yunaas ch buu ai | |
Өчигдөр би амиа хорлосонгүй. Сэтгэгдлээ үлдээсэн өрөвч хүмүүст баярлалааБи амиа хорлох талаар бичиж байхдаа та бүхэнд детерминизм /determinism/ гэх урсгалын талаар тайлбарлах гэж оролдсон юм. Үнэхээр ирээдүйд болох үйл явдал бол өмнөх үйл явдал дээр үндэслэн ургаж гарч байдаг бараг л механик үйл явц гэж хэлж болох зүйл. Ху намын байр шатсан явдлыг урьдчилан таасан хүн бидний дунд байгаагүй. Гэхдээ энэ үйл явдал заавал болох байсан тийм ч учраас болоод өнгөрсөн гэдэгт би 100 хувь итгэлтэй байна. Би өмнө нь биллиардын шааригаар жишээ авсан. Одоо цагны механизмаар жишээ авъя л даа. Цагны дотор талд маш олон араа, шүднүүд байдгийг та бүхэн мэднэ. Тэр араа шүдний зохилдлогоор нүүрэн дээрх зүүнүүд эргэж байдаг. Секундын зүү бүтэн тойрч байж минутын зүү нэг зураас ахина. Одоо бүгдээрээ тэр цагны зүүнүүдийг хүнтэй адил оюун ухаантай байсан гэж төсөөлье. Секундын зүү минутын зүүний араас нэхэн хөөж байхдаа бодно. "Би энэ урд байгаа нөхрийг гүйцэх ёстой. Би заавал гүйцнэ." Удалгүй минутын зүүг үнэхээр гүйцлээ. Секундын зүү баярлан хөөрч, "Би гүйцчихлээ гэж үү? Би үнэхээр гайхалтай хурдан юм аа. Би өөрөөрөө бахархаж байна" гэж бодно. Минутын зүү дотроо бодно. "Би энэ залууд гүйцэгдлээ гэж үү? Би үнэхээр өөрөөсөө ичиж байна". Харин буурь суурьтай, байрандаа удаан зогсож амьдралын утга учрыг эргэцүүлж боддог цагийн зүү нөгөө хоёрыг харан бодлоо. "Энэ залуучууд өөрсдийгөө цагны дотоод механизмыг өөрчлөөд байна гэж бодож байгаа байх даа. Эд нар шиг юу ч мэдэхгүй, аз жаргал дүүрэн явах юм сан" гэж шүүрс алдав.Дээрх жишээгээр би та бүхний гал шиг дүрэлзэх сэтгэлд ус хийх гэсэнгүй. Харин та нар блог бичиж ухаарлыг хайж байгаа бол хайсан шиг хайж гашуун мөртлөө үнэн байж болох зүйлс рүү хааяа ч гэсэн өнгийж байгаасай гэж бичлээ. Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 43-р хуудас Нийт хуудасны тоо: 43 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:![]() Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудduuhicheel onts sonirholtoi Сүүлийн бичлэгүүдХөврөх бодол*** *** KOMMENTУУД ИРСЭНД УРАМШААД ДАХИАД НЭГ ЮМ БИЧЛЭЭ *** *** za neg anhaaral tatsan yum bichchihie novsh gej Hicheel 6 Hicheel 5 Найзууд0rgilgereltuya хундага Обдоо pupa_inn |