yunaas ch buu ai

Бичсэн: хундага
22:22, 2008-06-17 .. Бичигдсэн: тармаг үгс .. 11 сэтгэгдлүүд .. Холбоос

сэтгэл бол гомдсон, үзэн ядсан
ухаан бол ойлгосон, уучилсан
бие бол ...



Найз минь над руу ярьлаа

Бичсэн: gereltuya
15:41, 2008-06-17 .. Бичигдсэн: Эргэцүүлэл .. 12 сэтгэгдлүүд .. Холбоос
Би олон биш ч цөөхөн сайн найзтай хүн. 10-аадхан минутын өмнө утас дугарлаа. Найз маань залгаж байна. Ойрд уулзсангүй шүү, чиний ажил сайн уу, хүүхдүүд чинь дажгүй юу гэхчлэн энгийн зүйлийг ярьж байсан ч надад нэг зүйлийг хэлэх гэж илт тэвдэж байгаа нь анзаарагдав. Яасан бэ миний хөгшин гэж би тайтгаруулахыг оролдлоо. Харин найз маань " Би Ууганаагаас салмаар байна. Надад хэцүү байна. Тэр чинь эхнэртэй хоёр хүүхэдтэй байсан юм байна ш дээ. Би гэж нэг тэнэг юм тэрнийг нь ч мэдээгүй жил гаруй болж байдаг" гэж ирээд уйллаа. надад хэлэх үг олдсонгүй.
    Найз охин маань нуруу туруу, бие хаа, мэдлэ...


Эрүүл удаан амьдрахын нууц

Бичсэн: gereltuya
14:19, 2008-06-16 .. Бичигдсэн: Зөвлөгөө .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Эрүүл удаан амьдрахын нууц

Урт наслахад нөлөөлдөг гол хүчин зүйл нь эрүүл аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр өөрийн биед зохицсон хоол хүнсийг бэлтгэн идэх явдал юм. Ер нь эмч мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар идэж байгаа хоол хүнсний калорийн хэмжээ ажил хөдөлмөр эрхлэх үед зарцуулагдах энергийн хэмжээтэй тэнцэж байх нь чухал гэж үздэг. Түүний зэрэгцээ өөрийн бие эрхтэй ямар зүйлийг хүлээн авч шингээх чадвартай байгаа вэ гэдгийг мэдэж болохгүй зүлсээс татгалзаж сурах нь өөрийн эрүүл мэнддээ оруулах том хөрөнгө оруулалт болно. Орчин үеийн хоолны онолоор өдөрт дөрвөн удаа бага хэмжээгээр хооллох...



Үдшийн бүрий, үүрийн гэгээнээр сексийн хамгийн торгон мэдрэмж төрдөг

Бичсэн: gereltuya
14:18, 2008-06-16 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Анагаах ухааны магистр, секс судлаач Т.Дан-Аажав:

Үдшийн бүрий, үүрийн гэгээнээр сексийн

хамгийн торгон мэдрэмж төрдөг

-         Сексийн олон янзын байрлалыг туршиж үзэхийгхүсэгчид олон байдаг гэсэн. Үүнийг зарим хүн гаж дон гэж үзэх тал ч бий?

-         Зарим тохиолдолд сексийн хамтрагчдын аль нэг нь өвөрмөц байрлалыг хүсэж байлаа ч нэгэндээ ойлгуулж чадахгүй тохиолдол гардаг. Эхлээд хоорондоо тохиролцож ярилцаад сонин, содон урьд өмнө нь туршиж байгаагүй байрлалаар сексдэх нь зөв. Энэ нь хэн хэнд нь таашаал өгч, харилцааг улам баяжуулж байдаг. Санаа зовох, ичих зүйл огт байхгүй. Энэ  та...



Цаана чинь Монгол хүн болохыг хүсдэг Америк залуу байна

Бичсэн: gereltuya
14:17, 2008-06-16 .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос

Цаана чинь Монгол хүн

болохыг хүсдэг Америк залуу байна

Европын олон орноор аялж, Америкт нэлээд хугацаагаар амьдарсан ч Монголыг хамгийн сайхан гэж өгүүлэх энэ Польш залууг Мацейк гэдэг. Англи, польш хэлний багш тэрээр эхнэрийнхээ хамт Монголд ирээд 10 сар болж байна. Би өөрийнхөөрөө байх дуртай, Монгол ч өөрийнхөөрөө хөгжөөсэй гэж хүсдэг гэснээр яриагаа эхэллээ. 

