энд өгүүлэх хамгийн энгийн зөвлөгөөг эрхэм уншигч та ч бас амьдралдаа хэрэгжүүлээд үзээрэй. Танд амжилт хүсье.

1.      Сексийн харилцааны талаар энгийн зүйлээ ярьдаг шигээ илэн далангүй ярилц. Эхэндээ эвгүй байлаа ч аажимдаа та хоёр улам дотносож буйгаа мэдэрнэ. Орой салхинд гарахдаа нандин зүйлээ сэтгэлийнхээ угаас гарган чин сэтгэлээсээ ярилцаарай

2.     ...



Начин цол авна гэдэг тийм ч амархан боорцог биш

Бичсэн: gereltuya
12:41, 2008-06-23 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

800 гаруй зангианы арвин цуглуулгатай залуу байна гэж сонсоод уулзахаар очлоо. Өрөөнд нь оруутаа л зорилгоо мартаж орхисон.Ард түмнийхээ зүрх сэтгэлд гэнэн, цайлган, хүүхдэрхүү, олонтойгоо явсан аварга хэмээн хүндлэгддэг Хадаа аваргын хүү Х.Даваажав сонин содон хобби цуглуулга ихтэй нэгэн аж. Гэсэн ч энэ бүгдийг хойш тавьж сонгуулийн дуулианд  дарагдсан наадмын тухай, бөхчүүдийн талаар ярилцъя гэж шийдлээ.

 Тэрээр “Аварга Хадбаатар” санг байгуулж начны найраа, бөхчүүдийн ёс жудаг гээд олон зүйлд санааширч, түүнийгээ шийдвэрлэх гэж зорьж яваа. Мөн Үндэсний бөхөөр барилддаг хүүхэд залуусыг дэ...



Өдөржин бороо ороосой

Бичсэн: gereltuya
16:11, 2008-06-20 .. Бичигдсэн: Зүгээр л .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
Ойрын хэд хоног борлл ороосой гэж өдрийн бодол, шөнийн зүүд болоод байсан юм. Харин өглөө сэрүүтээ бороо дусалж байгааг хараад Ура хашгирав. Гэрээсээ гарахдаа хэргээр шүхрээ орхиж, ангаж сэтгэлээ тайтгарууллаа. Гадуур гарах ажлаа өнөөдөр бүгдийг нь амжуулнаа гэсэн манай ажлынхан гайхаж байна. Хар усан борооноор хаагуур явдаг юм? гэж ирээд л... Гэсэн ч удтал хүлээсэн бороонд өөрийн эрхгүй сэтгэл хөөрөөд, гадуур гүйгээд баймаар сайхан байна. Зуслан дээр нэг өрөвдөлтэй цэцэг харсан. Шуурсаар байгаад хамаг хөрс нь алга болчихсон. Тэгээд бүр үндэс нь гараад хэзээ сөдгүй үхэх гэж байгаа. Өнөөдөр тэр...


Нууц амрагийн тухай

Бичсэн: gereltuya
09:27, 2008-06-20 .. Бичигдсэн: Зүгээр л .. 23 сэтгэгдлүүд .. Холбоос
Энэ сэдвээр та бүхэнтэй ярилцаж "Цаг төр Хүмүүс" сэтгүүлийн дараагийн дугаар дээр томоохон хэмжээний нийтлэл бичихээр шийдлээ. Үнэхээр нууц амраг амьдралд байх ёстой юу? Яагаад байдаг юм бол? Хэд орчим насны хүмүүс ийм амьдрал сонгодог бол гээд эрхэм та бүхнээс асуух, энэ талаар мэдэхийг хүсч буй зүйлүүдийг тань нэгтгэн нийлүүлэхийг хүсч байна. Надад туслаарай найзуудаа...


