yunaas ch buu ai | |
ХҮЧИНГИЙН ХЭРЭГ ҮЙЛДСЭН ХҮНИЙГ БҮХ НАСААР НЬ ХОРИХ УУ?Америкт бусадтай бэлгийн ёс бус харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн хүн хуулиар ял эдлэхээс гадна бүх насаараа нийгмээс гадуурхагдан амьдардаг гэнэ. Учир нь тэнд аливаа хүн өөрчлөгдөн, засардаг гэсэн ойлголт огт байдаггүй аж. Тэднийг хаа ч явсан оршин сууж байгаа дүүрэг болгондоо цагдаад бүртгүүлж байхыг шаарддаг аж. Хэрэв америкууд хүсвэл ийм хэрэг үйлдэгчдийн жагсаалтыг интернетээс хэдхэн секундын дотор гаргаж үзэж чадна. Би саяхан нэг жагсаалтыг гаргаж үзлээ. Бүр цээж зурагтайгаа, бүтэн нэр, нас, үйлдсэн хэрэг, амьдарч буй хаягтайгаа гарсан байдаг юм байна. Яг үнэндээ энэ нь тухайн хүмүүсийн буруу ч биш аж. Тэднийг гэмт хэрэгтэн болгосон гений буруу юм байна. Орчин үед генетикийн шинжлэх ухаан хөгжиж бараг л зарим төрлийн хүмүүс эхээс төрөөд шууд шоронд харъяалагдах шахуу юм болоод байна. Ирээдүйд хүнийг гэмт хэрэг үйлдсэнийх нь дараа барих биш харин шинжилгээ хийж үзээд шууд шоронд хорьдог болоход гайхах юмгүй болох нь. Ганцхан энэ ч биш, шинжлэх ухааны ололтоор үүнийг уншиж байгаа таныг яг хэдэн насандаа ямар өвчин тусахыг хэлж болохоор болсон. Хэрвээ шинжлэх ухааны ололтууд бүх ард түмэнд нээлттэй байх юм бол тантай суух гэж байгаа бүсгүй таныг 40 нас хүрээд хорт хавдар тусна гэдгийг мэдэнгүүт таныг хаяж мэдэх нь. Өөрөөр хэлбэл шинжлэх ухаан энэ эрчээрээ ардчилсан маягаар хөгжих юм бол удахгүй өвчтэй гентенгүүд, гэмт хэрэгтэн гентенгүүд нэг талдаа ялгарч дээд зэрэглэлийн хүмүүс нөгөө талдаа ялгарна гэдэгт би итгэлтэй байна. Миний ярьж буй зүйл бидний амьдралаас нэг их хол юм шиг санагдаж байгаа байх. Би нэг энгийн жишээ хэлье. Бид хэдхэн жилийн өмнө удахгүй гар утсаараа телевиз үздэг болно гэж ярьсан хүнийг сайхан мөрөөдөж байна аа гэж боддог байсан. Гэтэл өнөөдөр хөдөөний малчин бэлчээр дээрээ гар утсаараа үндэсний телевиз үзээд хэвтэж байна шүү дээ. Бидний хэн ч байгалийн хуулийн гадуур амьдрахгүй. Би энэ бүхнээр юу хэлэх гээд байна вэ гэвэл таны хэн болж төрөөд хэзээ, хаана очиж үхэхийг та өөрөө шийдэхгүй. Харин таны дотоод механизм таны өмнөөс шийдээд өгнө. Яагаад би ийм бодолтой болсоныг доорх бичлэгүүдээс уншаарай. Хэрвээ маргая гэж бодож байвал сэтгэгдэл үлдээгээрэй. Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 42-р хуудас Нийт хуудасны тоо: 43 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:![]() Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудduuhicheel onts sonirholtoi Сүүлийн бичлэгүүдХөврөх бодол*** *** KOMMENTУУД ИРСЭНД УРАМШААД ДАХИАД НЭГ ЮМ БИЧЛЭЭ *** *** za neg anhaaral tatsan yum bichchihie novsh gej Hicheel 6 Hicheel 5 Найзууд0rgilgereltuya хундага Обдоо pupa_inn |