-         Яагаад Монголд ажиллаж амьдрахаар шийдсэн бэ?

-         Эхнэр бид хоёр өнгөрсөн жил Польшийн их сургуулийг төгссөн. Тэгээд ямар ажил хийх талаар нэлээд зөвлөлдсөн. Манай улсын засгийн газраас азийн орнуудад хэрэгжүүл...



ингэж олон бичлэг нэг дор оруулж үзэхсэн,..

Бичсэн: хундага
16:50, 2008-06-15 .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос
компьютер мэддэг бол...


талархмаар

Бичсэн: хундага
00:45, 2008-06-15 .. Бичигдсэн: тармаг үгс .. 25 сэтгэгдлүүд .. Холбоос

дөжрөх, цөхрөх, залхах, шантрах.. гэх мэт сэтгэлийн бүдчээнийг бурхан бидэнд заяасан нь юутай өгөөмөр. үгүйсэн бол энэ зүрх шүүр шанага мэт болох байсан биз ээ.
зүрхийг цойлдоё!



Бичсэн: pupa_inn
00:26, 2008-06-13 .. 10 сэтгэгдлүүд .. Холбоос

Хүн.. хүний тухай л..

 

Хүн хүмүүс нэгдэж нийлцгээгээд бие биенээ хүмүүжүүлсээр л  .. тэгээд тэрийгээ амьдрал гээд нэрийдчихсэн.. эхийн хэвлийгээс унав уу гүй юу л хүмүүжүүлж зааж сургаж эхэлнэ.. бүр зогсоо зайгүй.. хэн нэгэн болгохын төлөө.. аа тэдний жишгээр суралцаагүй хүмүүжээгүй л бол тэр хэн ч биш.. хог шаар .. магадгүй хог шаар нь биш гэхдээ л хэн ч биш..

 

Хүн болж төрсөнийх.. ингэх ч хэрэгтэй тэгэх ч хэрэгтэй..

 

Үнэн өрөвдөлтэй.

 

Энд тэндээс нь хэмэлж зулгаасаар бгаад нэг хэлбэр төрх бүхий зан ааштай хүн үүсдэг..

 

Дарамт шахалт..

 

Бүх л зүйлсээр нь дарж хяхдаг.. б...



бүр бүр бүрхэг

Бичсэн: хундага
08:56, 2008-06-12 .. Бичигдсэн: тармаг үгс .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос

бороо орж байна. усархаг.
бороон дуслуудтай хамт сэтгэл чийгтүүлэх дурсамж олон. сайхан дурсамж олон.
бороон дуслыг мэдрэхгүй болох мөчид сайхан дурсамжуудаа л санах болно.



би тэнгэр бүрхэг байхад дуртай. ертөнцийн юм болгон яг өөрийнхөө өнгөөр харагддаг юм шиг санагддаг. улаан нь яг жинхэнэ улаанаараа, ногоон нь яг жинхэнэ ногооноороо, цагаан нь гэрэлтэм цагаан, хар нь тас хар. илүү дутуу гэрэл, сүүдэргүй. илүү дутуу гажуудсан төсөөллөөс ангид.

бүрхдэг болохоор л тэнгэр бүр цэнхэр харагддаг байх... цэлмэхээрээ.

бүр бүр бүрхэг тэнгэр
бур бур гуниг, өнгөр 

...


Хөдөө явлаа

Бичсэн: Обдоо
22:05, 2008-06-11 .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос
Хөдөөгүүр явах гэж байна. Ирээд сонин дуулганаа


та & мэ

Бичсэн: хундага
07:10, 2008-06-11 .. Бичигдсэн: аа донгосч л байхгүй юу .. 10 сэтгэгдлүүд .. Холбоос

гэрийн ойролцоох галт тэрэгний буудлын үүдэнд цэцэг зарж байв. үсээ зэвэн өнгөөр будаж, энд тэндээ гархи зүүсэн цонхийсон залуу худалдагч, буудлаас гарч ирээд алхангаа савтай цэцэгнүүдийг харж 2-3 секунд саатсан миний харцыг овсгойтой ажиглаж "цэцгээнннннн авввваррррайййй.. цэцццгээээнннн аввваррррайййй" хэмээн УБ-ын микро автобусны жолоочоос дутахгүй уянгалуулав. би уярангуутаа авчихаж байгаам л даа. гэхдээ бас зүгээр ч уярчихаагүй, угийн бизнэсч зан минь хөдөл...