ээдэм

Бичсэн: хундага
00:30, 2008-06-20 .. Бичигдсэн: аа донгосч л байхгүй юу .. 8 сэтгэгдлүүд .. Холбоос

зиа.. нэг мэдсэн чинь их олон юм өөрчлөгдөж. бас их олон юм хэв хэвээрээ байна. хэзээ ч дуусчихаж магадгүй амьдрал гэдэг энэ эдийг хэд хэдэн үед хуваавал, миний хувьд хамгийн түрүүн санаанд буух нь хэдэн жилийн өмнө өвдмөр аядаж, үхэнгээ алдан аядаж, үхчихэлгүй сар гаруй хэвтсэнээс өмнөх ба  түүнээс хойшхи үе гэж хоёр том хуваамаар санагддын.. ккк. дэд үе, жижиг сажиг үехэн бол нэлээн олон л доо. арчаагүй царайлчихаад хэвтэж байхдаа юу эсийг бодохов. тархиа гашилгаж сүйд хийчих вий гэж хэрэндээ санаа зовж байв, хөөрхий. азаар тэр үед лав гашилаагүй. харин сүүлийн хэдэн жилд, сүүлийн хэдэн сард...



Өөрийгөө хайрлахгүй бол...

Бичсэн: gereltuya
15:19, 2008-06-19 .. Бичигдсэн: Зөвлөгөө .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос

Нүүдлийн соёлоос суурин иргэншилд шилжих явцад бид олон хүндрэлтэй учирч байгаа. Олон цагаар компъютер, телевиз харснаас болж нүдний хараа муудаж шил зүүдэг хүний тоо хэдэн мянгыг даваад байгаа. Харин харшил гэсэн энэ өвчин бас л их хотын амьдрал дагасан “балаг”. Байгалийн сайхан, агаарын цэвэрт, малаа хариулж, өвс ногоон дунд хөлбөрч явахдаа харшил гэдэг өвчнийг мэддэггүй байсан.

Үнэр, амт гэж салахын аргагүй сайхан чихэр, газтай ундаа, чипс нь химийн ямар нэг нэгдлийг өөртөө агуулж байдаг. Үүнээс болж бага насныхан арьсны харшилд ихээр өртдөг. Эрээн цаастай чихрээр энхрий үрсээ хуураад а...



Харшлын эмчилгээний сониноос

Бичсэн: gereltuya
15:18, 2008-06-19 .. Бичигдсэн: Зөвлөгөө .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос


Биеийн эсэргүүцлийг дасгах эмчилгээ - Өндөр хөгжилтэй орнуудад харшлыг эмчлэхдээ өвчтөнд харшил үүсгэгч өвс ургамлын хандыг хамгийн бага тунгаас хэвийн өдөр тутмын амьдралд тохиолдох хэмжээ хүртэл тарьж дасгадаг байна. Нэгэн жишээ дурдъя. Өвс ногоотой газар хүү минь тоглоод ирэхээрээ хамар нь битүүрч, нүднээс нь нулимс гараад яг л ханиад хүрчихэв үү гэмээр шинж илэрдэг байлаа. Эмч үзэж  харшлын төрлийг нь тогтоогоод эмчилгээ хийсэн.  Харшил өгөөд байгаа тэр өвсний хандаар нь гурван тариулсан. Энэ хавар харшил нь илэрсэнгүй бодвол тэр харшил өгдөг өвсөндөө бие нь дасал болсон бололтой гэсэн я...



Гэрийн тоосны харшил нь хачигны ялгадасаас үүдэлтэй

Бичсэн: gereltuya
15:17, 2008-06-19 .. Бичигдсэн: Зөвлөгөө .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос


Гэрийн тоосонд “тоосны хачиг” гэгч жижиг амьтан үй олноороо аж төрдөг.  Тэдгээр нь хүний арьсны хогжруу, үс ноос, бактери, мөөгөнцрийн үрээр хооллон  ихэнхдээ ор дэвсгэр, хивс зөөлөн, тоглоом хувцсанд  амьдардаг.   Тэдний ялгадас агаарт тархах үед хүнд харшил үүсгэхийг “тоосны аллерги” гэж нэрлэдэг байна.  Түүнээс биш хамраар тоос шороо ороод хүн найтааж ханиах нь  тоосны харшил бус ажээ.