таалагдсан таалагдсан.. ♪♪

Бичсэн: хундага
13:20, 2008-06-09 .. Бичигдсэн: киибанд Танаа .. 12 сэтгэгдлүүд .. Холбоос
бэлэг авав. ийм бэлэг... ямрав?
надад таалагдсан... эсбөгөөс энэ мөрүүд манийг таалсан

Надад нэг тийм чарласан сэтгэл байна.
Чамд нэг тийм чихцэлдсэн душа байна.

Энийг мэдрэмж гэхгүй бол
Эгнэгт цементэнд зоогдсон гадас болтугай.
Эгц босоо төмөр гадас халуун нарнаа бүлээцэхүйн хамт
Хатаж амжаагүй чиний сүүдэрт хов хоосон урсмой.

Ойлгогдох албагүй энэ найрганцараа 
Чиний явдаг замд дээр сэмхэн унагав.
Сэжиг бүхий энэ сэтгэлийн бэлэг бэл
Хөндийн ёроолоор ёлтолзон хийсэх хог болтугай.
...


гомэннасаи

Бичсэн: хундага
09:39, 2008-06-07 .. Бичигдсэн: тармаг үгс .. 10 сэтгэгдлүүд .. Холбоос
гомдов
гонсойв

гол нь мэдэв, итгэх ба
гойд найдах буруу гэдгийг

гомэннасаи...

гонсойсныг
гомдсныг

ps: гомэннасаи - уучилна уу


Хуучин машин худалдаж авахдаа анхаарвал зохих 11 зарчим

Бичсэн: gereltuya
15:46, 2008-06-06 .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
            Нийтийн тээврийн асуудлаа бүрэн шийдвэрлэж чадаагүй болоод ч тэр үү манайхан бүгд л яаж ийж байгаа “хөл дүүжлэх” унаатай болохыг мөрөөсдөг. Халаасныхаа хэр хэмжээнд тохируулаад таалагдсан машинаа сонгоход ч амар болсон. Үйлдвэрээсээ дөнгөж гарсан будаг нь хатаагүй шахам машиныг санасныхаа зоргоор хэн бүхэн аваад байдаггүй. Танил найзаасаа, эсвэл техникийн зах гарч машин авах гэж байгаа бол түр азнаад үүнийг уншаарай.

1.      Худалдан авах гэж байгаа машины тань засварладаг дагнасан засварын газар, сэлбэг хэрэгслийн дэлгүүр байгаа юу гэдэг их чухал. Улаанбаатар хотод борооны дараа...



гар... утас

Бичсэн: хундага
00:30, 2008-06-06 .. Бичигдсэн: тармаг үгс .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос
өнөөдөр
гар утсаар хэрэлдэв
гар утсаар элдвээр хэлэгдэв
гар утсаар хэгжүүрхэв
гар утсаар дуугарч ядав
гар утсаар үнэд оров
гар утсаар үл ойлголцов
гар утсаар хүсэлт тавив
гар утсаар ажил амжуулав
гар утсаар талархал илэрхийлэв
гар утсаар болзов
гар утсаар цаг өөрчлөв
гар утсаар болзооноос бултав
гар утсаар зөвлөлгөө өгөв
гар утсаар хов ярив
гар утсаар зовлон хуваалцав
гар утсаар зураг авав
гар утсаар худал хэлэв
гар утсаар хүн хүлээв
гар утсаар горьдлого тасрав

тэгээд гар утсаа цэнэглэхээр залгав.

тээр жил нэгэн хартай этгээд гар утсыг минь шүүрэн авч тэхий дундуур нь ...


Шинэ нээлт

Бичсэн: Обдоо
18:39, 2008-06-04 .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос


Судлаач нарын сүүлийн үеийн шинэ түүхэн дүгнэлт гарсан байна. Угаасаа энэ дэлхийн бараг бүх улсад чинь Чингис хаан нэр өгсөн гэж байна ш тээ. Учир мэдэх хүн тэгж ярьж байна. Худлааа гэвэл Банжига руу ороод үзээррэй шинжлэх ухааны үндэслэлтэйгээр батлагдсан зүйл гэнэ.

Чингис хаан маань дайлаар мордоод явж байж тэгээл явж байсан байсан чинь баахан урвайж дарвайсан улс дайралдхаар нь Уругвай гэж нэрлээд цааш явж байсан байна гэтэл баахан парвайж дарвайсан улс дайралдхаар нь Парагвай гээд, Баянцээл бүхий газар буудаллаад явсаныг нь хожим нь сунжран хэлэгдсээр Венесуел гэх болжээ. Дараа нь ур...



oh how happy she was

Бичсэн: хундага
12:19, 2008-06-03 .. Бичигдсэн: тармаг үгс .. 14 сэтгэгдлүүд .. Холбоос

 



түнннг ♪ ...түнннгг ♪.. түннг..♪♪
зүрхний цохилт шиг..
заримдаа буудалдаа буухгүй энэ чигээрээ явчихвал хаа хүрэх бол гэсэн эргүү, адын бодол эргэлдэнэ..галт тэргэнд..
swaying like the wind torn trees ♪
хаа хүрэхэв дээ, эцсийн буудалдаа л очно биз.. депо.. хүйтэн.. тос нялхийтэл ханхалсан
as stiff as toys ♪
нүдний үзүүрт юм хөдлөх шиг... цайрдсан бариуланд эсрэг талын цонхоор харагдах гэрэлтэй цонхнууд, харанхуй байшин, бас .. одод.. од харагдаагүй ээ.. урсан өнгөрөх нь тодхон тусна.
жирэлзээд л... 
жинхэнэ нь аль ч юм...
the empty world ♪
цайрдсан бариуланд нэгэн хэмээр урс...


Бичсэн: pupa_inn
13:54, 2008-06-02 .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
_инээмтгий _.

ойрын өдрүүдийн хүйтэн түүнд нэг л тааламжтай сайхан санагдана. Бүх л зүйлс нь... байгаль дэлхий түүнд зориулагдан өөрчлөгддөг ч юм шиг санагдана. Үнэр, агаар, салхи бүх л зүйлс танил дотно. Сайхан.

 

Бүгд гэртээ бхад тэр л ганцаараа гадаа. Борооны шав шар гялгар цувтайгаа. Гялгар цувныхаа малгайг дандаа л духдуулан өмсчихдөг. Цэнхэр нүдээ цэнхэр үсээ л нуух гэж тэр. Түүний амьдардаг гаригт цэнхэр үс нүд бдаггүй юм.  Тэгээд л шар цув л нүд үсийг нь хамгийн сайн нууж өгдөг болохоор нартайд бороотойд халуунд ч хүйтэнд ч сургуульдаа ч гэртээ ч өмсөнө. Зуны халуун харин ийм хурд...



хуучин танил, шинэ бүсгүй

Бичсэн: хундага
10:47, 2008-06-02 .. Бичигдсэн: аа донгосч л байхгүй юу .. 14 сэтгэгдлүүд .. Холбоос

хүүхдийн баяраар хуучин танилтайгаа уулзахаар гараад хөлөө доголуулчихаад ирэв. хоёр жил уулзаагүй болохоор хэрэндээ л гоёж аваад, шинэхэн сандаалиа углан гарсан минь гай болов. эмэгтэй хүн гэж сонин амьтан. удаан уулзаагүй хүүхнүүд уулзахаараа ямар болжив, таргалж уу, турж уу, үрчлээ нэмэгдэж үү, юу өмсөж зүүжив, хэр зэрэг амьдарчийгаан байна гэх мэтээр "шалгах хуудас"-архуу юмыг уулзангуутаа эхний 10 минутын дотро бөглөх нь элбэг бөгөөд тэр мэдээллээ цааш түгээхдээ монцамэг хол хаяхаар авъяаслаг. муу ч гэсэн би бас өөрийн тухай мэдээллийн агуулгад асар их анхаарал тавьсан минь сандаалиар илр...



өнөөдөр

Бичсэн: хундага
23:12, 2008-05-29 .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос
бороотой байв...
яджийхад нэг гажиг зурхай олоод уншчихдым даа. тэгээд уншсандаа би итгэчихдийм даа. бүх юмаа орвонгоор эргүүлнээ, яадын... этр гээд мэдрэлтээд суужийна.. гэхдээ зурхайд борооны тухай юу ч бичээгүй байсан... амьээээ ньиии.и.и. нүрэээнагаааараааа..
 


{ Сүүлийн хуудас } { 47-р хуудас Нийт хуудасны тоо: 67 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

duu
hicheel
onts sonirholtoi

Сүүлийн бичлэгүүд

Хөврөх бодол
*** *** KOMMENTУУД ИРСЭНД УРАМШААД ДАХИАД НЭГ ЮМ БИЧЛЭЭ
*** *** za neg anhaaral tatsan yum bichchihie novsh gej
Hicheel 6
Hicheel 5

Найзууд

0rgil
gereltuya
хундага
Обдоо
pupa_inn