Хачигны харшил нь таныг насан туршид “зовоож” ч магадгүй. Хачиг нь 420 микрон урттай маш жижиг учраас энгийн нүдэнд харагдахгүй.

 Нэг грамм тоосонд 10000 орчим хачиг үүрлэсэн байдаг. Гэвч хүн бүхэн үүнд ...



Хамгийн их тохиолддог нь ургамлын тоосонцрын харшил

Бичсэн: gereltuya
15:15, 2008-06-19 .. Бичигдсэн: Зөвлөгөө .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос

Хавар, зуныг ирж яваа цаг хэмээн бэлгэшээдэг. Моддын дунд шувуудын жиргээ сонсож амарч тухлахыг эрүүл хүн юу юунаас илүүтэй чухалчилдаг. Харин харшлын өвчтэй, тэр тусмаа ургамлын тоосны харшилтай хүмүүс зуны дэлгэр цагт илүү их “зовдог”. Нүд улайж, зовхи нь хавагнаад хамраас шингэн нус чөлөө завгүй гоожих нь бүр ч тээртэй. Агаарт ургамал тоосоо гөвж эхлэх цагаар тоосны болон ургамлын төрлийн харшлын өвчин хөдөлдөг. Европын ихэнх орнуудад цаг агаар, ургамлын үрээ боловсруулах цагийг тооцон харшлын хуанли гаргадаг аж.  Энэ нь харшлын өвчнөөр өвчлөгсдөд ажил, амралтаа тохируулах боломжийг олгодог...



Харшил өдрөөс өдөрт нэмэгдсээр байна

Бичсэн: gereltuya
15:05, 2008-06-19 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Ажил хэрэгч, ялангуяа гадна дотны өндөр албан тушаалтнуудтай байнга харьцдаг хүмүүст аллерги толгойн өвчин болж байна. Толгой өвдөх, нус гоожих, нулимс асгарах гээд эрхэм зочдынхоо өмнө маш эвгүй байдалд орох тохиолдол цөөнгүй. Тухайн үедээ дур мэдэн эм ууж ганц нэг хоног санааширч байгаад л мартаж орхидог.

Монголчууд бид эрүүл мэнддээ тэр бүр анхаарал тавьж угаасаа сураагүй. Бага зэргийн өвчнийг бол бүр ч тоодоггүй. Өвчин нь хүндэрч болохоо байсан цагт нэг юм эмнэлгийн бараа харна.

Хавар болохоор шарилжны, ажил дээрээ тоосны, зун нь нарны аллерги гээд ер нь харшихгүй юм алга гэсэн хүн цөөн...



Хотынхны “толгойн өвчин”, харшил

Бичсэн: gereltuya
13:41, 2008-06-19 .. Бичигдсэн: Зөвлөгөө .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос

Гаднаас орж ирэх бүхий л зүйлсийг хүний бие өөр өөрийнхөөрөө гэж  танин мэдэж хүлээн авдаг, эсвэл хариу үйлдэл үзүүлдэг.  Хүний  дархлалын систем биднийг хүрээлэн буй орчны хамгийн энгийн зүйлд эсрэг хариу өгч эхэлдгийн гол буруутнуудын нэг нь гестамин нэртэй бодис юм. Харшлын хариу урвал эхэлсэн үед гестамин болон түүнтэй ижил бодисууд цусанд их хэмжээгээр орж ирдэг. Ингэснээр биеийн янз бүрийн эд эс өөрчлөгдөн судас өргөсөх, нарийн судаснаас шингэн ялгарч арьс улайна. Хамар, залгиурын салслаг бүрхүүл цочрон хамар битүүрч, нус гоожин найтааж эхэлдэг байна. Үүнийг бид харшил гэж нэрлэдэг.    

...


Хүний сайхан хүү

Бичсэн: gereltuya
12:03, 2008-06-19 .. Бичигдсэн: Эргэцүүлэл .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Би  бөх үздэггүй. Бөхчүүдийг бараг таньдаггүй.  Харин аавынхаа ярианаас зарим бөхийн талаар яриа сонсож байсан. Олон хүний хайр хүндлэлийг хүлээсэн, хүүхдэрхүү зантай, олонтойгоо явсан, туулсан амьдрал нь кино шиг гэж  хэлэгддэг Хадаа аваргын тухай олон зүйл сонсож байсан. Харин түүний хүү Даваажавтай өчигдөр уулзлаа. Олон сайхан зүйл хийж бүтээхээр зорьж яваа тэр  залуугаар их бахархалаа. Бид өнөөдрийн хоол, маргаашийн унааны мөнгөнд санаа зовж амьдрах ёсгүй юм байна. Хүнийг хүн ёсоор хайрлах, хүндлэх, өв соёлоо хадгалах, хамгаалах, өөрийн гэсэн  орон зайг бий болгох гээд түүний хийх ажил үрг...


Хойлог

Бичсэн: хундага
21:28, 2008-06-18 .. 16 сэтгэгдлүүд .. Холбоос

    намайг бүр жаахан, унтах, уйлах, хэвтэх, хөхөх гэх мэт хялбар рефлексээс өөрийг сүртэй хийж гавьдаггүй байхад манайд нэг нохой байсым гэнэлээ. “сайхан улаан нохой байсым” гэж эгч ярьдаг. тэр сайхан улаан нохойг Хойлог гэдэг байж. хэзээ, хаанаас манайд ирснийг мэдэхгүй, тэр тухай ярьж байгаагүй юм уу, эсвэл би анзааргагүй нь дийлээд чихнийхээ хажуугаар сүнгэнүүлчихсэн ч байж магад. асууж авъя, байз.
    унтахаар нь тэргэнд “хийгээд”, гадаа гаргачихдаг байж, намайг. тэр үеийн хүүхдийн тэрэг гэж гоё эд байсым шиг байгаам, хожим бодох нь ээ. завь шиг том тэргэнд л тухтай нь аргагүй заларч байж ...



Эцэг хүний гар

Бичсэн: Обдоо
17:03, 2008-06-18 .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос

Надтай хамт хуучин ажилладаг байсан залуу үүнийг надад ярьж байсан юм. Эцэг хүний гар зөөлөн байдаг гэнэ. Үрээ хэзээ ч гэмтээдэггүй гэнэ. Саяхандаа … нэгэн улсын начин өндөр настай хүний хүү архинд орсон эр байж. Хааяа гэрээсээ юм туучихна хөөрхий аавынхаа чихийг халууцуулдаг тааруухан л эр юмсанж. Мань эр нэг удаа хөөрхий настай болсон аавыгаа “нас барсан” хэмээн Бөхийн холбоон дээр очиж уйл унжин байж итгүүлж чадсан төдийгүй бүүр хэдэн зуун мянган төгрөг “ажил явдалд нь хэрэглэнэ” гээд аваад алга болж. Орой хэрд бөхийн холбооныхон “талийгаачын” гэрт очиж л дээ. Эмгэнэл илэрхийлэх гэж тэр шүү...



{ Сүүлийн хуудас } { 46-р хуудас Нийт хуудасны тоо: 67 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

duu
hicheel
onts sonirholtoi

Сүүлийн бичлэгүүд

Хөврөх бодол
*** *** KOMMENTУУД ИРСЭНД УРАМШААД ДАХИАД НЭГ ЮМ БИЧЛЭЭ
*** *** za neg anhaaral tatsan yum bichchihie novsh gej
Hicheel 6
Hicheel 5

Найзууд

0rgil
gereltuya
хундага
Обдоо
pupa_inn